Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олдвор 1.
Өнгөрсөн жил далайн эрэг дээр найзуудтайгаа амарч байгаад найзынхаа
металл хайгч багажийг ашиглаж үзэхийг хүссэн юм. 30 минутын турш олны
анхаарлыг татаж металл хайгчаар ямар нэгэн зүйл хайж явсан бөгөөд
задгайгаар 100 рубль, баахан бөглөө болон нэг зүүлт олсон. Ингээд энэ
үйлдэл надад маш сонирхолтой санагдсан бөгөөд шөнө унтаж байхдаа олдвор
оллоо хэмээн зүүдэлсэн юм. Маргааш өглөө нь шууд л босож металл хайгч
авахаар шийдсэн. Аз болоход Францын “Deus” хэмээх чанартай металл
хайгчийг худалдаж авлаа. Ингээд янз бүрийн олдворуудын талаар
сонирхолтой баримтуудыг уншиж, “энэхүү үйл ажиллагааг эртхэн эхлэхгүй
яав даа” -хэмээн бодож суусан. Шинэхэн төхөөрөмжөө туршиж үзэхээр шийдэж
хамгийн ойр байх нэгэн арал руу очиж мөн л баахан зоос олсон юм.
Гэхдээ азаа үзэхээр шийдэж хамгийн түрүүнд харсан зүгрүүгээ чиглэсэн
бөгөөд энэ нь Азова хотын харалдаа байх Елизатевинский тосгон байсан.
Тосгонд очоод үхэр бэлчиж буй гайхалтай сайхан ногоон зүлгэн талбайг харсан бөгөөд яг л энд хайлтаа үргэлжлүүлэн хийхээр шийдлээ. 6 цагийн туршид хайлт хийсний дүнд бөглөө, хэдэн зоосон мөнгө гэх мэт зүйлсүүдийг л олсон юм. Гадаа бүрий болж байсан учир эцсийн удаа дахин нэг тойрохоор шийдэж хайлтаа үргэлжлүүллээ. 20 метр орчим явж байгаад би гэнэт чиглэлээ өөрчлөхийг хүсэж баруун гар тийшээ эргэсэн бөгөөд хэсэг явсны дараа металл хайгч маань чанга гэгэч нь дуугарч эхэлсэн юм. Ингээд дуугарсан газар нь зогсож хүрзээрээ ухаж эхэлтэл шаварны үүрмэг болон эртний зоосуудыг олсон юм. Би маш их баярласан бөгөөд найздаа эртний олдвор, эрдэнэсийн санг оллоо гэхэд тэрээр итгэхгүй байсан бөгөөд эхнэр маань харин итгэсэн юм. Үүний дүнд бий орчин үеийн 50 зоостой ижил хэмжээний 200 гаруй мөнгөн зоос олсон.
Тэгээд л энэ зооснууд хэдэн оных бол, хэн энэ бүхнийг энд нуусан бол гэх бодол толгойд эргэлдэж байлаа. Судалгааны дүнд энэхүү олдворууд 1551-1577 оны үеийнх болох нь тогтоогдсон. Эдгээр зооснуудаар тэр үед цэргүүд хэдэн морь авах боломжтой байсан байна. Хэсэг хугацааны дараа нэгэн хүн надтай холбогдож миний олдворуудыг болон олдвор олсон тэр газрыг нэлээд өндөр үнээр худалдаж авсан юм. Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай бас сонирхолтой мөчүүдийн нэг байсан учир би хэзээ ч үүнийг мартахгүй.
Олдворыг нуусан цэрэг нэг иймэрхүү байсан болов уу.
Цэвэрлээгүй байгаа мөнгөн зоос.
Цэвэрлэсэн зоос.
Тамга.
Олдвор 2.
Би олдвор олсоноос хойш хэсэг хугацааны дараа хуучин Петорвскийн хаант улс байсан газар руу чиглэсэн юм. Энэхүү газар очих зам тийм ч хялбар байгаагүй бөгөөд юуны түрүүнд завиар гол гаталж, дараа нь маш өндөр ургасан өвсөн дундуур явсан. Ингээд бага зэрэг амарсны дараа хайлтын ажлаа эхэлсэн бөгөөд мөн л баахан төмөр, таглаа гэх мэт зүйлүүдийг олж байлаа. Хайлтын үр дүнд бид нар 3 литрийн хоёр шил Ганжубас өвсийг олсон бөгөөд үүнийгээ буцаагаад булсан юм. Бид хар тамхины зүйлс хэрэглэдэггүй өөрсдөө ч үүний эсрэг байдаг учир хэн ч олохооргүй маш сайн далдлан нуусан.
Ингээд 2012 он миний хувьд хөгжилтэй, олзтой, азтай адал явдалтай болж өнгөрсөн. Харин 2013 онд юу хүлээж байгааг тааж хэлэхийн аргагүй билээ.
Хүн гэж энэ дэлхийд ирээд буцаж байгаа богино хугацаанд таалагдах зүйлээ олж, түүнийгээ хийж аз жаргалыг мэдрэнэ гэдэг гайхалтай.