Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хан Шатыр - энэ бол аль хэдийн баригдчихсан барилга юм. Энэхүү том барилга нь Казакстаны нийслэл Астанад байдаг байна. Барилга нь соёл амралтын хүрээлэнгийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Астанагийн өвөл хатуу байдаг бөгөөд -35 градус хүрдэг байна.
Хятадын Ханчжоу хотод баригдахаар төлөвлөж буй таван одтой зочид буудал болон оффисын зориулалттай “Ханчжоу-ийн давалгаа” барилгын төслийн зураг. Энэхүү барилгыг хоорондоо холбоотой хоёр ширхэг байшинтай байхаар төлөвлөж байгаа гэнэ.
Мэдээж Дубай энэхүү жагсаалтанд багталгүй яахав. Энэхүү хагас саран хэлбэртэй байшин нь Забиль паркт баригдах төлөвлөгөөтэй орчин үеийн Дубайг илэрхийлсэн шинэ загвар юм. Байшинд хурлын танхим, ресторан, номын сан, задгай талбай байх юм байна.
Хятадын Шанхай хотын Сунцзянд нэгэн галт уулын тогоо байдаг гэнэ. Төслийн гол зорилго нь тогооны хэлбэрийг хэвээр нь үлдээж зочид буудал барих аж.
Футурист барилгаараа тэргүүн байранд ордог Холбооны Нэгдсэн Эмират Улсад баригдах төлөвлөгөөтэй байгаа “Нексус” хэмээх шинэ медиа төвийн барилгын загвар байна. Энэхүү барилга нь ихэвчлэн мэдээлэл хадгалах үүрэгтэй боловч оффис, хөгжмийн дэлгүүр гэх мэт олон зүйлээр ашиглах зорилготой байгаа юм байна.
Бээжингийн Олон улсын нисэх буудлын 3-дагч нь өөрийн зохион байгуулалтаараа гайхшруулж байна. Нисэх буудлыг анх Бээжингийн Олимпийн үеэр барьж дуусгана хэмээн төлөвлөж байсан боловч бага зэрэг хойшлогдож 2009 онд ашиглалтанд оржээ. 986000 кв метр талбайтай энэхүү нисэх буудал дэлхийн хамгийн том нисэх буудлын тоонд орж байгаа гэнэ.
Сингапурын цэцэрлэгт хүрээлэн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн аль хэдийн ашиглалтанд орсон бөгөөд 2012 оны дэлхийн хамгийн шилдэг барилга болсон байна.
Цаг агаарын огцом өөрчлөлтөд хүн төрөлхтнийг бэлдэх зорилоор Белгийн дизайнер “Сэлдэг эко хот”-ын загварыг зохиожээ. Энэхүү хот нь цаг агаарын өөрчлөлтөд өртсөн хохирогчдод зориулсан амины сууц болох юм байна. Эко хот нь сэлж чаддаг бөгөөд 50 мянган хүнийг багтаах 3 уултай аж. Хот усан дээр байж чадах учраас дэлхийн дулаарлаас болж хайлж буй усны аюулаас айх хэрэггүй юм байна.
Белгийн дизайнер мөн Нью-Йоркт зориулсан босоо фермийн загварыг гаргажээ. Энэхүү барилга нь 132 давхар бөгөөд дотор нь оффис байрлаж болох боловч хамгийн гол байх зүйл нь ферм юм байна. Хэзээ нэгэн цагт энэхүү барилга баригдах болов уу?...