Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Зарим улс орны хувьд ийм зам туулж сургуульдаа явах нь энгийн үзэгдэл байдаг байна.
2. Ямар аюултай замаар хүүхдүүд сургуульдаа явдаг болохыг та харвал үнэхээр гайхах болно.
3. Жишээлбэл: Индонезийн Суматре тосгоны хүүхдүүд сургуульдаа явахын тулд 1 метрийн өндөртэй олсон дээгүүр явах хэрэгтэй болдог байна.
4. Олсон замыг давсны дараа 11 км ширэнгэн дундуур бас явдаг гэнэ. Аадар борооны улмаас голын дээр байсан дүүжин гүүр нурсан бөгөөд үүнээс хойш 2 жилийн туршид хүүхдүүд ийнхүү сургуульдаа явах болжээ.
5. Индонезийн бас нэгэн газар сургуульдаа очихын тулд эвдэрхий дүүжин гүүрэн дээгүүр явах хэрэг гардаг байна.
6. Мэдээж өөр зам байгаа ч энэ нь илүү их урт хугацааг шаардах болно.
7. Харин хүүхдүүд хичээлдээ хожигдохыг хүсэхгүй байгаа тул дөт, аюултай замыг сонгожээ.
8. “PT Krakatau Steel” хэмээх Индонезийн компани 2012 онд болсон үерийн улмаас нурсан гүүрний оронд дахин шинэ гүүр барихаар төлөвлөж байгаа гэнэ.
9. Индонезийн бас нэгэн тосгонд хүүхдүүд унадаг дугуйгаар акведукан дээгүүр явж байна.
10. Хэдийгээр зам явган хүнд зориулагдаагүй ч хүүхдүүд энэ замыг сонгожээ.
11. Зам аюултай ч өөр нэг зам нь энэ замаас 6 км илүү урттай гэнэ.
12. Харин Филлипины “Рисаль” тосгоны хүүхдүүд гол гатлахын тулд дугуйны олгой хаймарыг ашигладаг байна.
13. Сурагчид сургууль руугаа хамгийн багадаа нэг цаг явдаг гэнэ.
14. Аадар борооноос болоод гол үерлэвэл хүүхдүүд сургуулиа таслахаас өөр аргагүй болдог ажээ.
15. Нутгийн оршин суугчид гүүр барих саналыг тавьсан боловч хариу ирээгүй бололтой.
16. Филлипины хүүхдүүд дугуйны хаймарыг ашиглан гол гаталдаг бол Вьетнамчуудын хувьд дугуйны хаймар ч байхгүй гэнэ. 1-5 ангийн сурагчид сургууль руугаа явахын тулд голыг сэлж гаталдаг бөгөөд хувцсаа норгохгүйн тулд уутанд хийж гол гаталсныхаа дараа эргэн өмсдөг аж. Голын өргөн нь 15м, гүн нь 20м гэнэ.
17. Балбын орны хүүхдүүдийн хувьд олсон замаар гол гаталдаг байна. Энэ замаар 10 жилийн туршид хүүхдүүд сургуульдаа явж байгаа бөгөөд нэлээд осол гарч байжээ. Тиймээс улсын удирдлагууд энэ асуудлыг шийдэхийг хичээж байгаа бололтой.
18. Колумбийн Богтод амьдардаг хүүхдүүд сургуульдаа очихын тулд хоёр талыг холбосон олсоор явдаг байна. Энэ бол сургуульдаа очих цорын ганц зам гэнэ. Энэ замын урт нь 800м бөгөөд Рио-Негро голоос 400м-ийн өндөрт байрладаг байна. Харин эдгээр хүүхдүүд 80км\цагийн хурдтай явж байгаа.
19. Харин одоо Хятадын талаар сонирхоцгооё.
20. Эдгээр хүүхдүүд Пили хэмээх асрамжийн газар амьдардаг бөгөөд сургуульдаа хүрэхийн тулд хадан хясаагаар явдаг байна.
21. Энэ зам Синцзьян-Уйгур хэмээх бие даасан дүүрэгт оршдог бөгөөд тэд улиралд нэг удаа энэ замаар явдаг гэнэ.
22. Мөн тэд хүйтэн гол гаталж, 200 метрийн гүүр болон хэд хэдэн нарийхан гүүрнүүдийг гардаг бөгөөд энэ аялалд 2 хоног зарцуулагддаг байна.
23. Бяцхан охин Израйл болон Палестины мөргөлдөөний үеэр хичээлдээ явахын тулд дайны бүсээр зориг шулуудан алхаж явна.