Афганистаны бүсгүй Аишад шинэ хамар хийжээ

2013-03-01, 23:12
31,674
19 настай Аиша бүсгүйн эрэмдэг, зэрэмдэг царай “Time” сэтгүүлийн нүүрэнд гарснаар энэхүү бүсгүйг хүн бүр мэдэх болсон билээ. Энэхүү 19 настай бүсгүйг нөхөр нь гэрээсээ зугатлаа хэмээн шийтгэж хамар болон чихийг нь огтолсон юм. Афганистанд ийм тохиолдол нэлээд гардаг бөгөөд энэ нь Афганистаны бүсгүйчүүд нэлээд дарамт, шахалтанд байдгийг харуулсан нэг жишээ болов уу. Тэрээр энэхүү аймшигт орноос зугатсан юм. Ингээд 3 жилийн дараа бүсгүй дахин хамартай болсноор түүний шинэ амьдрал нь эхлэх нь.
Афганистаны бүсгүй Аишад шинэ хамар хийжээ

1. Тэрхүү аймшигт үйл явдал болоод 3 жил өнгөрч байгаа хэдий ч Аиша одоог хүртэл тэр аймшигт өдрийг мартаж чадаагүй байгаа нь мэдээж. “Манай нөхөр болон түүний гэр бүлийнхэн өдөр болгон намайг дарамталж, зодож, сэтгэл санаа болон бие махбодид байнга хохирол учруулж байсан. Эцсийн эцэст тэсэхээ болиод би тэр гэрээс зугтсан” -гэжээ.



2. Гэтэл намайг барьж аваад 5 сар шоронд суулгаж, шүүх хурлаар буцаан нөхөр рүү маань явуулсан. Намайг суллагдсан шөнө шууд уул руу аваачиж хөл, гарыг минь хүлсэн юм. Тэд хэлэхдээ гэрээс зугатсаны чинь шийтгэл болгож хамар болон чихийг чинь огтлох болно гэсэн. Үүний дараа тэд хэлснээ хэрэгжүүлж, бодит болгосон юм.



3. Одоо Аиша АНУ-д шинэ гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа. “Хүчирхийлэлд өртөж буй бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд үргэлж хүчтэй байж хэзээ ч битгий бууж өг. Өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй” -хэмээн Аиша хэлжээ.



4. Аишагийн талаар түүхийг 2010 онд “Time” сэтгүүлээс дэлхий дахин мэдэх болсон. Аишаг 12 настай байхад эцэг нь өрнийхөө оронд охиноо өгөх болно хэмээн Талибаны гэр бүлд амлаж байжээ. Ингээд охин нас бие гүйцэж, өрийн төлөөс болон очиход тэдний гэр бүлийнхэн Аишаг үргэлж дарамталж, дээрэлхэж, зодож байсан байна.



5. Харин түүнийг зугатах гэж оролдоход барьж аван хамар болон чихийг нь огтолжээ.



6. Миний хамар, чихийг огтолсны дараа би ухаан алдчихсан байсан. Шөнө дунд сэртэл хамраас маань цэв хүйтэн ус гарж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан боловч нүдээ нээгээд харах гэтэл битүү цусанд будагдсан байсан учир юу ч харж чадаагүй гэж Аиша ярьсан юм. Сайн дурын тусламжийн байгууллагын тусламжтайгаар Аишаг Афганистанаас гаргаж чадсан бөгөөд АНУ-д охины нүүр царайг аврахын тулд 10 долоо хоног эмч нар зүтгэсэн байна.



7. Эмч нар хамрыг нөхөх арьс гаргаж авахын тулд бүсгүйн духны арьсан доор хийлдэг силикон хийж өдөр бүр бага багаар хийлж арьсыг нь сунгаж байжээ. Мөн тэд охины гараас нь арьс авч нүүрэнд нөхөн суулгасан байна.



8. Аиша үнэхээр сэтгэлийн дарамтанд орж, сэтгэл санаагаар унаж гуниглаж байжээ. 16 долоо хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэний дараа Аишаг Мэриленд мужийн нэгэн гэр бүл халамжлахаар шийдэж, өргөж авсан байна. Энэхүү гэр бүлд 15 настай Миена Ахмадзи хэмээх охин байдаг бөгөөд тэрээр төвөггүйхэн Аишатай нөхөрлөж чаджээ.



9. 12 сард Аиша 4 дэхь хагалгаандаа орсон байна. Эмч нар хэлэхдээ, “энэ бол түүний нүүрийг эргэн хэвэнд нь оруулах эхний 50%-ийн ажиллагаа юм” -гэжээ.



10. Энэхүү зурган дээр Аиша хамарны оронд протез зүүсэн байгаа юм. Аишад хамар хийх үндсэн хагалгаа дууссан боловч, одоо хамрыг хэлбэр оруулах хэд хэдэн гоо сайхны мэс засал үлдээд байгаа аж. Харин үүний дараа тэрээр үргэлжлүүлэн чихний хагалгаанд орох нь ээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()