Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2008 оны 3 сарын 31-нд Кэти Пайпер аймшигт аюултай тулгарчээ.
Ихэнхи залуу бүсгүйчүүдийн адилаар Кэти интернэтэд их хугацааг өнгөрүүлдэг байжээ. Интернэтэд тэрээр 33 настай Дэниел Линчимтэй танилцсан бөгөөд тэрээр бие хамгаалах урлагаар хичээлэдэг байсан нэгэн аж. Тэр Кэтигийн уран бүтээлийн шүтэн бишригч хэмээн хэлж байжээ.
Ингээд Кэти, Дэниел хоёр нэлээд удаан онлайнаар харьцах болж гэнэ. Бүсгүйд түүний шинэ танил өдөр ирэх тусам таалагдаж байсан бөгөөд тэр хоёрт маш их ижил зүйл байгаа мэт санагдаж эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа Дэниел Кэтигийн зохион байгуулсан рекламны зураг авалтанд оролцсоноор Кэтигийн сэтгэлийг бүр мөсөн эзэмджээ.” Тэр маш сайхан биетэй байсан бөгөөд намайг харахдаа бага зэрэг ичиж байгаа мэт санагдсан боловч энэхүү түүний ааш зан надад маш их таалагдсан юм” гэж сэтгүүлч эмэгтэй сүүлд өөрийн дурлалт залуугийнхаа талаар дурсаж байлаа.
Даниел түүний утасны дугаарыг олж авсан бөгөөд эхний болзоон дээрээ Кэтид цэцэг, чихмэл тоглоом бэлэглэсэн нь бүсгүйн сэтгэлийг өөртөө татахад ихэд нөлөөлжээ. Даниел анхнаасаа эхлэн Кэтид сайхан үгнүүд хэлж, түүнийг үргэлж магтаж, маш урт мэйл түүн рүү илгээдэг байсан байна.
Энэхүү сайхан зүйл төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Тэр өөрийн жинхэнэ төрхөө дэлгүүрээс гутал худалдаж авах гэж байх үед илчилсэн байна. Тэрээр нэг өчүүхэн зүйлээс болж дэлгүүрийн худалдагчийг золтой л зодчихсонгүй аж. Кэти яагаад түүнийг ингэж их уурласныг огт ойлгохгүй байв.
Үүнээс болоод Кэти дахин эвгүй байдалд орохыг хүсээгүй бөгөөд хоёр долоо хоног болзоод байсан Даниелээс харьцаагаа таслахаар шийджээ. Гэсэн хэдий ч Даниел Кэти руу байн байн залгаж, захидал илгээж байсан байна. Кэти одоогийн байдлаар түүнд ийм харилцаа хэрэггүй гэж үзэж байсан учраас түүнтэй харьцаагаа дахин сэргээхийг хүссэнгүй.
Дэлгүүрт болсон хэргийн дараа залуу хосууд маань хамгийн сүүлчийн удаа оройн хоолонд орохоор болсон байна. Тэд маргааш нь оройн хоолонд орохоор шийдсэн аж. Дэниел үнэтэй вино болон хоол захиалж Кэти цагийг зугаатай өнгөрүүлжээ. Тэр бүр Даниелийг тийм ч муу залуу биш бололтой хэмээн найдаж эхлэв.
Оройн хоолны дараа Дэниел Кэтийг буудалд орохыг урьсан бөгөөд Кэти ч гайхалтай үдшийн хариуг нь барих ёстой хэмээн үзэж зөвшөөрсөн байна. Гэвч буудлын өрөөний хаалга хаагдмагц Дэниел яг өөр хүн мэт болчихсон аж. Дэниел бүсгүйг эхлээд аймшигтай зодсон бөгөөд дараа нь түүнийг хүчиндсэн байна. Дэниел Кэтигийн хоолойг зүснэ хэмээн түүнийг сүрдүүлж, түүнийг зэрлэгээр хараасан аж. Кэти энэхүү буудлын өрөөнөөс амьд гарч чадахгүй болсон гэдэгтээ итгэлтэй байв.
Хаа сайгүй цус цацагдсан байлаа. Кэти өөрийн тамлагчид хандан ”Хэрвээ бид эндээс гарахгүй бол буудлын захиргаа болон үйлчлэгчид бүх зүйлийг тайлбарлах хэрэг гарна” -хэмээн хэлжээ. Ингээд тэд Кэтигийнх рүү явсан боловч аз болоход Дэниел түүний гэрт ороогүй бөгөөд зүгээр л түүнийг гэрийнхэн гадаа буулгаад өөрөө явсан аж.
Кэти гаргасан эхний алдаа бол Дэниелтэй танилцсан нь бол харин хоёр дахь алдаа нь Дэниел түүнийг алах байх хэмээн айснаас болж цагдаад мэдэгдээгүй явдал юм. Дэниел үүнийг хийж чадна гэдэгт тэр ямар ч эргэлзээгүй болсон байв. Тэрээр эмч нарт ч үнэнээ хэлээгүй байна. Кэти Дэниелийг өөрт нь хайртай хэмээн итгэж байсан учраас түүнд ямар нэг муу зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байсан байна.
Харин Дэниел маргааш нь Кэтигээс уучлалт гуйж түүний цахим хаяг руу явуулсан захиаг заавал уншаарай гэж гуйсан байна. Кэти бүх асуудлыг цэглэхээр шийдэж захиаг уншихын тулд гэрээсээ гарч интернэт кафе руу явжээ.
Одоо Кэти болсон бүх явдлын талаар тайван ярьж байгаа. “Би гэрээсээ гарахдаа маш их айж байсан. Гэхдээ бүх асуудлыг дуусгах хамгийн сүүлийн боломж хэмээн үзэж байсан учраас энэхүү алхмыг хийсэн. Намайг түүнтэй утсаар ярьж байх хооронд тэр намайг ямар хувцастай байхыг хэд хэдэн удаа асуусан юм. Би юу ч бодолгүй ямар хувцастай байгаагаа түүнд хэлсэн. Харин намайг гэрээсээ гараад явж байхад юүдэнтэй цамц өмссөн аяга барьсан залуу миний өөдөөс ирж явсан юм. Би түүнийг ямар нэг ядуу хүн байна гэж үзээд мөнгө авахаар цүнх рүүгээ гараа хийх гэж байтал тэр аягатай зүйлээ миний нүүр рүү цацсан юм. Би маш их өвчнийг мэдэрч байсан бөгөөд энэ хүн яагаад над руу халуун кофе цацчихваа. Би түүнд туслахыг л хүссэн шүү дээ хэмээн тэрүүхэн зуур бодож амжсан юм” -гэжээ. Гэтэл Даниелийн гуйснаар түүний найз болох Стефан Сильвестр аягатай хүчлийг Кэти руу цацсан байна. Энэ аймшигт үйл явдал 2008 оны 3-р сарын 31-нд болсон аж.
Хэсэг хугацааны дараа тэрээр цацсан зүйлээс болоод юм харахаа больсон байсан бөгөөд хажуугаар өнгөрсөн машин бүрийг зогсоохыг хичээж байлаа. Аз болоход түүнийг ямар нэг машин мөргөөгүй бөгөөд харин түргэн тусламж дуудсан байна. Кэтиг Лондонгийн эмнэлэг болох “Челси болон Вестминстер” эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт ирээд Кэти бараг цаг гаруй тусламж авч чадаагүй байна. Учир нь эмч нар түүн рүү юу цацсаныг мэдэхгүй байсан учраас өвчтөндөө ямар нэг худал эмчилгээ хийхгүйн тулд нэлээд нарийн төлөвлөгөө зохиосон аж.

Хэрвээ Кэти Даниелийг хэн гэдгийг мэддэг байсан бол түүнтэй ямар нэг учир ургуулах байсан болов уу? Даниел өмнө нь найзынхаа нүүр рүү халуун буцалсан ус цацсан хэргээр ял эдлэж байсан байна.

Дэниел Линч болон түүний нүүр лүү хүчил цацсан Стефан Сильвестр хоёр.
2008 оны 3 сарын 31-нд болсон аймшигт үйл явдлын дараах Кэтигийн байдал.
Энэхүү зураг дээр Кэтигийн эмчилгээ хийлгэсний дараах байдал.
Эмч нар Кэтиг тусгай уутанд хийж цахилгааныг татсаны дараа Кэтид тэр аль хэдийн нас барсан мэт сэтгэгдэл төрсөн аж.
Кэтигийн эцэг, эх болох Дэвид болон Диана Пайпер нар өөрийн үзэсгэлэнт охиныг хараад ихээхэн цочирдсон байна. Харин түүнийг энэ удаад үзэсгэлэнт гэж хэлэхэд хэцүү байлаа. Учир нь хүчил түүний нүүрний арьсыг ихэд идсэн байсан бөгөөд бараг л толгойныхон гавлын яс харагдаж байсан байна. Түүний зүүн нүд хараагүй болсон бөгөөд мөн хоол боловсруулах эрхтэн нь гэмтсэн учраас тэрээр огт юм идэж чадахгүй байв. Ингээд олон жилийн турш мөрөөдөж ирсэн гайхалтай мөрөөдөл нь ганцхан буруу алхам болон нэгэн ухаан муутай хүнээс болж энэхүү бүсгүйн ирээдүйн амьдрал үгүй болжээ.
Хагалгааны дараа Кэти 12 хоногийн турш ухаангүй байсан бөгөөд түүнийг катетерээр хооллож байсан ч тэрээр 38 кг турсан байна.
Кэтиг хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон аж. Эхний удаад түүний нүүрэн дээр үлдсэн бүх арьсыг авч, түүний өгзөгнөөс авсан арьсаар нүүрийг нь дахин хийсэн байна.
Хэдийгээр Дэниел Линчийг шууд баривчилсан боловч Кэтиг хэсэг хугацааны турш цагдаагийн хяналтан дор байлгасан байна. Эмч нар Кэтигийн амьдрахын төлөө тэмцэж буй энэхүү байдлыг үнэхээр биширч байсан аж. Харин аймшигт хэргийн долоон долоо хоногийн дараа тэрээр яг юу болсныг ойлгох чадвартай болсон байна.
“Анх өөрийгөө толинд хараад энэ бол ямар нэгэн тоглоом хэмээн бодож байсан. Толинд харсан хүн бол би биш байсан юм.” Хэмээн Кэти хэлж байлаа. Кэтигийн ээж түүнийг асрахын тулд, мөн Кэти гэрээсээ ганцаараа гарах осолтой байсан учраас тэрээр ажлаасаа гарч охиноо сахих болжээ.
Хамгийн хэцүү асуудлын нэг нь хооллолт байлаа. Тэрээр ходоодоо сунгаах хагалгаа хийлгэсэн боловч хааяа түүний ходоод байн байн агшдаг учраас тэрээр төдийлөн сайн хоол идэж чаддаггүй байна. Кэти өдрийн хоолоо ганцаараа идэхийг илүүд үздэг гэнэ. Харин тэрээр өөрийн 26 насны төрсөн өдрөөр л хоолоо найз нөхөд болон гэр бүлтэйгээ идсэн байна.
2008 оны 5 сард Даниелд 16 жилийн хорих ял оноожээ. Гэвч Даниел хугацаанаасаа өмнө суллагдаж болох талаар айдас түүнийг санааг байнга зовоодог байна. Харин Даниел Линч утсаар холбогдох боломжтой болмогцоо Кэти руу захидал бичиж түүнд маш их хайртайгаа илэрхийлжээ. Кэти тэр дороо өөрийнхөө хаягийг устгасан байна.
“Мэс засал хийсэн эмч нар үнэхээр сайн байсан. Бас миний ээж намайг хурдан эдгэрүүлэхийн тулд их зүйлийг хийсэн. Хэдийгээр миний бие дээр сорви үлдсэн боловч хамгийн гол нь би шинэ нүүртэй болсон явдал юм. Заримдаа би хэзээ ч гэрээсээ гарч чадахгүй мэт сэтгэгдэл төрж байсан боловч халамжит эцэг, эх, эмч нарын тусламжтайгаар энэ айдаснаас ангижирч чадсан” -гэж тэрээр хэлж байна.
Кэти дээр буй сорвинуудыг арилгахын тулд тэрээр өдөр болгон хоёр жилийн турш Perspex хэмээх зориулалтын маскийг 23 цагийн турш зүүсэн аж. "Сорвинуудаа эдгээх хоёрхон жилийн боломж байсан учраас би маш ихэд хичээж гадуур явж байхад хүүхдүүд энэ эгч яагаад хиймэл нүүртэй байгаа юм бэ? хэмээх асуухад үүнийг үл тоон явж байсан юм" - хэмээн ярьсан байна.
Линчийн тухай тэрээр маш тайван ярьж байна. “Дэнни бол зүгээр л сэтгэцийн өвчтэй хүн. Магадгүй тэр миний хамгийн чухал гэж бодсон зүйлийг надаас авсан боловч хамгийн хачирхалтай нь энэ нь надад сайнаар нөлөөлсөн. Тиймээс одоо би амьдралыг илүү сайхнаар харж, ирээдүйд би илүү сайхан зүйлтэй учрах болно хэмээн итгэдэг болсон. Энэ бол хамгийн чухал зүйл юм” -гэж Кэти хэлж байна.
Нийтдээ Кэти 100 хагалгаа хийлгэсэн байна. Одоо тэрээр эрүүл болсон бөгөөд сайн санааны үйл хийж байгаа аж. 2009 онд Кэти ямарваа нэгэн зүйлээс болж түлэгдсэн эмэгтэйчүүдэд туслах санг нээсэн байна. Тэр хэлэхдээ “түүнтэй тулгарсан энэхүү аймшигт үйл явдал түүний ухаан бодлыг өөрчилж чадсан. Хэдийгээр би харанхуйд гарахаасаа айдаг боловч жирийн үед бол энгийн хүмүүс шиг амьдарч байгаа” гэжээ.
Би нөхөрт гарч, хүүхэдтэй болохыг хүсэж байгаа боловч одоохондоо дэндүү завгүй байна гэж Кэти хэлж байна. Одоо би ээжтэйгээ адилхан биш бөгөөд хэрвээ байгалаасаа байснаараа хөгширсөн бол хэрхэн өөрчлөгдөх байсан бол хэмээх бодол хааяа миний толгойд орж ирдэг юм. Хэдийгээр миний нүүр одоо төгс харагдахгүй байгаа ч гэсэн амжилт гаргахын тулд заавал төгс байх хэрэггүй” -гэж Кэти хэлсэн байна.
Кэти Пайперын энэхүү түүхээр Британид “Кэти: Миний сайхан царай” буюу “Katie: My Beautiful” баримтат кино хийсэн байна. 2011 онд Кэти өөрийн энэхүү түүхээр “Гоо сайхан” хэмээх ном бичсэн байна. Энэхүү номондоо тэрээр гадаад гоо үзэсгэлэнг хэн ч хэзээ ч булааж авч чадах боловч дотоод гоо үзэсгэлэнг хэн ч булааж авч чадахгүй гэжээ.
Кэтигийн санамсаргүй байдлаар туулсан энэхүү зовлон хэдий урт байсан ч тэрээр гадаад гоо үзэсгэлэн хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгож чадсан байна. Өөрийн туулсан энэхүү хэцүү мөчийн талаар тэрээр өөрийн номондоо өгүүлсэн байна.
Эрүүл саруул байсан Кэти Пайпер