Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Реалити шоу үзэх
Австрийн судлаачид хэсэг хүмүүс дээр судалгаа хийжээ. Тэд хэсэг хүмүүст реалити шоу үзүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа шоу үзсэн болон үзээгүй хүмүүсээр тест бичүүлжээ. Гэтэл шоу үзэж байсан хүмүүс нь огт үзэж байгаагүй хүмүүсээс хамаагүй доогуур үнэлгээ авсан байна. Тиймээс реалити шоу үзэх нь хүний тархинд муугаар нөлөөлдөг бололтой.
2. Элсэн чихэр
Лос-Анжелос дахь Калифорнийн Их Сургуулийн судлаачдын судалгаагаар 6 долоо хонгийн турш элсэн чихэр хэрэглэвэл сэтгэн бодох болон ойлгох чадвар мууддаг болохыг баталжээ.
3. Нэг дор хэд хэдэн үйлдэл хийх
Үнэхээр зарим тохиолдолд нэг дор хэд хэдэн үйлдэл хийх зайлшгүй шаардлага гардаг. Нэг дор хэд хэдэн цахилгаан зүйлтэй харилцаж байгаа хүмүүс анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй байна. Тэд нэг зүйлээс нөгөө рүүгээ байнга сатаардаг аж.
4. Бохь
Бохь нь хүний хурдан хугацааны ой санамжинд муугаар нөлөөлдөг бөгөөд мөн ялгах мэдрэхүйд сөрөг үр дагавартай байдаг гэнэ. Тиймээс бохийг байнга бус харин бага зэрэг л хоол идсэнийхээ дараа зажлах хэрэгтэй юм байна.
5. Хэт таргалалт
Кентийн Их Сургуулийн судлаачид 100 орчим хэт таргалалттай хүмүүс дээр судалгаа хийсэн байна. Дараа нь тэдэнд ходоод багасгах хагалгаа хийсэн аж. Хагалгаанд орохоос өмнө хэт таргалалттай байх үед тэдний тогтоох чадвар дундаас доогуур түвшинтэй байсан бөгөөд хагалгаа хийсний 12 долоо хоногийн дараа дахин судалгааг явуулахад тэдний ой тогтоолт сайжирсан байжээ.
6. Нойрны байнгын өөрчлөлт
Беркли хотын судлаачид сарын турш үхэр зусагны нойрыг 3 хоног бүр сольж байжээ. Эцэст нь байнга нойроо сольж байсан үхэр зусагнаас энгийн нойртой байсан зусагнаас 50%-иар бага мэдрэлийн эсийн шингэн ялгарсан байна. Тиймээс тогтсон цагт унтаж, тогтсон цагт босохыг илүү хичээх хэрэгтэй.
7. Фтор
Эрдэмтэд Фтор ихтэй хотод амьдардаг хүүхдүүдийн IQ, фтор багатай хотын хүүхдүүдийн IQ-аас хамаагүй муу болохыг тогтоожээ. Фтор нь ихэнхи ундны усанд маш их байдаг.
8. Уулзалт
Орчин үед уулзалтын үеэр үр дүнтэй, амжилттай ажиллахын тулд юу хийх талаар үзэл бодлоо хуваалцдаг болсон. Виргины коллежийн судлаачид олныг хамарсан энэхүү уулзалт, цуглаан нь хүний тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд үүнд их өртдөг хэмээн тогтоожээ. Энэ бүх уулзалт цуглаанууд хүний сэтгэн бодох чадварт шууд нөлөөлдөг байна.
9. Бага насны шийтгэл
Судалгаанаас харахад сэтгэн бодох чадварын гажигын 5% нь хүүхэд байхад нь оноодог байсан зодуулдаг шийтгэлээс болсон гэж гарчээ. Ийм шийтгэл нь сэтгэн бодох чадвар болон сэтгэхүйн өөрчлөлтөд нөлөөлдөг байна.
10. Powerpoint-оор хийсэн илтгэл
АНУ-ын цэргийн удирдагчдын хэлж байгаагаар Powerpoint програм дээр хийсэн илтгэл хүмүүсийн оюун санаанд сөрөг үр дагавартай байдаг гэнэ. Microsoft үүнд ямар нэгэн арга хэмжээ авах талаар бодохгүй байгаа аж.
11. Тамхины хор
Хэрвээ таны хажууд хэн нэгэн хүн тамхи татаж байвал энэ нь таны оюун ухаанд сөргөөр нөлөөлөх нь ээ. Ялангуяа бага насны хүүхдийн дэргэд их хэмжээгээр тамхи татсанаар түүний IQ-д муугаар нөлөөлдөг аж.
12. Стресс
Хэт их стрессдсэнээр тархины урд хэсэгт байрлах саарал бодис багасдаг бөгөөд үүнээс болоод ой тогтоолт болон ямарваа нэгэн зүйлийг тунгаан боловсруулахад муу үр дагавартай юм байна.
13. Тайвшруулах эм
Тайвшруулах эмийг байнга хэрэглэх нь маш муу. Энэхүү эм ой санамж алдах, ой тогтоолт муудах, бүр амиа хорлох талаар бодлыг авчрах аюултай. Тиймээс энэхүү эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал.
14. Йодын дутагдал
Бидний бие организмд бага хэмжээний йод зайлшгүй шаардлагатай байдаг. Эхийн хэвлийд байхаас эхлэн таны биед йод байх стой бөгөөд хэрвээ дутагдвал сэтгэхүйн болон биеийн ноцтой асуудалтай тулгардаг. Насанд хүрсэн хүн хэрвээ йодын дутагдалд орвол түүний IQ чадвар 13 нэгжээр буурах гэнэ.
15. Марихуана
Өсвөр наснаас эхлэн хар тамхи татах нь сэтгэл зүйн тогтвортой бус байдлыг бий болгодог байна. Хэдийгээр хар тамхи татахаа больсон ч гэсэн сэтгэл зүйн байдал нь хэзээ ч гүйцэд тогтвортой болж чаддагүй аж.