Швидко хийх жор

2012-12-03, 21:08
26,586
Орос маягийн зутан шөлөнд дуртай хүн байвал наашаа суугаарай. Учир нь амралтын өдрөөр таны гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал нэмэх, бидний оруулсан энэ удаагийн жор маань "Швидко" хэмээх хийхэд амархан боловч, салахын аргагүй амттай шөл юм. Та өөрөө эсвэл гэр бүлийнхээ хоол хийх дуртай хэн нэгэнд энэхүү жорыг харуулаад, хийлгэж идэж болно шүү дээ.
Швидко хийх жор



Танд хэрэг болох зүйлс:
1 кг орчим гахайн цээжний мах
Тохирсон хэмжээний сонгино, лууван
Нэг шил давсалсан өргөст хэмх
Аяганы тал орчим будаа.
Улаан лоолины паста, өргөст хэмхний шүүс.
Сармис
Давч, хар перец, кориандр
Ус

Хийх арга:
Махаа хэрчээд, 1 цаг 30 минут орчим буцалгасныхаа дараа будаагаа нэмнэ. Яг энэ үедээ өөр плиткан дээр сонгино, луувангаа шарж эхлэнэ. Шарагдаад, үнэр нь ханхлаад ирэнгүүт дээрээс нь улаан лоолийн пастагаа, өргөст хэмхний шүүстэйгээ хамт нэмж өгнө.

Сайтар хутгаад, хуурч байгаад, дээрээс нь давс, хар перец, кориандр, лаврын навч зэрэг амтлагчуудаа хийнэ. Үүнийгээ шөлөн дээрээ нэмж өгнө.

Харин одоо сармис болон дөрвөлжин хэрчсэн өргөст хэмхээ хурдхан шиг нэмээрэй.

Ингээд 40 орчим минут буцалгаад, таваглахад бэлэн болно.

Таалагдах эсэхийг нь мэдэхгүй ч амтгүй, бас шинэлэг биш гэж хэлж чадахгүйг тань мэдэж байна.































Тавтай сайхан холлоорой :)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()