Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ослын улмаас нүүргүй болсон Даллас Винс хамт эмчлүүлж байсан Жеми Нэш-тэй гэрлэж байна.
Жеми болон Далласын хуриманд 200 гаруй хүн иржээ. Хүндэт зочдын тоонд тэднийг эмчилж байсан эмч сувилагч нар багтсан аж.
Даллас бол нүүрний бүтэн хагалгаа хийлгэсэн анхны Америк хүн юм.
3 сарын 30-ны Бямба гаригт хагалгаа хийлгэсний 2 жилийн дараа Даллас гэрлэжээ.
Далласын эхнэр болох Жейми автын осолд орсон бөгөөд энэхүү ослоос болоод түүний биеийн 70% нь түлэгджээ.
Хосууд сэтгэл судлалын хичээл дээр анх танилцжээ. Эхнэр Жеймигийн хэлж байгаар яагаад ч юм Даллас түүний сэтгэлийг ихэд татах болсон гэнэ. Харин Далласын хувьд тэрээр дахин хүн хайрлах сэтгэлтэй болж чадсан байна.
Хосууд 2011 оноос эхлэн дотно харилцах болсон бөгөөд 2012 онд сүй тавьж, харин энэ онд гэрлэсэн аж.
Бид нэг нэгнийхээ дутууг нөхөж чаддаг. Тиймээс ч бид аз жаргалтай байна хэмээн шинэхэн гэрлэсэн хосууд ярьж байна. Хэдийгээр Даллас хараагүй болж, харин миний бие түлэгдсэн ч энгийн, эрүүл саруул хүмүүс шиг амьдрах хүсэл бидэнд бий хэмээн хатагтай Жеми хэлсэн юм.