Honda CR-V -гийн 4 дэх үе

Он гарснаар нэлээд хэд хэдэн шинэхэн хүлгүүд гараад байгаа билээ. Тэдгээрээс бид цаг алдахгүй та бүхэндээ танилцуулахыг хичээж байгаа. Саяхан хоёр сарын өмнө Оросын зах зээлд Honda CR-V шинээр худалдаалагдаж эхэлсэн байна. Ингээд шинэхэн Honda CR-V –тэй илүү ойр танилцацгаая.
Honda CR-V -гийн 4 дэх үе

Хондагийн үйлдвэрлэгчид шинэхэн хүлгийнхээ платформыг болон хөдөлгүүрийг нь солиогүй хэвээр нь үлдээжээ.



Ингээд харахад Honda CR-V нь арай том, урт болсон мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ урт нь 5мм, өндөр нь 30мм-ээр намссан байна. Кроссоверын өндөр нь 165 мм болж буурсан аж.



Үүнээс гадна энэхүү машин нь илүү бат бэх болсон бөгөөд жин нь нэмэгдсэн байна.
Аль хэдийн дадал болсон босоо гэрлийг хийжээ.



Харин жолоо нь нэлээд эвтэйхэн болсон байна. Мөн жолоочийн суудал нь маш олон тохируулгатай учир та суудлаа өөрт эвтэйхнээр тохируулж болох аж.



Хэмнэлттэй горим нь ECON товчлуурыг дарснаар идэвхжидэг байна. Хажууд нь гэрэл угаагч, тэнцвэржүүлэгч, уулнаас буух систем гэх мэт товчлуурууд бий.



Мультимедиа системийн хувьд бүхий л зүйлийг унших бөгөөд USB, флаш оролттой юм байна. Урд талд нь жолоочийн өвдөгний тухтай байдлыг бодож товойлгон зөөлөвч хийжээ.



Салоны хувьд илүү их зайтай болсон байна. Үүнийг хийхийн тулд хаалганы зузааныг багасгаж, хойд талын сандлыг 38мм-ээр буулгажээ. Жолоочийн суудал илүү тухтай, нуруунд эвтэйхэн байхаар өргөн хэмжээтэй юм байна.



Арын суудал дээр гурван том хүн чөлөөтэй багтах бөгөөд хөл тавих зай болон толгойны өндөрт хангалттай их зай бий. Төвийн хаалт байхгүй учир голд сууж буй зорчигчийг баярлуулах болов уу.

Жолоочийн болон зорчигчийн суудлын завсар агааржуулагч байрлаж байгаа гэнэ. Энэ нь ард талд сууж буй зорчигчид хэт халууцах, хэт даарахаас хамгаалж байгаа юм. Хэт их дуу авиа гардаггүй бөгөөд 180 км\цаг хурдтай явж байсан ч ард талын зорчигчид болон жолооч чанга ярихгүй байж болох юм байна. Тиймээс энэхүү машины дуу намсгагч маш сайн байгаа аж.



Ачааны багтаамж нь 589 литр бөгөөд арын суудлыг эвхчихвэл 1669 литр ч хүрэх юм байна. Мөн арын суудлыг эвхсэн тохиолдолд тэгш газартай болох аж.



Харин ойр зуурын зүйл хийдэг сав нь 2.5 см-ээр багассан байна.



Одоогийн байдлаар 2.0 мотортой 150 морины хүчин чадалтай машиныг Орос улсад худалдаалж байгаа гэнэ.



2.0 хөдөлгүүр нь яг дундажийг баримталсан хурдтай юм байна. Бага зэрэг хаз өгөхөд хурд нь төдийлөн их нэмэгдэхгүй боловч газарт тултал нь дарвал хурд нь нэмэгдэх аж. Гэсэн хэдий ч хэт хурдан болохгүй л гэсэн үг.



Тиймээс хэт хурдан явна гэж төсөөлөх хэрэггүй боловч 100 км-т 10.3 литр түлш зарцуулдгаараа жолооч таныг баярлуулах болов уу.



175км/цаг хурдтайгаар явж байх үед та ямар ч бартаагүй, шулуун замаар явж байгаа мэт сэтгэгдэл төрөх хэдий ч бага зэргийн хурдтай явахад замын гэмтлүүд мэдэгдэх нь байна. Тиймээс хурд хэр их байна төдий чинээ замын бартааг бараг л мэдрэхгүй аж. Харин та аян замаа таатай хийхийг хүсэж байвал 80 км/цагийг сонгоход л хангалттай.



Жолооны хувьд маш мэдрэмтгий болсон бөгөөд бага зэрэг жолоогоо эргүүлэхэд л таны эргэхийг хүссэн зүг рүү чиглэлээ өөрчлөх болно.

CR-V нь хэдийгээр хэт хурдан явах боломжийг багасгаж байгаа ч илүү тухтай болсон байна. Энэхүү давуу талыг магадгүй нас намба суусан, хурдлан давхихаа больсон, өндөр шаардлага тавьдаг жолооч нарт илүү тохирох болов уу.







Шинэхэн CR-V-ийн үнэ нэмэгдсэн нь мэдээж. Механик хөдөлгүүртэй ELEGANCE нь 38,350$ бөгөөд автомат хөдөлгүүртэй LIFESTYLE нь 45,000 долларын үнэтэй юм байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()