Toyota Verso шинэчлэлт хийжээ

Toyota компаниас "Verso" хэрхэн өөрчлөгдсөн бэ? хэмээн асуухад: “470 гаруй шинэ детальтай бөгөөд 60% нь нүдэнд тусахуйц ил, үлдсэн 40%-ийг нь жолоодлогын үеэр мэдрэх болно” -гэжээ. Ингээд энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн Toyota Verso хүлгийг танилцуулъя.
Toyota Verso шинэчлэлт хийжээ

Гадаад үзэмжийн ихэнхи өөрчлөлт нь машины урд тал дээр харагдаж байна. Одоо тэрээр хурц, шовх байхаа больжээ. Харин хойд хэсэг нь хэвээрээ үлдсэн байна. Toyota Verso 20мм-ээр өндөр болсон бөгөөд урт нь 4460 мм хэдий ч 7 хүний суудалтай хэвээр үлджээ. Гэсэн хэдий ч 7 хүн бага зэрэг чихэлдэж багтах болов уу. Машины толь жижгэрсэн ч дуу тусгаарлагч нь илүү сайн болжээ.





Салоны хувьд эрс шинэчлэлт үгүй ч материалын чанар нь илүү сайн болсон байна. Мөн мөнгөлөг өнгийн бүрээс нэмэгдсэн аж. Хяналтын самбар цагаан өнгийн гэрлээр асах учир уншихад амар, хялбар болсон байна.



Илүү, дутуу зүйл цуглуулах дуртай хүмүүсийн хувьд олон жижиг халаастай болсон нь илүү таалагдах болов уу. Суудлыг 30 гаруй янзаар өөрчилж болох гэнэ.

Арын суудлын зорчигчдын хувьд хөлөө чөлөөтэй жийх зайтай юм байна. Үүнээс гадна 195мм-ийн зайнд суудлаа хөдөлгөж, өөрчилж болно. Харин 3 дахь эгнээний зорчигчид л бага зэрэг азгүй байх нь. Тэдний хувьд нарийхан зайд суух хэрэгтэй болох бөгөөд цонх байхгүй гэнэ. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн хувьд хангалттай зайтай юм байна.





Ачааны хэмжээ нь 197 литр гэнэ. Харин арын суудлуудыг хураачихвал түүний хэмжээ нь 1696 литр болох юм байна. Сандлуудыг эвхэхэд тэгшхэн шалтай болох аж.



1.8 мотортой 147 морины хүчин чадалтай хөдөлгүүр нь 11 секундын дотор хурдаа авдаг байна. “Спорт” болон “Гар удирдлага”-ын үед машины хурданд бараг л нөлөөлдөггүй.



Toyota Verso хамгийн дээд хурд болох 185 км\ цагтаа хүрж чаддаг байна. Нэмж хэлэхэд Toyota Versо-г хотын гэр бүлийн тэрэг хэмээн тооцдог учир спорт машин гэж үзэх боломжгүй. Хотод жолоодоход хялбар, маш дуулгавартай жолоотой гэнэ.



Замын жижг эвдрэл, бартаанууд салон дотор мэдэгдэхгүй. Шинэхэн Toyota Verso-гийн амортизаторыг мөн сольсон аж.



Toyota Verso-ийн үнэ 27,000 доллараас эхэлж байгаа гэнэ. 1.6 мотортой 132 морины хүчин чадалтай механик хөдөлгүүртэй Verso-ийн үнэ 27,000 доллар бол 1.8 хөдөлгүүртэй нь 30,000 доллар юм байна.

Toyota Verso-ийн өрсөлдөгч нь Opel Zafira юм байна. Түүний үнэ нь 24,000 доллараас эхэлж байгаа гэнэ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()