Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Зуучлалын байгууллагын нэгэн ажилтан болох Морин
Тара Нельсон хэлэхдээ: “Тэрээр бүсгүйчүүдийг сонгохдоо эхлээд зураг,
анкетыг нь харж байгаад сонгодог бөгөөд харин болзооноос ирснийхээ дараа
тэр бүсгүй миний сонирхлыг татаж чадсангүй хэмээн хэлдэг. Тэр хэтэрхий
өндөр шаардлага тавьдаг бөгөөд үүнийгээ ч болзож буй бүсгүйчүүдээсээ маш
сайн олж харж чаддаг. Тиймээс л тэр одоог хүртэл ганц бие хэвээрээ
байгаа” -гэж хэлсэн байна.
Түүний тавьж буй шаардлагууд нь: “Сайхан биетэй, хөгжилтэй, еврей үндэстэй мөн гадуур ажиллах ёсгүй ажээ. Харин Ларри-гийн амьдарч буй Нью-Йорк хотод дээрх шаардлагуудыг хангасан бүсгүй олоход ихэд хэцүү. Харин Ларри баян учраас бүх сайхан эмэгтэйчүүд түүний хөлд унаж, араас нь гүйх ёстой хэмээн үздэг. Эдгээр эмэгтэйчүүд Нью-Йоркт өөрсдөө амжилт олж чадна хэмээн тэр боддоггүй” -гэж Тара нэмж ярьсан байна.

New York Post-д өгсөн анхны ярилцлагандаа Ларри “үнэнч хайрыг” хүлээж байгаа хэмээн зарласан байна. Тэрээр: “Би гайхалтай гэр бүлийн амьдралтай болохын тулд өөрийн бүх хөрөнгийг золиослож чадна. Гэхдээ яагаад юу ч бүтэхгүй байгааг би ойлгохгүй байна. Уг нь би ямар нэгэн ял шийтгэл эдлэж байгаагүй. Хайр дурлалын хувьд ийм азгүй байгаа нь миний урмыг ихэд хугалж байна. Би эхлээд өөрийн гэсэн байр сууриа олж, гэр бүлээ хангалттай амьдруулах зорилготой байсан. Тиймээс залуу насандаа маш их ажиллаж байсан ч миний хүсэл бүтэхгүй байна” -хэмээн өгүүлжээ.
Ларри саяхан шинэ зуучлагч болох Janis Spindel-г хөлсөлсөн бөгөөд тэрээр Ларригийн амжилтанд итгэлтэй байгаа аж. “Эрчүүд төрөлхийн шилж сонгох дуртай байдаг. Тэд түүний эхнэр ухаалаг мөн гадаад төрх нь ч сайхан байгаасай хэмээн хүсдэг. Үнэндээ бол Ларри-д 30 гаруй насны, халамжтай сайн хань, ээж болж чадах хүн л хэрэгтэй. Би түүнд тохирсон эхнэрийг нь олж өгөх хүртэл түүнээс мөнгө авахгүй” -хэмээн хэлжээ. Магадгүй 251 дэхь болзоо нь түүнд амжилт авчрах болов уу.