ШИНЭ МОНГОЛ БРЭНД (2-р хэсэг)

Бид урьд нь та бүхэндээ эх оронд маань шинээр гарч ирж буй “Urban Jeans” брэндийн үйлдвэрийн дамжлага болон зарим жийнсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Өмнө нь амалсан ёсоороо URBAN JEANS-ийн үйлдвэрт эргэн зочилж сурвалжлага хийлээ. Энэ удаад тус үйлдвэрийн HAND MADE SERIES шугамын даавуун өмдний үйлдвэрийн дамжлага бүтээгдэхүүний онцлогыг сурвалжиллаа.
ШИНЭ МОНГОЛ БРЭНД (2-р хэсэг)

Та энэхүү үйлдвэрлэлийг хаа сайгүй байдаг уламжлалт хувцас захиалгын газартай андууруузай. Огт өөр тусгайлсан үйлдвэрлэл болохыг дэлгэрэнгүй мэдээллээс ойлгох болно. Таны биеийн онцлогоос хамааран сайхан таарах өмд нэг л олдохгүй байна уу. Одоо энэ ямар ч асуудал биш боллоо. Гутал, цамц, цүнхэндээ тааруулан ямар ч өнгийн, ямарч хийц загвартай, хаана ч өмсөж болох, таныг бүрэн дүүрэн илэрхийлэх өмдийг та эндээс л олж чадна. ТАНЫ ШИНЭ БОЛОМЖ-оор хамтдаа аялцгаая!

Энэхүү захиалагч маань түрүүчийн удаа Caak.mn дээр гарсан жийнсэн өмдний үйлдвэрлэлийн дамжлага бүтээгдэхүүний талаарх нийтлэл мэдээ үзэж ирсэн гэдгээ сонирхууллаа. Махлаг учраас өөрт таарах өмдийг чамгүй хугацаа зарцуулан байж олдог ажээ. Олдсон нэг нь таарамжгүй, материалын чанар муу, эсвэл хэт үнэтэй байх тохиолдолууд гардаг байна. Иймд URBAN JEANS брэндийг сонгосноо бидэнд ярьлаа. Туранхай гуалиг харагдуулах талыг нь бодож хар өнгийн материалыг сонгон өмд хийлгэх гэж байгаа тухайгаа ч мөн хэллээ. Жич: Үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр зөвхөн өмдний хэсгийн зургыг нийтэлсэн болно.

Биенеес хэмжээ авч байгаа нь



Захиалагын дагуу өмдний дизайн, загвар зохиолт хийж, үлгэр бэлдэж байна.





Эсгэж бэлэн болгоод оёдлын цехрүү.

Бүтээгдэхүүний материалын талаар сонирхон асуулаа. Материал бол Urban jeans брэндийн №1 анхаарлаа хандуулдаг зүйл гэнэ. Даавуун материалын үйлдвэрлэлээрээ Өмнөд Солонгос, Хятад, Итали, Турк улсууд дэлхийд зартай. Дэлхий дээр нийт үйлдвэрлэгдэж байгаа даавуун материалын  70 орчим хувийг зөвхөн энэ 4 улс үйлдвэрлэдэг байна. Өмнөд солонгосын хэд хэдэн хотууд төрөлжөн дэлхийн брэндүүдэд зориулан хамгийн чанартай даавуунуудыг үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр хотуудад байрлах даавууны төрөлжсөн захаас эсвэл томоохон брэндүүдийн захиалсан материалын агуулахын үлдэгдэлүүдээс материалаа татдаг юм байна. Учир нь даавууны үйлдвэрүүд захиалагчын захиалсан тооноос 3 хувь илүү хийдэг юм байна. Гологдол гарвал нөхөх зорилгоор. Энэ үлдэгдэл зөвхөн нэг төрлийн даавуунаас гэхэд л 10000 дээш метр даавуунууд байдаг гэнэ.  Энэ нь жижиг дунд үйлдвэрүүдэд хангалтай хэмжээ гэсэн үг. Солонгосын жижиг дунд үйлдвэрүүд ч мөн эдгээр үйлдвэрүүдээс материалаа авдаг юм байна.



 Оёж эхэллээ





Өмдний халаас бэлдэж байна.



Урбаны лоогоог урд талын жижиг халаасанд хавчуулж байна.



Оёдолчы хэлснээр энэ захиалагчын өмд ажиллагаа багатай энгийн өмдний тоонд орох гэнэ.













Оёгдож бэлэн боллоо. Гэхдээ үйлдвэрлэлийн процесс хараахан дуусаагүй. Даавуун өмдийг Super wash технологийн дагуу бүтэн цагийн турш угаадаг юм байна. Учир нь даавуу тодорхой хэмжээний агшилтаа авах, даавууг нэхэх үед утсыг тасархаас хамгаалж түрхсэн цардуул, техникийн тоснуудыг арилгах юм байна. Мөн хамгийн гол нь зөөлрүүлэн биед эвтэйхэн болгодог гэнэ. Угааж гаргаж ирсэний дараа барьж үзэхэд өмнөхөөсөө огт өөр зөөлөн гараар илэхэд толигор улам л өнгө нь сэргэсэн мэт санагдаж байлаа. Бас оёсон хэсгүүдээрээ даавуу нь агчин бэдрээ үүсэн үйлдвэрлэлийн аргаар хийсэн нь илүүтэй мэдрэгдэж үнэхээр caak харагдаж байлаа. Ер нь даавуун, жинсэн, хилэн материалуудаар хийсэн өмдийг гадаадын бүхий л үйлдвэрүүд заавал ингэж угаадаг гэнэ шүү.



Цайруулалтын өрөө



Super Wash хийгдэж байгаа нь



Сэгсэргээ



Хатаалга
Эдгээр дамжлагуудын дараа утас түүж, индүүдэж, товч хадаад өмд бэлэн боллоо.



Эзнээ хүлээнэ. Тэр эзэнтэйгээ олон зүйлийг хамтдаа туулах аялалд гарахад бэлэн болжээ. Мөн тэр өөрийгөө, хуучиран хуучирталаа эзнээ хайрлах болно. Урт аялал...


Захиалагч сэтгэл хангалуун...





Шилдэг гүйцэтгэл - Төгс таарамж - Монгол брэнд




























Үнийн хувьд сонирховол энэ өмд 52600 төгрөг юм байна. Жийнсэн өмд нь арай үнэтэй гэнэ материал хийцлэл, Swarovski шигтээ наах, хатгамал хийлгэх зэргээсээ хамааран 50’000-1’000’000 болдог гэнэ. Энгийн стандарт жийнсэн өмд 50’000 орчим байх юм байна. Нэгэн эрхэм эхнэртээ бэлэг болгон Swarovski шигтгээ наалган 1’000’000 төгрөгөөр захиалж хийлгэсэн тухайгаа сонирхуулж байлаа. Энэ өмдийг үйлдвэрлэх туршид би хамт байсан болохоор ч тэрүү хийгдэж буй ажиллагаа, монгол хүний ур ухаанаа гаргасан нямбай хөдөлмөр, материалын чанар, биед таарамжтай харьцуулвал сурвалжлагч миний хувьд маш хямдхан санагдалаа. Учир нь дундын борлуулагч нарын тээврийн зардал, дэлгүүрийн түрээс, ашиг гэх зэрэг зардалууд шингээгүй үйлдвэрээс шууд авч байгаа учраас гэж урбаныхан тайлбарлав. Хувцас захиалгын газрууд материалаа аваад очивол 40’000-55’000 төгрөгийн ханштайгаар өмдийг оёж өгдөг гэнэ. Үүнийг сонсоод би бүр ч их гайхлаа. Өөр хувцас хийдэггүй юм уу гэж асуухад манайх хувцас захиалгын газар биш болохоор бид өмдийг үргэлж төгс хийхийн төлөө ажиллана гэж хариулав. 

Ингээд энэ удаагийн Urban jeans брэндийн үйлдвэрийн HAND MADE SERIES шугамын даавуун материалтай бүтээгдэхүүнтэй танилцах аялал өндөрлөлөө. Дараагийн удаа монголчуудын хэлж заншсанаар хилэн өмд үйлдвэрлэх процесстой та бүхнийгээ танилцуулахаар эргэн сурвалжлах болно.  GO Mongolia GO(Урагшаа Монгол Урагшаа)…

Мэдээж илүү ихийг мэдэхийг хүсвэл 95001122 утсаар холбоо барих буюу www.urbanjeans.mn сайтруу хандана уу.

Хэрвээ та Жийнсэн өмд хэрхэн хийх тухай үзээгүй бол доорх линкээр ороорой.
~ Шинэ Монгол брэнд - Jeans хийх явц ~


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()