Хятадын алтан загасны уралдаан

2012-11-22, 00:27
23,731
Хэдийгээр маш олон тооны янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулагддаг ч энэ удаад нэгэн хачирхалтай шинэ тэмцээн зохиожээ. Энэ нь дэлхийн хамгийн анхны “Олон улсын алтан загасны уралдаан” бөгөөд 9-р сарын 14-өөс Хятад улсад эхэлсэн байна. Загас цуглуулагчид, загас сонирхогчдын хувьд өөрийн өвөрмөц, хайртай амьтнаа харуулах том боломж олдсон юм. Энэхүү тэмцээнд оролцоход тийм ч хялбар биш бөгөөд загас тэжээгчдийн хувьд хамгийн хүнд хэцүү даалгавар ноогдсон байна. Тэд олон жилийн туршид загасаа тэмцээнд оруулахын тулд бэлдэж тэсвэр тэвчээр гаргаж асарч, арчилсан нь мэдээж.
Хятадын алтан загасны уралдаан



Хэдийгээр дэлгүүрт зарагдаж буй алтан загаснууд аквариумд чөлөөтэй амьдардаг бол уралдаанд оролцуулахын тулд зориуд загас бэлддэг байна. Гэвч өнөөдөр дэлхий даяар зарагдаж буй загаснууд ч загас үржүүлэгчдийн гараар орсон аж.



Алтан загасны уралдаанд 14 орны 3000 гаруй загас оролцсон бөгөөд 12 төрлөөр өрсөлдсөн байна.



Хамгийн урт загас нь 36 см-ийн урттай байсан аж.

Харин ЖангЖоугаас оролцсон Ван Жангльянгом-ын загас нь хамгийн хүнд жинтэй загас болсон бөгөөд түүний жин нь 1,5 кг байжээ.



Алтан загасны шүтэн бишригчид болох Хятадууд эдгээр амьтдыг харахаар уралдааныг зорин очжээ.

Шүүгчид загастай сав болгон руу очиж хэмжиж, харж шалгаад хамгийн сүүлд нь ялагчдыг тодруулж байлаа.



Алтан загасны тэмцээнд бэлдэх нь ямар нэг тоглоом биш. Энэхүү загасыг бэлдэхийн тулд маш их анхаарал, арчилгаа шаардлагатай. Үүнд тэжээл, усны чанар, түүний температур, азот болон хүчил шүлтийн баланс зэрэг орно. Эдгээр зүйлсийн нэг нь л буруу болоход олон жилийн хүч хөдөлмөр үгүй болох аж. Үүнээс гадна тэмцээн болохоос өмнө буюу тэмцээний үеэр загасны эрүүл мэндийн байдлыг ажиглах нь их чухал.



Ихэнхи алтан загас үржүүлэгч хүмүүсийн нууц жор нь үеэс үе дамжин ирсэн байдаг байна.

Алтан загас нь гэрийн, аквариумын загасны анхны төрлүүдийн нэг юм. Алтан загасны өвөг нь мөнгөн хэлтэг загас аж. Хятад улсад алтан загасыг анх гэрт үржүүлж эхэлсэн бөгөөд хэлбэр, өнгө, нүдний хэлбэрээрээ ялгаатай хэд хэдэн алтан загасны төрөл бий болжээ.



Тэмцээн Хятадын зүүн өмнөд хэсэгт буюу Фуцзянь хотын төв Фучжоуд болж байгаа аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()