Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Jeep Wrangler Stitch
Jeep Wrangler Stitch нь 1361 кг жинтэй юм байна. 17 дюймын дискэн суурьтай 35 дюймын хэмжээтэй Mickey Thompson дугуй болон Dodge SRT Viper суудал зэрэг нь машиныг илүү бага жинтэй болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ялангуяа хүрээний хэмжээ багассанаар машин ийнхүү хөнгөн болжээ.
2. Jeep Wrangler Flattop
Flattop нь 37 дюймын Mickey Thompson дугуйтай бөгөөд урд болон хойд тэнхлэг нь DynaTrac Pro Rock 44 болон Dana 60 юм байна. Дээвэр нь битүү учир энэ концептод дээвэр нь цонхгүй аж.
3. Jeep Wrangler Mopar Recon
Jeep Wrangler Mopar Recon нь 6.4 мотор бүхий 470 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүртэй юм байна. “Stinger”-ийн бүх кроссоверыг өвлөн авсан бөгөөд АНУ-ын усан цэргийн хувцасны материалаар хийсэн суудалтай аж.
4. Jeep Grand Cherokee EcoDiesel V6
Энэ хүлгийг харснаар нүдэнд түүний тод өнгө шууд тусаж байгаа бөгөөд тод өнгөнөөс гадна дугуйны шинэ суурь, Rubicon 17 дюймын дисктэй 35 дюймын Mickey Thompson дугуйтай юм байна.
5. Jeep Wrangler Sand Trooper II
Элсэн өнгөтэй энэ хүлэг 5.7 моторын багтаамжтай 375 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүртэй юм байна. Өнгөний хувьд ихэд сонирхолтой бөгөөд 40 дюймын дугуйтай аж.
6. Jeep Wrangler Slim
Jeep Wrangler Slim нь 3.6 моторын V6 хөдөлгүүртэй. Энэ хүлэг нь LED гэрэлтэй, блоклогдох түлшний сав болон 17 дюймын дугуйн дисктэй юм байна.
Видео.