Таван ханатай гэрээс тавилгатай байр руу нүүхээр боллоо

2012-11-01, 22:57
13,239
Монголын мэдээлэл холбооны Юнител групп “5 байр хөтөлбөр III”-ийн 4 дэх байрны эзэндээ батламжийг нь гардуулан өглөө. Юнителийн 14 дэх байрны эзнээр 45 настай Дэмбэрэлням тодорчээ. Зүүн салааны эцэст нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг энэ бүсгүй Юнителийн үнэнч хэрэглэгчдийн нэг бөгөөд аз хайрласан дугаараа 4 жилийн турш барьж байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ “5 байр хөтөлбөр III”-ийн 4 дэх байрны эзнийг тодруулах тохирлыг үзсэн боловч дугаарыг минь зарлахад огтхон ч итгээгүйээ. Харин орой нь Юнител группийн хамт олон гэрт ирж, албан ёсоор иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан байртай болсныг мэдэгдэхэд л итгэсэн гэж байлаа.
Таван ханатай гэрээс тавилгатай байр руу нүүхээр боллоо



Түүнчлэн “5 байрхөтөлбөр III”-ийн 4 дэх байрны эзнийг тодруулах шууд нэвтрүүлгийн үеэр хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд болох Ascend Y, Motorola Droid Razr, Samsung Note, Samsung Galaxy S3-ийн эздийг ч давхар тодруулсан юм.



































Ийнхүү Юнител групп 14 айл буюу нэг орц айлыг иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан орон сууцтай болгоод байна. Харин өнөөдрөөс эхлэн “5 байр хөтөлбөр III”-ийн сүүлийн буюу 5 дахь байр эзнээ хүлээж эхэллээ. Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгч та 3000-аас дээш нэгжийн картаар дансаа цэнэглээд цахилгаан хэрэгсэл, бүх төрлийн тавилгаар тохижуулсан шинэ байртай болоорой.

Таныг азын тэнгэр ивээх болтугай.
Албан ёсны сайт. www.unitel.mn


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.