Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Даваа гаригт ихэнхи хүмүүс 11 цаг хүртэл инээдэггүй гэнэ.
Даваа гаригийг үзэн ядахаас сэргийлэх хэд хэдэн арга байдаг байна. Эдгээрт секс, шоколад эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах, зурагт үзэх эсвэл амралтын өдрийнхөө төлөвлөгөөг гаргах нь бага ч болов тусалдаг гэнэ.
Ажилчдын 50% нь Даваа гаригт ажлаасаа хоцордог байна.
Даваа гаригийн талаар санал гомдлоо хэлэхэд 12 минут л хангалттай байдаг.
Ажлын эхний өдөр болох Даваа гаригийн синдромд ихэвчлэн 45-54 насныхан өртдөг байна.
Даваа гаригт ажилчдын бүтээлч чанар ердөө л 3 цаг 30 минутын туршид л байх чадвартай.
Амиа хорлолтууд ихэвчлэн Даваа гаригт болдог.
Зүрхиний шигдээс өвчний 20% нь даваа гаригт илэрдэг байна.
Үүнээс гадна Даваа гаригт хур тунадас бараг л ордоггүй.
Машин авах хамгийн тохиромжтой өдөр нь мөн л Даваа гариг гэнэ. Учир нь амралтын өдрийн дараа худалдаачид анхны наймаагаа амжилттай хийхийн тулд сайн хямдрал үзүүлдэг байна.
Тиймээс их хэмжээний шоколад худалдан авч 11 хүртэл хүлээж байгаад гайхалтай сайхан инээмсэглэлээр захиралдаа таны ажлын өдөр 3 цаг 30 минутт л үргэлжлэх болно гэдгийг илэрхийлээрэй. Магадгүй хэт их ачаалатай ажилласнаас ямар нэг өвчин тань илрэх вий. Даваа гаригийг даван туулахад тань амжилт хүсье.