Өөрийгөө шилдэг гэдгийг мэдрүүлэх 5 арга

2013-02-21, 05:15
44,876

Хүн бүр л хамгийн шилдэг нь, бүхний манлайлагч байхыг хүсдэг билээ. Гэсэн хэдий ч дэлхийн бүх хүмүүс шилдэг байна гэж үгүй. Харин өөрийгөө шилдэг, ухаалаг хэмээн таниулах хэд хэдэн арга байдаг байна. Энэхүү аргуудыг сурчихсан байхад таныг ухаалаг, мэдлэгтэй хүн хэмээн үнэлэх аж. Ингээд хэрхэн ухаалаг, шилдэг харагдах вэ?

Өөрийгөө шилдэг гэдгийг мэдрүүлэх 5 арга

1. Хурдан унш
Хурдан уншихад IQ-ийн чадвар огт хамаарахгүй боловч хүмүүст гайхалтай эерэг сэтгэгдлийг төрүүлдэг. Хурдан уншиж сурахад тийм ч хэцүү биш гэнэ. Юуны түрүүнд хурдан уншихад садаа болж буй зүйлүүдээ олж илрүүлэх хэрэгтэй. Ялангуяа хэрвээ та хэсэгчлэн бага багаар уншдаг бол уншиж буй зүйлийнхээ нэг нүүрийг заавал дуусгах шаардлагатай. Учир нь дунд нь орхичихоод хаана зогссоноо мартаж дахин эхнээс нь уншиж цагийнхаа 30%-ийг алддаг байна. Эсвэл гүйлгэж уншиж сурах хэрэгтэй. Анхандаа ингэж унших хэцүү учир шугам эсвэл укаск ашиглан унших нь зүйтэй. Ингээд хэсэг хугацаанд бэлтгэл хийсний дараа таны уншлагын хурд нэмэгдсэн байх болно. Мөн ямар нэг юм уншихдаа бид ойлгохын тулд нэлээд их чармайн, дахин дахин дотроо давтан хэлдэг. Энэ нь хурдан уншихад мөн л нөлөөлнө. Нүд харснаа тархинд ойлгуулах чадвартай байдаг учир дахин дахин хэлдэг зуршлаа хаяж чадвал та өөрийн чадвараар бусдыг гайхшруулах болно.



2. Шоог богино хугацаанд эвлүүлэх
Шоо 1980 онд үүссэнээр дэлхий дахинд сенсаац дэгдээх болсон. Дундаж түвшинтэй хүнд энэхүү шоог эвлүүлэхэд хэдэн цаг зарцуулагдах болно. Гэтэл үүнийг эвлүүлэхэд, тархи 1500 триллион үйлдэл хийх шаардлагатай байдаг аж. Хэцүү мэт санагдаж байна уу? Гэсэн хэдий ч шоог эвлүүлэхэд заавал гоц ухаантай байх шаардлагагүй юм байна. Хамгийн гол нь тогтоох чадвар л хэрэгтэй. Шоог эвлүүлж байхад бүх нүднүүд нь шоог тойрон эргэж байгаа мэт санагддаг учир хэцүү байдаг. Үнэндээ шоонд өнцөг, төв, булан гэсэн үндсэн гурван л хэсэгтэй байдаг. Юуны түрүүнд цагаан нүднүүдийг “Х” хэлбэртэй эвлүүлэх хэрэгтэй бөгөөд дараа нь бүтэн болгон эвлүүлэхэд хялбар байх болно.



3. Шатар тоглоод хожих
Шатрыг ухаантнуудын тоглоом гэж үздэг. Хэрвээ оюун ухааны Олимпиад зохион байгуулвал энэ нь шатрын тэмцээн байх болно гэдэгтээ маргах зүйл үгүй. Шатар тоглоход хэд хэдэн нүүлтийг урьдчилан таамаглаж, тогтоох чадвар байх ёстой бөгөөд эсрэг талын ноёныг шалхад нэлээд хэдэн нүүлт шаардлагатай болно. Ингээд богинхон хугацаанд ноёныг шалах хамгийн хялбар аргын талаар хүргэе. Эхлээд хүүгээр е4 нүдэнд нүүнэ. Үүний дараа тэргээр с4, бэрс h5 руу нүүнэ. Ингээд 4т нь бэрсf7 руу нүүнэ. Учир нь бэрс f7-д дайралт хийж байгаа бөгөөд тэрэг нь эсрэг талаас хамгаална. Харин шатрын хөлгөө сонгохдоо цагаан байсан нь илүү дээр юм.



4. Математикийн тоог шууд бодох
Хэдийгээр та тоондоо тийм ч сайн биш ч гэсэн өөрийгөө тооны машин мэт харагдах хэд хэдэн арга байдаг байна. Хамгийн гол нь маш хурдан бодож сурах хэрэгтэй бөгөөд үүнийг сурахад тийм ч хэцүү биш. Жишээлбэл хоёр хэцүү тоог үржүүлэх хэрэг гарлаа. Тэгвэл үүнийг хялбарчилж болох юм. Жишээ нь: 32х125 хэцүү байна уу. 16х250 бас л хэцүү байгаа биз. Үржвэрүүдийг дараах байдлаар хялбарчилахад: 8х500, дараагийнх нь 4х1000 тус тус болно. Одоо бодоход амархан байгаа биз?...



5. Шерлок Холмсын дедукцын чадварыг өөрийн болгох
Алдарт мөрдөгчийн хамгийн сайн ашигладаг арга нь дедукцын арга юм. Гэсэн хэдий ч энэхүү аргыг ашиглахад гоц ухаантай байх шаардлагагүй бөгөөд Форерын нөлөөллийг ашиглаж сурах хэрэгтэй. 1948 онд сэтгэл судлаач Бетрам Форер нэгэн туршилт хийжээ. Тэр оюутнууддаа нэгэн тестийг өгсөн бөгөөд энэхүү тестний тусламжтайгаар оюутнуудыг зан байдлыг тодорхойлох зорилготой байсан юм.
Сэтгэл судлаач Форер оюутнуудын бөгөлсөн тестийг бодит байдалтай хэр нийцэж байгааг 5 оноогоор үнэлсэн байна. Ингээд 4.26 гэсэн дундаж дүн гарсан ажээ. Хачирхалтай нь оюутнуудын зан байдлыг тодорхойлсон зүйл хэлээгүй бөгөөд харин Зурхай мэт зүйлүүдийг тус бүрт нь тарааж өгчээ.

Хариултанд: “Танд хэн нэгний хайр халамж, дэмжлэг дутагдаж байна. Та өөрийгөө байнга доогуур үнэлэх юм. Танд илрээгүй нууц маш олон чадвар байгаа бөгөөд үүнийгээ гаргахаас айж байна. Хэдийгээр таныг харахад та өөртөө итгэлтэй мэт байгаа боловч үнэн хэрэгтээ тийм биш. Та ямар нэг алхам хийснийхээ дараа, Зөв алхам уу? Буруу алхам уу? гэдгийг бодож эргэлзэж эхэлдэг” -гэсэн ерөнхий хариуг бичсэн байжээ.

Энэ жишээг ашиглаж, та эргэн тойрны болон дотны хүмүүсээсээ сэтгэл зүйн тест болон асуулт асууж, Хариуд нь дээрх ерөнхий хариултыг хэлэхэд л хангалттай. Гэхдээ тухайн хүнд үнэхээр санаа зовж байгаа мэт нүүрний хувирал гаргаж, өөртөө ихэд итгэлтэй байх хэрэгтэй шүү. Ингэснээр таныг яг л далдыг хардаг Далай лам шиг л хүлээн авах болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()