Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шинэчлэгдсэн Jimny-гээс бүрэн өөрчлөлтийг хүлээх хэрэггүй, учир нь зохион бүтээгчид сонгодог загварын бартаат замыг туулах чадвар сайтай суудлын автомашины гол амин сүнсийг үлдээхээр шийдсэн байна. Спортлог шинжийг тодотгож өгдөг нөгөө л элдэв хэв маяггүй ирмэгүүдийг харж болно. Энэхүү бяцхан Jimny нь тамирчин биш, харин урагш тэмүүлэгч одой морь билээ.
Радиаторийн бат бөх хайс элдэв загваргүй дөрвөлжин хэлбэртэй дохионы гэрэл нь итгэл найдварыг төрүүлдэг. Хуучны сайн чанартай Jimny-г харахаар бартаат замаар хэрхэн давхихийг нь мэдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө.
Орчин үеийн кузовтай кроссоверээс ялгаатай нь Jimny нь нөгөө л хамаарах тэнхлэг болон аралтай бартаат замыг туулах чадвар сайтай хэвээр, гэвч шулуун зам дээр хойд тэнхлэг юмуу хойд урд тэнхлэгээ зэрэг ашиглах туршилт хийх хэрэггүй бизээ.
Салоны доторхи нь гадна талтай адил бараг өөрчлөлт ороогүй. Хөнгөн цагаан оруулга, зөөлөн пластик, touch screen-тэй мультмедиа систем ч байхгүй. Гэхдээ эвтэйхэн суудал, магнитол болон кондиционертай ер нь л жинхэнэ эрэгтэйчүүдэд зориулагдсан гэхэд болно.
Яагаад ч юм үйлдвэрлэгчид кнопны тоогоо цөөлхөөр шийдсэн бололтой. Тухайлвал арын шил болон толийг халаахдаа нэг л кноп хэрэглэнэ. Урд талын суудлыг халаахдаа ч мөн адил зөвхөн уур буюу параар ажиллууна.
Машин хоёр зорчигч суухаар тооцоологдсон боловч хэрвээ арын суудлыг буулгачихвал их зай гарах бөгөөд багаж болгон ашиглаж болно. Загасчлах болон ан хийхээр явахад ихэд тохиромжтой байх болно.
Jimny-гийн овор хэмжээ нь хотын машин шиг ашиглах боломж олгох бөгөөд манёврлахад амархан, тэр ч бүү хэл хунгар цасанд ч машинаа зовохгүй зогсоол дээрээ тавьж чадна.
Хэдийгээр орчин үеийн хэв загваргүй ч “Suzuki Jimny”-н энгийн бөгөөд найдвартай авсаархан байдал, туулах чадварыг үнэлэхээс өөр аргагүй билээ.