Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Красноярскийн цагдаагийн газарт 9 сартай хүүхдийг зодож байна гэсэн гомдол ирсэний дагуу шалгаад, баримт болсон бичлэгийг олонд түгээсэн билээ. Саяхан энэ хэргийн шүүх хурал болж, асрагч эмэгтэйд ял оноожээ. Хэдэн жилийн туршид Красноярскийн нэгэн гэр бүлд 1957 онд төрсөн эмэгтэй хүүхэд асрагч хийж хоёр хүүхдийг нь хардаг байсан байна. Харин 2012 онд дахин нэг хүүхэд мэндэлснээр хүүхэд асрагч эмэгтэй гуравдахь хүүхдийг өсгөх болжээ. Нэгэн өдөр хүүхдийн ээж арай эрт ирж хүүхдээ маш их уйлчихсан, сандал дээрээ доошоо харчихсан хэвтэж байхыг харжээ.