Toyota Vios-ын шинэ үе

Toyota Vios-ын гурав дахь үе Тайландын Бангкокт болсон автошоунд оролцлоо. Энэ хүлгийн өмнөх хоёр загвар нь зөвхөн Азийн орнуудад худалдаалагдаж байсан бол энэ удаад дэлхийн 80 гаруй орнуудад худалдаалахаар төлөвлөж байгаа гэнэ. 2013 онд 130,000 ширхэг "Toyota Vios" зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эдгээрийн ихэнхи буюу 80000-ыг нь Тайландад зарах юм байна.
Toyota Vios-ын шинэ үе

Машины урт нь 4410 мм, өргөн нь 1700 мм, өндөр нь 1475 мм юм байна. Дугуйны суурь нь 2550 мм аж. Гадаад үзэмжийн хувьд шинэчлэгдсэн бөгөөд илүү хурц, чамин болжээ.

Toyota Vios нь ганцхан хөдөлгүүртэй худалдаалагдах бөгөөд энэ нь 1.5 мотор бүхий 109 морины хүчин чадалтай хүлэг байх юм байна. Ерөнхийдөө механик 5 араатай боловч, нэмэлт мөнгө төлснөөр автомат 4 араатайг нь сонгож болох юм.









Машины бүтцэд 4 өсгөгчтэй МР3, хоёр хамгаалалтын дэр болон АБС. Харин арай үнэтэй загварт нь уян диск болон линзэн шилтэй байх гэнэ.



Шинэ загварын ихэнхи нь Тайландын зах зээл рүү чиглэх учир буруу талдаа жолоотой үйлдвэрлэж эхлэх ажээ.











Тайландад Toyota Vios-ын үнэ 19000 доллараас эхлэх юм байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()