Азийн хачирхалтай гэрлэлт

2013-03-20, 00:31
44,793
Азийн хоцрогдсон орнуудад өнөөдөр ялангуяа Йемен болон Афганистанд охидын 40-70% нь 18 хүрэхээсээ өмнө, 2-20% нь 12 хүрээгүй байхдаа нөхөрт гардаг байна. Ихэнхдээ тэдний гэрлэлт худалдааны хэлэлцээр байдаг. 3-5 дахин ах нөхөртөө худалдагддаг, тэдэнд “гэрээг” цуцлах эрх байхгүй. Үгнээс зөрснийхөө төлөө аймшигтайгаар шийтгүүлдэг бөгөөд тэр ч бүү хэл зарим охид амь насаа алдахад ч хүрдэг.
Азийн хачирхалтай гэрлэлт

Энэтхэг дэхь хүүхдийн хурим, 40-70 настай эрчүүдтэй 5-12 настай охидыг гэрлүүлэх, нөхрийнхээ үгнээс зөрсний төлөө хүүхдүүдийн амсах аймшигт шийтгэл - энэ бүгд Азийнхны бүдүүлэг харанхуй нийгэмд нэвчсэн шашны мухар сүсэгтэй холбоотой юм. Бас дээрээс нь “уламжлал”, “өвөг дээдэс ингэдэг байсан”, “өмнөдийн охид эрт боловсордог“, “14 настай төрөхөд бие махбодид сайн” -гэх мэт элдэв цуу яриа нэмэр болдог ажээ.

1. Шинэ эриний хүй нэгдлийн үеийг баримтлагчид хүүхдийг хувь хүн талаас авч үздэггүй бөгөөд тэд насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэх нь хэвийн зүйл гэж боддог. Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй дархан байдлыг зөрчихыг бага насны хүүхдийг уруу татах гэж нэрлэдэг бөгөөд ихэнхи улс оронд хатуу шийтгэл үзүүлдэг. Энэ бол соёлжсон хүн төрлөхтний гол дүрмүүдийн нэг билээ. Хүүхдийг эзэмдэхийг завдсан хүнийг сэтгэхүйн өвчтэй гэж үздэг байна.

Уламжлалыг баримтлагчид шашин, зөнч Мухаммеддийн хэлсэн үгсээр өөрсдийгөө зөвтгөж хамгаалдаг байна. “Охиныхоо анхны сарын тэмдэг ирэхээс өмнө түүнийг нөхөрт гаргасан эцэг аз жаргалтай амьдардаг”- хэмээн тэрээр хэлсэн гэдэг ажээ. Жоохон охидыг эхнэрээ болгосон эрчүүд тэднийгээ нас бие гүйцтэл нь өөрийн охид мэт халамжлах ёстой гэж үздэг. Энэ бол ядуу гэр бүлийн охидоо өлсөхөөс болон амьдралд элбэг тохиолддог сүйт бүсгүйг хулгайлахаас (хулгайлагдсан бүсгүйг худалдах боломжгүй ажээ) аврах ганц боломж нь гэнэ.

Барууны ихэнхи орнуудын хуулиар бол Африк Азийн хэдэн арван сая эрчүүд насанд хүрээгүй хүүхдийг уруу татсаныхаа төлөө удаан хугацаагаар шоронд суух байсан. Гэвч эх оронд нь тэдэнд завхайрах бүрэн эрхийг нь өгдөг.

Барууныхан Өмнөдийн орнуудад, ялангуяа тэдний холбоотнуудад (Саудын Араб эсвэл Пакистан) сая сая иргэд нь зэрлэгээр хүний эрхийг зөрчиж байгааг анхаарахгүй байхыг илүүд үздэг. Хүүхэдтэй гэр бүл болсон тухай мэдээлэл голдуу ямар нэгэн “инээдтэй сонин хачин мэдээ” маягаар цацагдаад л өнгөрдөг билээ.

Тухайлвал: Саудын Арабт 90 настай нөхөр нь 15 настай эхнэрийнхээ эцэг эхийг шүүхэд өгч заргалджээ. Эхнэр нь гэрлэсний анхны шөнө унтлагын өрөөндөө нөхрийгөө оруулаагүй бөгөөд дараа нь зугтсан байна. Түүний нөхөр заргандаа охины эцэг эхэд сүй болгон өгсөн 17.5 мянган доллар эсвэл эхнэрийг нь буцааж өгөхийг шаарджээ.



2.



“Time” сэтгүүлд гарсан барууны ертөнцийн зугаа болсон бас нэг мэдээ байна. Нужуд хэмээх дөнгөж 10 настай Йемений нэгэн охин нөхөрт гарч мөн салж амжсан нь “Time” сэтгүүлийн сурвалжлагчийг гайхшруулжээ. Тэрээр нөхрөөсөө салсан дэлхийн хамгийн залуу эхнэр болжээ. Нужудийн түүх дэлхий нийтийн хэвлэлийхний сонирхолыг татжээ. Нью-Йоркийн “Glamour” сэтгүүл түүнд “Оны эмэгтэй” цол олгосон.

3. Энэ хоёр зурган дээр эрх чөлөөтэй болсон Нужуд охин байна.



4.
10 настай Нужудын араас түүний жишээгээр зориг орсон эх орон нэгт 9 настай Арва Абду нөхрөөсөө салсан бөгөөд удалгүй хөрш зэргэлдээ Саудын Арабт бас нэг 8 настай охин ахимаг насны нөхрөөсөө салж чаджээ. Эдгээрийн араас 11, 12 насны эхнэрүүд салах өргөдлөө шүүхэд өгчээ.

Гэвч йемений Нужуд шиг бүгдэд нь аз тохиодоггүй байна. Харанхуй бүдүүлэг энэ ертөнцөд нөхөрт гарсан охидоор тоглож, яльгүй буруу зүйлийн төлөө зэрлэгээр зодож, алж байдаг. Энэхүү тамлалыг даалгүй тэд амиа хорлох нь олонтой байдаг байна. Ингэхдээ голдуу өөрийгөө шатаах мэтийн аргыг сонгодог аж. Барууны хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүдэд сүүлийн жилүүдэд өөрийгөө шатаахаар шийдсэн, гэвч азаар амьд мэнд гарсан Афганистаны бүсгүйчүүдын олон зураг тавигдсан байна. Хүний эрхийг зөрчиж буй энэ улсад энхийг сахиулагч америк цэргүүд эдгээр зурагнуудыг авчээ.

Өөрийгөө шатаасны дараа амьд үлдсэн бүсгүйчүүдын зурагнууд:



5.



6.



7. Time сэтгүүлийн редакц «Талибан»-ы байлдагчийн гарт нүүрээ сийчүүлсэн афган бүсгүйн зургийг сэтгүүлийн нүүрэн дээр гаргахаар шийджээ. Тэрээр нөхрийнхөө төрөл садангуудын доромжлолыг тэсэлгүй гэрээсээ зугтахыг оролджээ.

Афган бүсгүй Аишед хэрхэн шинэ хамар хийсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Доорх зурган дээр гэрлэсэн хосууд явж байна. Шашны мухар сүсэгтэй орнуудад нөхөрт гарч буй охид 14-15 наснаас дээш байх нь ховор ажээ.



8.



9. Афганистан. Чавош хэмээх бяцхан тосгоны 55 настай Саид Мохаммед 8 настай Рошан Касем нарын сүй тавьж буй өдөр. Сүйт бүсгүйн 60 настай эцэг Абдул Касем “Охиноо хар нялхаар нь хүнд өгч байгаадаа их зовж байна. Гэвч үгээгүй ядуу байдлаасаа болоод өөр сонголт байсангүй” – гэж хэлжээ.



10. Афганистан. Цагдаа 35 настай Жананыг 15 настай эхнэр Жамилияг алахыг завдсаны дараа баривчилж байна. Жамилия нөхөр болон хадам эхдээ олон жил доромжлуулж, сүүлдээ тэвчихээ байгаад ээж рүүгээ зугтжээ. Жанан эхнэрээ алах зорилготойгоор мөрдөж, гэвч ач охиноо хамгаалахыг оролдсон эмээг нь олон удаа хутгалж шархдуулснаар бүх зүйл дуусжээ. Жамилияг 1 настай байхад нь сүй тавьж, 10 настайд нь нөхөрт гаргажээ.



11. Афганистан. Дамарда гацааны 40 настай Фаиз Мохаммед 11 настай Гулам Хидерийн эцэг эхийнх нь гэрт хуримын өмнө.



12. Афганистан. Мажаббин Мохаммед (зүүн талаас) 13 настай, нөхөр болон түүний анхны эхнэрийн хамт.



13.



14. Йемен. Тахани (ягаан хувцастай)-г 6-хан настай байхад нь 25-тай Мажедтай, хажууд нь зогсоо охиныг 8 настай байхад нь нөхөрт гаргажээ.



15. Йемен. Залуу сүйт бүсгүйчүүд гэрлэхийн өмнөх өдөр.



16. Йемен. Азиа хэмээх 14 настай эх хоёрдох охиноо угааж байна. Анхны охиноо 12 настай байхдаа төрүүлжээ.



17. Энэтхэг. Эцэг нь 5 настай охиноо 14 настай хүүтэй гэрлүүлэхээр авч явна.



18. Энэтхэг. Дээрх зурган дээр байгаа охины хуримын ёслол.



19. Энэтхэг. Ассам муж. Хасина нөхөр Алитайгаа зогсож байна. Тэрээр 13-тайдаа нөхөрт гарсан бөгөөд зураг авахуулах үед 14 өнгөрч байсан бөгөөд 5 сартай жирэмсэн.



20. Энэтхэг. Бхапай. Сүйт хархүү 14, сүйт бүсгүй 12 настай.



21. Энэтхэг. Бхапай. Сүйт хархүү, бүсгүй хоёул 7 настай.



22. Йемен. 14 настай Дебриту нөхрөөсөө зугтсан бөгөөд тэрээр одоо Улаан загалмайн дүрвэгч эхнэрүүдэд туслах төвд байгаа ажээ.



23. Бага насны сүйт бүсгүйчүүдийн оролцсон өргөн олны хурим. Гаазын зурвас, Палестин.



24.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()