Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Орц: 1кг үхрийн мах, 2 ширхэг сонгино, 1кг гурил болон амтлагчууд.
1.
2. Ширээн дээр гурилаа асгана.
3. Гурилын төвд ухаж, хонхорхой үүсгэнэ.
4. Хонхорхойд бага зэрэг ус хийж гурилаа зуурч эхэлнэ.
5. Зуурсан гурилаа уутаар боож тасалгааны температурт нэг цаг байлгана.
6. Махаа бэлдэцгээе.
7. Махаа татна.
8. Өөхөө мөн жижиг хэрчинэ.
9. Сонгиноо мөн жижиг хэрчээрэй.
10. Татсан махаа амтлагчнуудтайгаа холино.
11. Эвлэрсэн гурилаа гаргаж сайн нухна. Гурилаа бөөрөнхийлнө.
12. Бөөрөнхийлсөн гурилаа 2,5-3 см хэрчинэ.
13.
14. Нэг иймэрхүү зүйл болж байна.
15. Орой дээр нь гурил цацаж, гялгар уутанд бооно.
16. Дараа нь нэг нэгээр нь гаргаж алгаараа дарж, бин мэт болгоно.
17. Одоо элдэхэд бэлэн болсон. Ойролцоогоор 10 см-ийн диаметртай байх ёстой.
18. Элдсэн гурилаа гялгар уутан дор хийж тавина.
19. Жигнүүрээ тослохоо мартуузай.
20. Буузаа хийцгээе. Гараа атгаад дээр нь гурилаа тавьж, махаа хийнэ.
21. Махаа хийж чимхэх хэрэгтэй.
22. Бууз чимхдэг шиг чимхэж болно.
23. Ер нь л хүссэнээрээ чимхээрэй.
24.
25.
26. Буузны мах нь их байвал амттай болохыг санаарай.
27.
28.
29. Ойролцоогоор 15 минут жигнэхэд л хангалттай.
30. Гэрэл зургийг нь дарахын тулд би таван буузыг л сонголоо.
31. Буузаа болгоомжтой гаргаарай.
32. Сайхан хооллоорой.