Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Робин Уильямс болон Кристофер Рив нар Жульярдын сургуульд сурч байхдаа анх танилцсан байна. Тэд нэг өрөөнд амьдарч байсан бөгөөд энэ үеэс тэдний нөхөрлөлийн түүх эхэлжээ.
Алдартай болохоосоо өмнө тэд нэгэн амлалтыг нэг нэгэндээ өгч байжээ. Энэ нь түрүүлж алдрын оргилд хүрсэн нэг нь андыгаа орхихгүйгээр үргэлж дэмжиж байх болно гэсэн юм.
Хэдийгээр тэд хоёулаа амжилтанд хүрсэн ч найзууд хэвээр үлдсэн юм.
Харин нэгэн азгүй тохиолдлоор Кристофер мориноос унаж, хүзүүний
нугаламаа хугалчихсан бөгөөд үүнээс болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон
байна. Гэсэн хэдий ч Робин найзаа хаяагүй юм.
Кристоферыг хагалгаанд бэлдэж байсан бөгөөд хагалгаанаас амьд гарах найдлага 50:50 байжээ. Энэ үед гаднаас нэгэн шар өмсгөлтэй, цэнхэр малгайтай, нүдний шил зүүсэн нэгэн хүн орж ирээд Кристоферт үзлэг хийх болно хэмээн тайлбарлажээ. Үнэн хэрэгтээ энэ бол Робин байсан юм. Тэрээр найзыгаа хагалгаанд орохоос нь өмнө сэтгэл санаагаар дэмжихийг хүсэж ийнхүү орж ирсэн байна. Морьноос унасанаас хойш бараг инээгээгүй Кристофер анх удаа энэ үед л чин сэтгэлээсээ инээсэн аж. Тэрээр хэлэхдээ, "Робин надад амьдрах эрч хүчийг өгч, бүх зүйл амжилттай болох болно гэсэн итгэлийг төрүүлсэн юм" -гэжээ.
Робин найз Кристоферынхоо зарим нэг зардлыг бүгдийг нь төлсөн байна.
Мөн Кристоферт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууллагыг байгуулахад нь тусалсан байна.
Үүнээс хойш Ривийг нас бартал буюу 2004 он хүртэл тэд сайн найзууд байсаар иржээ.
Гайхалтай нөхөрлөл...