Шинэ ондоо “Хийморийн бэлгэдэл”-ээр хослоцгооё

2012-11-08, 19:26
13,078
Наран мандахаас жаргах хүртэлх үйл, үйлдэл бүхнээ нар зөв тойруулан хийж, сайн сайхан бүхнийг даллан дууддаг Монголчууддаа зориулан Юнител групп нар зөв эргэсэн “Хийморийн бэлгэдэл 86” дугаарыг худалдаанд гаргасан. Үнэнч хэрэглэгчдийгээ урамшуулж, утга билэгдлээрээ дугаараа хослон авах боломжийг олгосон онцгой нөхцөл нь зөвхөн Юнителийн 88 дугаартай хэрэглэгчдэд зориулагдаж, тэд өөрийн дугаарынхаа сүүлийн 6 оронг 86 дугаарлалтаас ижилсүүлэн сонгон авсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Юнителийн 88 дугаараас гадна 89 дугаартай хэрэглэгчид ч өөрийн дугаарынхаа сүүлийн 6 оронг 86 дугаарлалтаас хослуулан авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл “Өсөн дэвжихийн бэлгэдэл”-тэй Юнителийн хэрэглэгчид “Хийморийн бэлгэдэл”-тэй төгс хослох онцгой эрх үүсэж байгаа юм.
Шинэ ондоо “Хийморийн бэлгэдэл”-ээр хослоцгооё
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Юнителийн 88, 89 дугаартай хэрэглэгчдийн зөвхөн нэг нь 86 дугаарлалтаас хос дугаараа авах учир үлдсэн хэрэглэгчдэд зориулж, 89 дугаарлалтаас сүүлийн 4 орноор ижилсүүлэн авах эрхийг ч давхар олгож байгаа юм.

“Хийморийн бэлгэдэл 86” дугаар таныг ах, дүү, анд нөхөр, ажлын хамт олонтой таньнайдвартай холбож, бахдам үйлс, баярт мэдээллээр үргэлж сонорыг тань мялаана гэдэгт итгэлтэй байна. Юнителийн үнэнч хэрэглэгч та урамшууллын хугацаанд амжиж, “Хийморийн бэлгэдэл 86” дугаараа сонгон аваарай.




Юнител групп. www.unitel.mn


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.