Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шорт.
Шорттой ихэнхи загваруудыг чамин материалаар хийдэг. Тэгвэл энэ оны загварт спортлог, ажил хэрэгч загварын шорт давамгайлах гэнэ. Үүнийг ханцуйгүй цамц, эсвэл хүрэмтэй хослуулах нь илүү тохиромжтой аж.
Бариу цамц.
Энэ улиралд бариу цамцыг харандаан банзал болон бариу өмдтэй хослуулж өмсөх нь энэ жилийн хит болох юм байна.
Олон өнгөтэй хувцас.
Ийм олон өнгөтэй хувцас нь цулгуу банзал болон өмдтэй илүү тохирох аж.
Савхи.
Савхин эдлэл үе үе дамжин загварлаг байсаар л байна. Ялангуяа банзал, даашинз болон хүрэм илүү сайхан харагдах гэнэ.
Богино топ.
Энэхүү загвар хэзээ ч хоцрогдохгүй бөгөөд хамгийн гол нь зөв газраа, зөв цагтаа ингэж хувцаслах хэрэгтэй.
Том халаас.
Одоо энэхүү том халааснууд зөвхөн өмдөн дээр төдийгүй даашинзан дээр ч байж болох юм байна.
Цагаан өнгө.
Цасан цагаан өмд, комбинзон, даашинз дахин хит боллоо.
Хар цагааны хослол.
Энэхүү хар, цагааны хослол нь ямар нэг үдэшлэг эсвэл оффисын ажилд ч тохирно.
Тод өнгө.
Энэ улиралд тод өнгийн, геометрийн хурц өнцөгтүүдтэй хувцсыг өмсөж болох юм байна.
Хайрс.
Хэрвээ та хайрсан загвартай хувцас сонгохоор шийдсэн бол цэнхэр болон мөнгөлөг өнгө илүү тохиромжтой гэнэ.