Хамгийн алдартай 10 цуврал Anime

2012-10-22, 01:06
199,263

Цуврал хүүхэлдэйн кинонууд одооноос нэлээн хэдэн жилийн өмнөөс алдаршиж эхэлсэн билээ. Харин өнөө цагт хүмүүсийн хамгийн их үздэг, хамгийн алдартай цуврал анимэйшн –ий тухай ярихад заавал Японы бүтээлүүдийг дурьдах хэрэгтэй болно. Мэдээж цуврал хүүхэлдэйн кинонууд Дэлхий дахинд маш олон бүтээгдэх болсон учраас хамгийн шилдэгүүдийн жагсаалтыг гаргахад их хэцүү. Гэвч хамгийн алдартай 10 энимейшн (animation)-ий олонд танигдсан жагсаалтыг танд одоо хүргэх гэж байна. Эдгээрийг өнөөдөр хүүхэд хөгшидгүй, маш олон хүн үздэг болжээ.

Хамгийн алдартай 10 цуврал Anime
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



10. Dragon Ball
Анх 1984 оноос гарч эхэлсэн Dragon Ball нь уг жагсаалт дахь хамгийн урт настай цуврал юм. Уг anime (animation) нь цагтаа маш их алдартай байсан боловч хожим эрч нь суларчээ. Хэдийгээр одоо Dragon Ball – ийн ангиудыг сэргээн гаргаж байгаа ч яг анхных шигээ алдартай болж чадаагүй байна. Dragon Ball хүүхэлдэйнд Гохан хэмээх хүү долоон ширхэг шидэт лууны бөмбөгийн эрэлд гарч, хожим нь төрөл бүрийн шидийн хүчнүүдийг ашиглан Дэлхийг хорон муу санаатнуудаас аварч байгаа тухай адал явдал гардаг. Киноны гол дүрүүд нь нас барсан найзууддаа үхлийн дараах амьдралд нь хүртэл тусалж, заримыг нь Дэлхий дээр тодорхой хугацаагаар эргүүлэн авч ирж байгаа тухай ч гардаг байна.    

Дүгнэж хэлэхэд Драгон Бол бол тэмцэл, тулааныг харуулсан адал явдалт цуврал юм. Багачууд болон хуучны стилийн хүүхэлдэйнд дуртай хүмүүс их үздэг байна.



9. Black Butler буюу Хар Түшмэл
Орчин үеийн Black Butler хүүхэлдэй нь маш их алдартай болоод байгаа бүтээл юм. Анхны цуврал нь 2009 онд гарсны дараагаар, энэхүү ер бусын бараан атлаа инээдтэй цувралын хоёрдугаар бүлэг цацагдаж эхэлжээ.
 
Хүүхэлдэйн кинонд Фаустын гэрээний дагуу Виктория-гийн үеийн Английн, 12 настай гүнтэн Ciel Phantomhive – д нас барсных нь дарагааар сүнсийг нь өөрийн болгох нөхцөлтэйгөөр зарцлагдаж байгаа Sebastian Michaelis – ийн тухай гардаг. Себастиан нь эзнийхээ тушаал, даалгаврыг санаанд нь нийцтэл төгс гүйцэтгэдэг боловч маш садист нэгэн. Жишээ нь тэрээр эзнийхээ уулзахыг хүсээгүй зочдыг зууханд цоожилж, хууль зөрчигч дээрэмчдийн ясыг нь сэрээгээр цоолж буй тухай гардаг. Харгис, хар бараан инээдмийг үзэгчдэд бэлэглэх энэхүү хүүхэлдэйг үзсэн хүн яавч уйдахгүй.



8. Наруто
Зарим хүмүүс энэхүү хүүхэлдэйг уг жагсаалтын хамгийн түрүүнд байх учиртай гэж хэлж ч мэднэ. Энэхүү энимейшн нь өнөөдөр хүртэл Дэлхий даяар гарч л байгаа бөгөөд шинэчилсэн хувилбар болох Naruto: Shippuden нь ч маш амжилттайгаар үзэгчдийг байлдан дагуулж байгаа юм. Энэхүү цуврал нь бага насныханд зориулагдсан бөгөөд бүх дүрүүд нь хөвгүүдийн манга стилийнх ажээ. 
 
Үйл явдлын тухайд гэвэл залуу нинжа Наруто Узумаки болон түүний найзуудын адал явдал, өөрчлөлт хөгжлийн тухай болон хэрхэн Наруто нь тосгоныхоо хамгийн чадварлаг нинжа болж буйг харуулдаг. Адал явдал, тулаант хэсгүүд нь хошин шогийн уур амьсгалыг тэнцвэртэйгээр агуулдаг учраас өгдөг учраас Dragon Ball – оос илүү алдаршихад нь нөлөөлсөн гэж үздэг.



7. Hellsing
Hellsing бол ер бусын хүчний талаар өгүүлэх фантастик цуврал юм. Хүүхэлдэйнд Британий Hellsing хэмээх нууц байгууллагын үйл ажиллагааны талаар гардаг. Энэхүү байгууллага нь Алукард гэдэг цус сорогчийн тусламжтайгаар бусад вампируудыг устгадаг байна. Гайхалтай адал явдал, түгшүүрийг үзэгчиддээ мэдрүүлдэг. Гэхдээ вампирийн тухай гардаг гэнгүүт нь энэхүү хүүхэлдэйг мэдэхгүй хүн шууд л буруугаар дүгнэж эхэлж мэднэ. Гэвч өсвөр насныхны фантастик мөрөөдөл, романтик гажуудлыг энэхүү хүүхэлдэй агуулаагүй болохыг хэлэх хэрэгтэй байх. Харин хоёр гартаа буу барьсан дийлдэшгүй цус сорогч өөртэйгөө тэмцсэн хэн бүрийг устгаж буй тухай гардаг байна.



6. Elfen Lied
Elfen Lied гэдэг нь “Дагинасын дуу” гэсэн утгатай Герман нэр юм. Нэрнээс нь үзэхэд энэхүү хүүхэлдэйг хөөрхөн, зөөлөн бүтээл гэж бодмоор. Гэвч энэхүү хүүхэлдэйн эхний долоон минутад гардаг үйл явдал бол хүүхэлдэйн киноны түүхэн дэхь хамгийн цуст үзэгдлүүдийн цуглуулга байдаг ажээ. Хүчирхийлэл, эротик үзэгдэл дэндүү олонтой учраас ч энэхүү хүүхэлдэй маш олон хүний танил болсон юм.
 
Түүнчлэн үйл явдал нь ч их сонирхолтой. Elfen Lied – ын ертөнцөд Diclonius хэмээх хүн төст дагинууд байдаг талаар гардаг. Тэрхүү дагинууд нь толгойн дээрхи хоёр эвэр болон үл үзэгдэх маш олон тооны гарнуудаараа хүмүүсээс ялгаатай байдаг. Тэрхүү гарнуудыг нь вектор гэж нэрлэдэг бөгөөд нуруун дээр нь оршдог байна. Люси хэмээх diclonius нь судалгааны лабораториос зугтаадаг бөгөөд Хота болон Юука хэмээх үеэлүүд нь түүнийг болон түүний хоёр дахь бие болох Нью – г хамгаалдаг. Энэхүү хүүхэлдэйний үйл явдал нь их ээдрээтэй учраас үзсэн хүн л ойлгох болно.



5. Rurouni Kenshin
Японы эртний Межи – гийн цаг үед Rurouni Kenshin хэмээх залуу хүү нь Himura Kenshin хэмээх алуурчдыг бэлтгэдэг гэмт хэрэгтнийг мөрддөг талаар гардаг. Энэхүү хүүхэлдэйн нь драматик талдаа илүү анхаарсан бүтээл бөгөөд дайны хор хөнөөл болон дайны хөлд өртсөн хүмүүст тохиолддог бэрхшээлүүдийг дэлгэн харуулах зорилготой ажээ. Гэвч үзэгчдийг уйдаахгүйн тулд хөгжилтэй агшнуудыг бас оруулж өгсөн байдаг. Энэхүү гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх энимэйшнийг үзэхэд үнэхээр уйдахгүй ажээ.



4. Bleach
Энэхүү хүүхэлдэй нь айргийн тавын сүүлийг мушгисан дээрхи цувралаас эрс ялгаатай. Нөхөрлөл, шудрага зангийн үнэ цэнэ, адал явдал, бас инээдмийг ер бусын онцлогтой дүрүүдээрээ харуулсан хүүхэлдэй юм.
 
Цувралын гол дүр нь гэр бүлээ аврахын тулд сүнс аврагчийн ер бусын хүч чадлыг эзэмшдэг ахлах сургуулийн хөвгүүн Ichigo Kurosaki юм. Хүү яваандаа хүмүүс болон сайн сүнснүүдийг чөтгөр шулмаас хамгаалдаг ажилтай болдог. Гэвч түүнд энэхүү ер бусын хүч чадлыг өгсөн аврагч нь цаазын ял эдлэхээр болдог тул Ичиго нь найзуудтайгаа нийлж, түүнийг аврахаар явдаг. Ингээд сүнс болон үхэгсдийн ертөнцөд тэд нэвтэрч, хүүхэлдэйн киноны гайхалтай адал явдал эхэлдэг байна. Харамсалтай нь хэтэрхий олон хөндлөнгийн үйл явдлуудтай тул хүүхэлдэйн гол үйл явдал, зорилгыг сарниулдаг дутагдалтай ажээ.



3. Full Metal Alchemist
Энэхүү цувралд Европын аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийн эрин үеийн зэрэгдэх ертөнцийн тухай гардаг. Тэрхүү ертөнцөд алхими бол гол шинжлэх ухаан. Киноны гол санаа нь нөхөрлөл, ёс зүй, ахан дүүсийн холбоо, гүн ухаан зэргийн үнэ цэнийг харуулахад оршино. Гэрэл гэгээтэй үйл явдлууд, хөгжилтэй үзэгдлүүдтэй.
 
Залуу алхимич Эдвард болон Альфонзе Элрик нар нь нас барсан ээжийгээ амьдруулах бүтэлгүй туршилтынхаа дараа өөрсдийн алдсан биеийн хэсгүүдээ олж авах аялалд гардаг. Аян замынхаа туршид тэд ёс суртахууны хүнд шалгууруудтай тулгардаг ажээ. Зарим талаараа хэтэрхий гунигтай санагдах энэхүү anime нь үзэгчдийг соронзон мэт татдаг.



2. Нэгэн хэсэг буюу One Piece
Дэлгэцээр хамгийн удаан хугацаанд гарч байгаа энаймуудын нэг төдийгүй энэхүү жагсаалтад зайлшгүй багтах учиртай бүтээл. Харамсалтай нь энэхүү хүүхэлдэйн хуучны зарим гайхалтай ангиуд нь англи хэлрүү хөрвүүлэх явцад хориглогдсон байна. Хамгийн сонирхолтой ангиуд нь байхгүй болсон ч энэ бол үнэхээр үзүүштэй бүтээлүүдийн нэг юм.
 
Шидэт жимсний ачаар ер бусын чадвартай болсон Monkey D. Luffy хүү нь хамгийн болж бүтэхгүй нөхдүүдээс бүрдсэн бүлгийг дагуулан харьцуулшгүй эрдэнэс болох One Piece – ийн эрэлд хадан, Grand Line – аар аялдаг. Энэхүү anime нь ер бусын фантастик ертөнцөөр хийх төсөөлөлд ч багтамгүй аялал, хувь хувийн онцлогтой олон дүрүүд, болон сонирхолтой түүхүүдээр өрнөдөг.



1. Death Note буюу Үхлийн тэмдэглэл
Орчин үеийн Японы амьдралыг харуулах энэхүү anime нь үзэгчдийг түгшүүртэй, сонирхолтой байдлаараа байлдан дагуулдаг. Сайн, муу болон ёс суртахуун, шудрага ёсны ялгааг харуулдаг. Дүрүүд нь маш өндөр оюуны чадамжтай, соёлтой төдийгүй санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн.
 
Ахлах сургуулийн сурагч Yagami Light нь нэгэн нууцлагдмал тэмдэглэлийн дэвтэр олсноор түүх эхэлдэг. Үхлийн тэмдэглэл хэмээх энэхүү дэвтэр дээр бичсэн ямар ч хүний нэрийг уншсан тохиолдолд тэр нь нас бардаг ажээ. Light нь шоронгийн хоригдлуудыг хөнөөх зорилгоор энэхүү дэвтрийг ашиглаж эхэлдэг боловч цагдаа нарын хараанд өртөнө. Ингээд Дэлхийн хамгийн шилдэг мөрдөг L нь Light-ын араас мөшгөж эхлэнэ.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()