World Press Photo 2013-ын ялагчид

2013-02-19, 23:35
31,469
World Press Photo уралдаан 55 жилийн турш үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний шүүгчид жил бүр солигдон шинэ шүүгчид ирж ажилладаг гэнэ. Энэхүү тэмцээний ачаар фото сэтгүүлчдийн ур чадвар, зураг дарах чанарын шаардлага нь улам өсөж байгаа билээ. Тэмцээний ялагчийн үзэсгэлэн жилийн дотор 45 орноор дамжин гардаг байна. Ингээд 2013 оны “World Press Photo” тэмцээний ялагчдын гэрэл зургийг сонирхоцгооё.
World Press Photo 2013-ын ялагчид

1. World Press Photo 2013 тэмцээний “Оны шилдэг зураг” номинацын ялагч. 2 настай Сухаиб Хижази болон 3 настай Мухаммад нар Израйлчуудын суманд өртөж амь насаа алджээ. Тэдний эцэг нь мөн нас барсан бөгөөд эх нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Палестин, Газа хот, 2012 оны 11 сарын 20.



2. “Шуурхай мэдээ” номинацын хоёрдугаар байрны шагналт. 2012 оны 7 сарын 31-ий өдөр Сирийн Алеппод бослогын үеэр эсэргүүцэгчид хоёр тагнуулыг баривчлан шөнийн турш тамлан, тарчлаасан байна. 48 цагийнн дараа барьцаалагчдыг суллажээ.



3. “Шуурхай мэдээ: Цуврал”-ын хоёрдугаар байр. Сирийн чөлөөт зэвсэгт хүчний цэрэг тулалдааны талбарт байраа эзлэн зогсож байна. 2012 оны 10 сарын 12, Сири, Аллепо. (Fabio Bucciarelli/Italy/Agence France-Presse)



4. “Үйл явдал” номинацын тэргүүн байр. Аидагийн байр Сирийн зэвсэгт хүчний суманд өртсөн бөгөөд түүний хоёр хүүхэд болон нөхөр нь амь насаа алдсан байна. 2012 оны 3 сарын 10, Сир, Идлиб. (Rodrigo And, Argentina, The Associated Press)



5. Японд болсон цунамигий дараа. “Үйл явдал: Цуврал” номинацын гуравдугаар байранд шалгарчээ. Рикудзентаката, Япон, 2012 оны 3 сарын 7. (Daniel Berehulak/Australia/Getty Images)



6. “Спорт: Спортын үйл ажиллагаа” номинацын ялагч. “Паку Жави” бухны уралдаан. “Паку Жави” нь ургац хураалт дуусах үед зохион байгууллагддаг томоохон тэмцээн юм. Индонези. (Wei Seng Chen/Malaysia)



7. “Спорт: Спортын үйл ажиллагаа цуврал” номинацын хоёрдугаар байр. Лондонгийн Олимпийн туялзуур жадны тэмцээн. Египетийн иргэн Алаэльдин Абуэлькассем болон Германы иргэн Петер Йопих. 2012 оы 7 сарын 31. (Sergei Ilnitsky/Russia/European Pressphoto Agency)



8. “Спорт: Спортын төрөл” номинацын тэргүүн байрны гэрэл зураг. 2012 ооны 2 сарын 21. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тамирчид. Могашидод сагсан бөмбөг тоглосноор эдгээр лал бүсгүйчүүд амь насаараа дэнчин тавьж байгаа юм. Багын ахлагч 19 настай Сувейс лалын шашинд эмэгтэйчүүдийн эрх үүргийг хаан богдуулдалж байгааг эсэргүйцдэг нэгэн юм. Эдгээр бүсгүйчүүдийг лалын шашинтнууд маш их сүрдүүлдэг аж. Харин тэд “Бид сагс тоглохыг хүсэж байна. Тоглосоор ч байх болно” хэмээн хэлдэг байна. (Jan Grarup/Denmark/Laif)



9. “Орчин үед тулгарч буй асуудал” номинацын тэргүүн байр. Хог түүдэг эмэгтэй хааяахан нэг тохиолдох номын хуудсыг эргүүлэн сууж байна. 2012 оны 4 сарйн 3. Кени, Найроби. (Micah Albert/USA/Redux Images)



10. “Орчин үед тулгарч буй асуудал: Цуврал” зургийн тэргүүн байр. Ижил хүйстэн охид хичээлийнхээ дараа амарч байна. Вьетнамд одоогийн байдлаар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй ч үүнтэй холбогдуулан хууль гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс Вьетнам ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн анхны Азийн орон ч болж болох юм. 2012 онд Ханойд анхны гей цуглаан болж өндөрлөсөн байна. Вьетнам, Дананг, 2012 оны 6 сарын 22. (Maika Elan/Vietnam/Most)



11. “Өдөр тумын амьдрал” номинацын хоёрдугаар байр. Зуны амралт. Зарим нэг хүн арай эрт босчихжээ. 2012 оны 7 саын 8. Итали. (Soren Bidstrup/Denmark/Berlingske)



12. “Өдөр тумын амьдрал: Цуврал” номинацийн тэргүүн байр. Хэдийгээр нөхөр нь хүнд өвчтэй ч Мирелла амьдралыг эерэгээр харахыг хичээж байгаа. Мирелла одоо 71 настай бөгөөд 43 жилийн турш нөхөртэйгөө амьдарч амьдралынхаа жаргал, зовлонг хуваалцсан байна. Харин сүүлийн 6 жилийн туршид тэрээр өвчтэй нөхрөө асарч байгаа гэнэ. Итали, Рим. 2012 оны 6 сарын 1. (Fausto Podavini/Italy)



13. “Хүн” номинацын гурвдугаар байр. “American Gir” хүүхдийн киноны баатрууд яг л энэ охинтой ижил харагдах болов уу. АНУ, Массачутес муж, Бостон. 2012 оны 2 сарын 19. (Ilona Szwarc/Poland/Redux Pictures)



14. “Хүн: Цуврал” номинацын гуравдугаар байр. 18 настай Мартин 10 жилийн турш эцэгтэйгээ амьдарсан бөгөөд үлдсэн жилийг нь асрамжийн газар өнгөрүүлжээ. Харин хоёр жилийн өмнө тэрээр эх рүүгээ ирсэн бөгөөд ямар ч мэргэжилгүй, боловсролгүй байсан байна. Нидерланд, Тилбург. 2012 оны 2 сарын 15. (Ananda van deer Pluijm/The Netherlands)



15. “Хүн: Хөрөг зураг” номинацын 2-р байр. Ай Вэй Вэй, Хятад улс. 2012 оны 2 сарын 6. (Stefen Chow/Malaysia/for Smithsonian Magazine)



16. “Байгаль” номинацын 1-р байр. Австрали дахь Блэк Маунтин үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (Christian Ziegler/Germany/Southern Cassowary, Australia)



17. “Хүн: Хөрөг зураг цуврал” номинацын тэргүүн байр. 30 настай Маконе бамбай өвчтэй юм байна. Тэрээр хэлэхдээ: "Надад ямар нэгэн өвчин зовиур алга. Харин миний хүзүү ийм том болсонд би их санаа зовж байна. Би гэр бүл үр хүүхдүүддээ хэрэгтэй шүү дээ. Үүнийг аймшигт хавдар биш байгаасай хэмээн хүсэж байна" -гэжээ. Гвиней ядуу орнуудын нэг бөгөөд иргэд нь өдөрт бараг л нэг доллараар л амьдардаг байна. (Stephan Vanfleteren/Belgium/Panos for Mercy Ships/De Standaard)



18. “Байгаль: Цуврал”-ын нэгдүгээр байр. Антарктидын оцон шувууд. 2012 оны 11 сарын 18. (Paul Nicklen/Canada/National Geographic Magazine)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()