“Саммит компьютер Технологи” ХХК Dell брэндийн дистрибюторын түвшнээ нэмлээ

2012-12-04, 18:31
9,359
Дэлхийд тэргүүлэгч Dell брэнд нь “Microsoft Windows 8” үйлдлийн системд зориулсан Touch дэлгэц бүхий Tablet, Notebook, Desktop компьютер зэрэг шинэ бараа бүтээгдэхүүнээ 2012 оны 11-р сард албан ёсоор худалдаанд гаргасан юм. Эдгээр шинэ бараа бүтээгдэхүүний танилцуулах өдөрлөгийг Монгол дахь албан ёсны дистрибютор “Саммит компьютер Технологи” ХХК-аар дамжуулан монголын хэрэглэгч нартаа 2012 оны 11-р сарын 30-ны өдөр “Blue Sky” цамхагт зохион байгууллаа.
“Саммит компьютер Технологи” ХХК Dell брэндийн дистрибюторын түвшнээ нэмлээ


Энэхүү өдөрлөгт 80 гаруй хувийн болон төрийн байгууллага аж ахуй нэгжүүдийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг оролцож, шинэ бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Үүнээс гадна Dell брэндийн Server, Storage зэрэг бүтээгдэхүүнийхээ давуу тал, ашиглагдаж байгаа байдал дэвшилтэд тенхологийн талаар Dell –н шилдэг мэргэжилтэнгүүд ирж танилцуулга хийсэн юм.



Мөн “Саммит компьютер Технологи” ХХК-ийг Dell брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютороор 5 жил ажиллах хугацаанд хуримтлуулсан давуу тал, туршлага, борлуулалт болон мэргэшсэн инженерүүдийн чадварыг үнэлэн Partner-ийн түвшнийг өсгөж дээд түвшний “Premier Partner” болсныг албан ёсоор зарлан батламж сертификатыг энэ өдөрлөгийн үеэр гардууллаа.













Тус компанийн ерөнхий захирал Т.Ганбат нь энэхүү батламжийг гардан авахдаа цаашид ч Монгол орон даяар байрлах PC mall сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан Dell болон бусад дэлхийн шилдэг брэндүүдийн бараа бүтээгдэхүүнүүдийг цаг алдалгүй хэрэглэгчийн гар дээр түргэн шуурхай хүргэн, баталгаат засвар үйлчилгээгээрээ ханган ажиллахаа  хэлсэн юм.




























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.