Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анхны Quiksilver офис нь франц улсад 1984 онд баригдаж байжээ. Тус компаний Quiksilver, Roxy, DC, Lib Tech, Gnu зэрэг брэндүүд нь олон жилийн туршид тус тусын офист үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2008 онд бүгдийг нь нэг дор нэгтгэх шийдвэр гарсан байна. Ийнхүү уг компаний Европ дахь төв офисийн барилгын ажил 2010 онд дууссан байна.
Одоо Quiksilver компаний бүх ажилчид яг нэгэн дээвэр доор биш, харин нэгэн цогцолбор болсон офисынхоо тус тусын барилга дотор ажилладаг байна. Барилгын ерөнхий шийдэл, гадна болон дотоод засал нь экологит дээд зэргийн ээлтэй болжээ. Quiksilver нь хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд маш идэвхитэй оролцдог газар бөгөөд энэ үзлээ компанийхаа төв офисын барилгад шингээж өгчээ.
Офисын арын талбайд ой модыг санагдуулах ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байна.
Дотор талдаа нарны гэрэл тал бүрээсээ чөлөөтэй нэвтрэх бөгөөд маш уужим орон зайтай ажээ.
Цогцолборын нийт талбай нь 14 000 метр/квад.
Энд нэг дор 500 хүн ажилладаг байна.
Энэ бол Quiksilver компаний офисын нийтийн зоогийн газар. Гэхдээ ихэнхи ажилчид нь компаний барилгыг хүрээлсэн ногоон байгууламж, тэдний л тав тухад зориулж барьсан нарийхан жимийн дэргэдэх модон сандал, ширээн дээр үдийн цайгаа уухыг илүүд үздэг байна.
Барилгуудын дундах талбай дээр скейтбордын талбай байх бөгөөд ажилчид нь үдийн завсарлагаараа энд идэвхитэй хичээллэдэг ажээ.
Энэхүү компаний үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорхи бичлэг танд олгоно.