Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дөнгөж идсэн гадилны үнэрт шумуул татагддаг байна.
Орчин үеийн тахианы махыг 40 жилийн өмнөхтэй харьцуулбал 266% өөх илүү байдаг бол 33% уураг бага байдаг аж. Тэгэхээр тахианы махны чанар нь идэж байсан тэжээлээс хамаарч байгаа юм.
Нэг кг чипс энгийн төмнөөс 200 дахин үнэтэй байдаг.
Тамхи татдаг хүмүүс улаан лооль болон луувангаас аль болох татгалзсан нь дээр юм. Учир нь бета-каротин хүний биед орж тамхины канцорегонтой холбогдож канцерогон болдог байна. Хор нь улам нэмэгдэнэ гэсэн үг юм.
Бүтээгдэхүүнүүд дээр ихэвчлэн үнэн бус илчлэгийн хэмжээ байдаг. 269 бүтээгдэхүүн дээр туршилт хийхэд бүтээгдэхүүний 20%-ийн ичлэгийн хэмжээг 100 ккал-оор буулгасан байсан байна. Тиймээс та бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээг хардаг бол 100-аар нэммэгдүүлж байгаарай.
Амттан, чихрэнд хэрэглэдэг өнгөт бодисууд нь хүнийг хэт идэвхитэй болгодог байна. Тиймээс л бага насны хүүхдүүд ядардаггүй бололтой.
Түргэн хоолны газар идсэн хоолныхоо илчлэгийг шатаахыг хүсвэл та долоон цагийн турш зогсолтгүй алхах хэрэгтэй гэнэ.
Ундааны болон лаазалсан бүтээгдэхүүний савны дотор талыг ихэвчлэн таны жинд нөлөөлөх бодисоор бүрсэн байдаг байна.
Өнөөдөр бид 30 жилийн өмнөхтэй харьцуулахад, түүнээс 30ккал-оор илүү бүтээгдэхүүнийг уудаг байна. Гол асуудал нь зөвхөн ундаа, согтууруулах ундааны төрөлд бус харин бидний өдөр тутам хэрэглэдэг цай, кофенд байгаа аж.