Энэ юу вэ?

2012-12-21, 20:30
23,176
Японы “Olympus” компаниас зохион байгуулсан “Olympus BioScapes Digital Imaging Competition”-ий ялагчид тодорлоо. Энэхүү тэмцээн 9 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг 10 оролцогчийг шалгаруулсан байна. Тэмцээний ялагчаар Австралийн иргэн Ральф Гримм (Ralph Grimm) шалгарсан бөгөөд тэрээр бичил биетэн болох \rotifers\-ийн хэрхэн зулзагаа тэжээж байгаа талаар бичлэгийг хийсэн аж. Энэхүү тэмцээнд анх удаа зураг биш бичлэг тэргүүн байранд шалгарсан байна.
Энэ юу вэ?


Ингээд шилдэг гэрэл зургуудаас сонирхоцгооё.

Олон хөлт (fern) нь АНУ-ын Дорно зүгт амьдардаг юм байна. (Igor Siwanowicz/Olympus BioScapes)



Зэрлэг сонгины цэцэг. (Frederic Labaune/Olympus BioScapes)



Фараон шоргоолжны толгойны урд хэсгээс харсан байдал. (Jan Michels/Olympus BioScapes)



Дотор талдаа паразиттай бичил биетний өндөг. (Gilles San Martin/Olympus BioScapes)



Фронимын савар. Булчин болон бусад эсүүд харагдаж байна. (Christian Sardet and Mr. Sharif Mirshak/Olympus BioScapes)



Фунгид овгийн амьд шүрний амны хэсгийг харуулжээ. (James Nicholson/Olympus BioScapes)



Нэг эст ногоон замаг. (Rogelio Moreno Gill/Olympus BioScapes)



Сараана цэцэг дотор агуулагдах rotifers. (Ralph Grimm/Olympus BioScapes)



Лвинкийн толгой. (Laurie Knight/Olympus BioScapes)



Амфиподын нахиа. Хөвөгч амьтдыг барихад зориулагдсан өдөөр хучигдсан байна. (Igor Siwanowicz/Olympus BioScapes)



Хайрсны хэсэг. (Charles Krebs/Olympus BioScapes)



Царс модны эмжээр . (Igor Siwanowicz/Olympus BioScapes)



Цагаан эрвээхэйн хатгуур. (Igor Siwanowicz/Olympus BioScapes)



Авгалдайн чөлөөтэй сэлж буй бүрхүүл. (Wim van Egmond/Olympus BioScapes)



Бэр цэцгийн үр. (Sahar Khodaverdi/Olympus BioScapes)



Авгалдайн тархин дахь бета-тубулин уураг. (Christian Klämbt and Imke Schmidt/Olympus BioScapes)



Бэр цэцгийн тоосонцор болон утаснууд. Энэхүү утаснууд эрэгтэй бэр цэцэгт байх бөгөөд ямар нэгэн салхи эсвэл амьтнаар дамжин эм цэцгийн үржихүйн хэсэгт очсоноор цэцэг нөхөн үрждэг байна. (Edwin Lee/Olympus BioScapes)



Цагаан эрвээхэйн өндөг. (Charles Krebs/Olympus BioScapes)



Улаан замаг. (Arlene Wechezak/Olympus BioScapes)



Жаран хөлт авгалдай гаргахдаа бэлдэж байна. (Igor Siwanowicz/Olympus BioScapes)



Ингээд хамгийн сүүлд нь 1-р байрын шагналтны бичлэгийг хүргэе. Бичил биетэн болох \rotifers\ зулзагаа тэжээж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()