Харин одоо аварга матруудын тухай хүргэе.
Plesiosuchus-ыг анх 1860 онд Жонн Клавел (John
Clavell) бусад далайн аварга амьтдын үлдэгдэлтэй хамт Дорсета эрэг
хавиас нээж илрүүлсэн байна. Одоо эдгээр амьтдын үлдэгдлүүд Британийн
Байгалийн түүхийн музейд байдаг гэнэ.
Эдгээр
амьтдын гавлын хэмжээ нь тираннозаврын гавлын хэмжээтэй ойролцоо гэж
Эдинбургийн Их Сургуулийн судлаач Марк Янг тогтоожээ. Хамгийн том
Plesiosuchus manselii матрын гавал 130 см урт байсан байна. Харин
тираннозаврын гавал 150 см урт аж.
Шинэ судалгаа хийхийн тулд судлаач Янг, Англи болон Германаас олдсон
матрын чулуужсан бие дээр судалгаа хийж эхэлсэн байна. Энэ үед Британид
бяцхан далай, Европоор археоптерикс, харин Өмнөд Америкаар Diplodocus
болон Allosaurus нар амьдарч байсан аж.
Судлаачид Plesiosuchus-ыг судалсны дүнд мөхсөн далайн матрууд болох Metriorhynchidae-ийн өвөг болохыг тогтоожээ. “Энэ нь одоогийн давстай далайд амьдарч буй матар болон аварга загаснаас ч том гэж” -судлаач Янг хэлсэн байна. Эдгээр амьтдын шүдний хэлбэрээр харахад тэд хооллохдоо: эхлээд амьтнаа бариад, дараа нь урж тасдан залгидаг байсан байх магадлалтай аж. Энэ нь одоогийн махчин амьтдын хооллох арга барилтай ижил юм.
Dakosaurus нь бүр өвөрмөц матар байв. Түүний гавал болон эрүүний урт нь 4,5 метр бөгөөд тэд хоолоо сорж иддэг байсан болов уу хэмээн судлаачид үзэж байгаа аж. Ийм төрлийн матар өмнө нь хэзээ ч дайралдаж байгаагүй байна. Тэр маш хурдан амаа ангайж усан доторх даралтыг өөрчилснөөр амьтад өөрийн мэдэлгүй түүний ам руу орчихдог байсан аж.
Сүүлийн үеийн далайн амьтан мөн хоол хүнсээ сорж иддэг байх магадлалтай гэж судлаач Янг хэлсэн байна. Залуу далайн амьтангууд даралтыг өөрчлөх чадвартай байдаг хэмээн үзжээ.
"Бидний үзэж байгаагаар Plesiosuchus нь бусад далайн амьтдаар хооллодог бол, Dakosaurus нь олон төрлийн амьтдаар хооллодог байсан гэдэгт итгэлтэй байна" -гэж Лондонгийн Байгалийн түүхийн музейн Лорна Стил мэдэгдсэн байна. Dakosaurus далайн амьтдыг идэхээс гадна мөн түүнтэй ойролцоо өвөг болох Metriorhynchidae-ийн жижиг хэмжээний матруудыг иддэг байсан байна.
Ийм байдлаар эртний матрууд одоогийн далайн амьтадтай адил хооллодог байсан байна. Хэдийгээр эдгээр амьтад одоогийн далайн амьтадтай адил биш боловч эрдэмтэд үүнийг эртний болон одооны амьтад хоорондоо ижил төстэй бүтэцтэй болж буй ойртолтын хувьсал хэмээн үзэж байгаа аж. “Энэ нь бидэнд далайн сээр нуруутан амьтдын хооллолтын талаар тодорхой мэдээллийг өгч байна" -гэж судлаач Янг хэлжээ. Dakosaurus-ын энэхүү шүдээ хавчдаг байдал нь одоогийн жижиг далайн амьтадтай адил байна.
Хэдийгээр хоёр төрлийн матар амьдардаг байсан боловч эдгээр хоёр амьтад нэг нэгнийгээ барьж иддэг гэсэн мэдээлэл байхгүй. Эрдэмтэд, английн далай хэдэн хэсэгт хуваагдсан байдаг учраас тэд нэг нэгэндээ хэзээ ч садаа болдоггүй байна. Одоогийн далайн бүтэц нь дээрхтэй адил учраас халим, аварга загас, далайн гахай амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа аж.