Эхнэрийнхээ амийг хөнөөх шахсан нь

Энэхүү дурлалт хосууд гольфийн спортоор хүчээ сорихыг шийджээ. Харамсалтай нь хэт тоглоомондоо улайрсандаа болоод ч тэр үү эсвэл нөхөр нь санаатай байдлаар өшөөгөө авахыг хүссэндээ ч тэр үү эхнэр нь амиа алдах шахсан байна. Тиймээс ямарваа нэгэн спортын төрлөөр хүчээ үзэхдээ байнга болгоомжтой байхад илүүдэхгүй болов уу.
Эхнэрийнхээ амийг хөнөөх шахсан нь

Залуу хосууд хэн сайн гольф тоглодог болохоо шалгаруулахын тулд ийнхүү гольфийн талбайг зорьсон байна.

Нөхөр Сэмюэл Боде Миллер (Samuel Bode Miller) нь америкийн алдарт уулын спортын тамирчин бөгөөд 4 удаагийн дэлхийн аварга, 2 удаагийн дэлхийн цомын эзэн юм. Тэрээр гольф тоглох явцдаа эхнэрийнхээ амийг хөнөөх шахсан байна.



Боде Миллер өөрийн эхнэр болох фото модель, гар бөмбөгийн тамирчин Морган Бек (Morgan Beck)-тэй гольф тоглохоор явсан байна. Энэ тоглоомын үеэр Миллер хамгийн хүчтэй цохиураар буруу цохиж, гольфийн тэмцээн нь ослоор өндөрлөсөн байна. Амжилтгүй цохисон бөмбөг 160 милийн хурдтайгаар эхнэрийнх нь нүүрийг оножээ. Түргэн тусламж яаралтай ирж эмэгтэйг эмнэлэг рүү авч явсан бөгөөд түүний нүүрэн дээр ойролцоогоор 50 оёдол тавьсан байна.



Эмнэлэгрүү явах замд Морган ухаан алдалгүй явсаар, Твитерийн уншигч нартаа зориулан яаралтай мэдэгдэл хийсэн байна.

Миний бие нэг л муу байна. Хайрт нөхөр минь хэдийгээр миний нүүр рүү бөмбөгөөр цохисон ч би түүндээ хайртай хэвээрээ гэжээ.

Энэ нь санамсаргүй тохиолдол уу аль эсвэл спортын өс хонзон уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()