“Оскар”-т нэр дэвшсэн кинонууд

2013-01-12, 21:50
17,515
Америкийн кино академийн дээд шагнал болох “Оскар”-ын шагналд энэ жил нэр дэвшиж буй бүтээлүүдийг тодрууллаа. “Оскар”-ын шагналд Стивен Спилберг, Квентин Тарантино, Кэтрин Бигелоу, Энга Ли болон Бен Аффлек нарын шинэхэн кинонууд нэр дэвшсэн аж. Ингээд хэд хэдэн санал асуулгын дүнгээр энэхүү алдарт шагналуудын эздийг тодорхойлсон бөгөөд “Оскар”-ын төлөө өрсөлдөх нэр дэвшигчидтэй танилцацгаая.
“Оскар”-т нэр дэвшсэн кинонууд

2012 оны шилдэг кинонд нэр дэвшихээр - “Argo”, “ Django Unchained”, “Life of Pi”, “Les Misérables”, “Lincoln”, “Zero Dark Thirty”, “Silver Linings Playbook”, “Beasts of the Southern Wild” болон “Amour” нар шалгарсан байна.

1. Argo кино
Энэхүү киноны зохиолч Ханеке нь шилдэг найруулагчийн төрөлд мөн нэр дэвшиж байгаа гэнэ. Түүний хамтаар Стивен Спилберг “Lincoln”, Энг Ли “Life of Pi”, Бен Зайтлин “Beasts of the Southern Wild” болон Дэвид О. Рассел “Silver Linings Playbook” хэмээх кинонууд мөн шагнал хүртэх аж. Стивен Спилберг болон Энг Ли нарт “Оскар”-ын шагнал байдаг бөгөөд тэд ийнхүү дахин өрсөлдөхөөр болсон байна.



2. “Amour” кино
Австрийн “Amour” кино нь “Хамгийн шилдэг гадаад хэлтэй” хэмээх номинацид багтсан байна. Энэхүү шилдэг 5-д Францын “1+1” багтаагүй байгаа нь Ханекегийн ялалт 100% болох нь тодорхой. Харин манай хойд хөршийн “Белый тигр” хэмээх кино “Оскар”-т нэр дэвшиж чадаагүй юм байна.



3. “Wreck-It Ralph” хүүхэлдэйн кино
Хамгийн шилдэг 5 хүүхэлдэйн кинонд “Wreck-It Ralph”, “Frankenweenie”, “ Brave”, “ParaNorman” болон “Pirates! Band of Misfits” зэрэг багтсан байна. Харин “Rise of the Guardians” багтаагүй нь ихэд хачирхалтай.



4. “Beasts of the Southern Wild” кино
Уг киноны гол дүр 9 настай Квинзан Уоллис нь “Шилдэг эмэгтэй жүжигчин” номминацид нэр дэвшсэн байна.

Түүнтэй өрсөлдөхөөр Жессика Честейн (“Zero Dark Thirty”), Женнифер Лоуренс (“Silver Linings Playbook”), Наоми Уоттс (“The Impossible”) болон 85 настай Эмманюэль Рива (“Amour”) нар нэр дэвшсэн байна.

Шилдэг эрэгтэй жүжигчин хэмээх номинацид Хью Жекман (“Les Misérables”), Хоакин Феникс (“Master”), Брэдли Купер (“Silver Linings Playbook”), Дэниел Дэй-Льюис (“Lincoln” ), Дензел Вашингтон (“Flight”) нар нэр дэвшиж байгаа бөгөөд тэд аль хэдийн 2 удаа “Оскар”-ын шагнал хүртэж байжээ.



5. “Django Unchained” кино
“шилдэг туслах жүжигчин” номинацид: Уг кинонд тоглосон Кристоф Вальц (“Django Unchained”) багтаж байгаа гэнэ.



6. “Skyfall” кино



7. “Twilight Saga: Breaking Dawn — Part 2” кино
“Хамгийн муу кино” номинацид “Twilight Saga: Breaking Dawn — Part 2”, “Battleship”, “That's My Boy”, “The Oogieloves in the Big Balloon Adventure”, “A Thousand Words” кино өрсөлдөж байгаа юм байна.



“Шилдэг тусгай эффект” номинацид: "The Avengers”, “Prometheus”, “Life of Pi”, “Snow White & the Huntsman” болон “The Hobbit: An Unexpected Journey” нар өрсөлдөж байгаа аж.

“Шилдэг хувцаслалт” номинацид: “Snow White & the Huntsman”, “Mirror Mirror”, “Lincoln”, “Les Misérables” болон “Life of Pi” багтаж байгаа юм байна.

Харин “шилдэг дуу” номинацид: Аделийн дуулснаар “Skyfall” болох магадлалтай ч академич “Les Misérables”, “Chasing Ice”, “Life of Pi” болон “Ted” зэргээс шалгаруулж ч мэдэхээр л юм.

Харин эцсийн дүн буюу Шилдгийн шилдгийг 2-р сарын 24-нд Лос-Анжелост зарлах юм.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()