Монголын Эдийн Засгийн Форум 2013-ын эргэн тойронд

2013-03-05, 20:39
6,582
4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Чуулга уулзалт өчигдөр Төрийн Ордонд нээлтээ хийлээ. 3 сарын 4, 5-нд үргэлжлэх энэ удаагийн Чуулга Уулзалт “Монгол Брэнд” нэрийн дор явагдаж буй бөгөөд уул уурхайн салбараас гадна Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Аялал жуулчлалын салбарт Монгол Брэндийг хэрхэн бий болгох боломжийн талаар нээлттэй хуралдаан болж байна. Чуулганаар Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү, мэдээллийн технологийн салбарын төлөөллүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, монгол брэндийн боломжийг бодитоор харууллаа.
Монголын Эдийн Засгийн Форум 2013-ын эргэн тойронд

Чуулганы IT спонсороор Мобинет ХХК оролцож, хурлын төлөөлөгчдийг WIFI орчноор хангахын зэрэгцээ VPN (Байгууллагын салбар хоорондын онлайн холболт) үйлчилгээгээ танилцуулж байна. Уг үйлчилгээг өнөөдөр бүхий л арилжааны банк, сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станцууд болон төрийн байгууллагууд хүлээн авч, хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байна. Мобинет ХХК нь хэрэглэгчиддээ Монгол Улсын бүх аймаг, ихэнх сумдыг хамарсан өргөн сүлжээ, 24 цагийн хяналтын систем, интернэтийн давхар гарц, 3 төрлийн холболтын шийдэл, найдвартай шилэн кабелийн дэд бүтэц, мэргэжлийн инженерийн тусламж, зөвлөгөөг санал болгодог онцлогтой.

Та VPN үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагч Хариуцсан Менежертэй accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдон авах боломжтой.












Та VPN үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагч Хариуцсан Менежертэй accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдон авах боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.