Буруу ойлголтоос болоод томоохон үймээн дэгджээ

2012-09-25, 22:28
15,613
Нэгэн охин 16 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр болж гэнэ. Тэрээр төрсөн өдрийнхээ үдэшлэг хийхээ Facebook-ийнхээ дотны найзуудад зарласан байна. Харин тэрээр үүнийг хувийн зөвхөн дотны андуудаа урьж байна хэмээн хэлэхээ мартсан учраас түүний энэ үдэшлэгт дөрвөн мянга орчим хүн ирсэн аж. Харамсалтай нь энэхүү үдэшлэг эцэстээ томоохон маргаан, шуугиан дэгдээсэн байна. Маргааны улмаас цагдаа нарыг ирэхэд үдэшлэгт оролцож байсан залуучууд тэдэн рүү шил, чулуу, цэцгийн сав болон зарим нь бүр унадаг дугуй шидсэн аж. Үймээний үеэр хэсэг хүмүүс гэмтэл авсан байна.
Буруу ойлголтоос болоод томоохон үймээн дэгджээ



16 настай охины төрсөн өдрийн үдэшлэгэнд оролцохоор ирсэн мянга мянган залуусын дундаас Голландын Харен хотод 20 гаруй хүнийг баривчлсан байна.



CNN-ий мэдээлж байгаагаар охиныг Мерте Веустуис гэдэг гэнэ. Тэрээр 9-р сарын 21-нд болох төрсөн өдрийнхөө үдэшлэгт өөрийн дотны найзуудыг урихаар зэхэж байсан байна. Харин Facebook-тээ тэрээр үүнийг хувийн үдэшлэг гэж зарлахаа мартсан байжээ.



Үүний үр дүнд 20 мянга орчим хүн энэхүү үдэшлэгт оролцохоор ирсэн байна. Харин энэ нь Харен хотын хүн амаас ч илүү байсан аж.



Интернэтэд энэхүү үдэшлэг ихэд алдартай болжээ.



Бүр есөн сараас эхлэн Youtube-ээр үдэшлэгт ирэхийг уриалсан бичлэг тархсан бөгөөд Twitter дээр энэхүү үйл ажиллагаанд ирэх эсэх талаар санал асуулга хүртэл явагдаж байсан гэнэ.



Урилга вирус мэт маш хурдан тархсан бөгөөд Facebook-ийн 30 мянга орчим хэрэглэгч энэхүү урилгыг хүлээн авсан байна. Харин энэүү 30 мянган хүнээс 20 мянган хүн нь үнэхээр үдэшлэг дээр очжээ.



Энэхүү цугласан зочдыг тараахад цагдаа нар ихэд хүчин чармайлт гаргасан боловч төрсөн өдрийн эзэн маань өөрөө гэрээсээ явчихсан байсан гэнэ.



Цагдаа нар эдгээр цугласан олныг тарааж чадсан бөгөөд үдэшлэгийг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна. Хэдийгээр цагдаа нар эдгээр залууст хандаж Харен битгий очоорой хэмээн хэлсэн боловч Харены гудамжинд 21-ий орой 4 мянга орчим хүмүүс эргэн ирсэн бөгөөд тэдний ихэнхи нь залуучууд байсан юм.



Зарим нэг эх сурвалжаас харахад энэ өдөр хэд хэдэн машиныг шатааж, хэд хэдэн дэлгүүрийг дээрэмдэж, гудамжны орчин тойрныг бусниулсан гэсэн мэдээлэл байгаа аж.



Цагдаа нар энэхүү үймээнийг зогсоохыг оролдож байх үеэр 6 хүн гэмтсэн бөгөөд тэдний хоёр нь нэлээд хүнд шарх авсан байна.






























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()