Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Microsoft: 0$
2012 оны лого Microsoft-ынхон өөрсдөө хийсэн байна.
Google: 0$
Google компани нь олон жилийн хугацаанд маш олон шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийсэн билээ. Хамгийн анхны лого нь Сергей Брин зохиож өгч байсан бөгөөд GIMP компанид үнэгүй хийж өгчээ. Харин ээлжит лого-г Рут Кедар, Брина болон Пейжа нар Стэндфордын Их сургуулийн жишгээр зохиожээ.
Coca-Cola: 0$
Кок-Кола компанийн алдарт Лого-г 1886 онд компанийн хамтран зохион багйуулагч, санхүүч Фрэнк Робинсон зохиожээ. Мэдээллээс харахад Фрэнк Робинсон энэ лого-г санал болгосон учир нь сурталчилгаан дээр хоёр С үсэг гайхалтай харагдах болно гэж үзжээ. Тэрээр удаан хугацааны туршид туршилт хийж байсан бөгөөд ийнхүү компанийхаа түүхэн лого-г бүтээсэн байна.
Twitter: 15$
Твиттер өөрийн алдар лого iStockphoto хэмээх сайтаас 15 долларын үнээр худалдан авчээ. Харин логоны зураач нь Британийн иргэн Саймон Оксли байсан бөгөөд тэрээр энэү зурагныхаа төлөө 6 долларын хөлс авсан байна. Twitter –хэн түүний логонд бага зэрэг өөрчлөлтүүд хийжээ.
Nike: 35$
Nike компанийн хамтрагч Фил Найт нь компанийхаа логог 1971 онд дизайнерын оюутан Кэролин Дэвидсон-оос 35 доллараар худалдан авсан байна. Найт нь Их сургуулийн тооны багш байсан бөгөөд нэгэн өдөр Кэролин-г мөнгө хүрэхгүй байна хэмээн гомдоллож байхыг сонсчээ. Тэрээр оюутанд цагийн 2 долларын хөлстэй ажиллахыг санал болгосон бөгөөд үүний үр дүнд энэ алдартай Nike-ийн лого үүсчээ.
Глазго: 95,000$
Дизайнерийн компани болох “Marque” энэ лого зохиосныхоо төлөө Олон Улсын хөнгөн атлетикийн холбооноос 95,000$ авсан байна.
NeXT: 100,000$
1986 онд Стив Жобсын захиалгаар зураач Пол Рэнд энэ компьютерийн компанийн лого-г зохиосон бөгөөд ажлынхаа хөлсөнд 100,000$ авчээ.
Лондон 2012: 625,000$
Өнгөрсөн оны шуугиантай Лондонгийн олимпийн лого дээр Wolff Ollins хэмээх компани ажилласан байна. Энэ лого нь 625 мянган долларын үнэтэй болжээ. Харин зарим хүмүүс энэхүү лого дээр секс хийж буй хосын дүрсийг олж харсан байна.
Pepsi: 1 сая $
2008 онд Arnell Group-ын дизайнерууд Pepsi-ийн лого-г өөрчилсөн бөгөөд үүнийхээ хөлсөнд 1 сая доллар авсан байна.
BBC: 1,8 сая $
ВВС компанийн лого-г 1997 онд зохиожээ. Үүнээс өмнө дэлхийн бөмбөрцгийг логогоо болгон ашигладаг байсан аж.
Accenture: 100 сая $
Зөвлөгөөний байгууллага болох Accenture-ын лого 100 сая долларын үнэтэй хийгдсэн гэнэ.
BP: 211 сая $
Stock Logos сайтаас ирсэн мэдээллийн дагуу ВР компани нь логоныхоо төлөө 2008 онд 211 сая доллар төлсөн бөгөөд одоогийн байдлаар энэ нь хамгийн өндөр үнээр худалдаж авсан логоны тоонд багтаж байгаа аж.