Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Грекийн нутаг дэвсгэр дэхь “Солирон” сүмүүд бол хад цохион дээр баригдсан, тус улсын сүсэгтэн олны буян номын гол газар байжээ. Анх 24 ширхэг байсан бол өдгөө 6-хан болж цөөрсөн байна.
Бирм дэхь Таунг Калат хийд. Энэхүү барилга нь идэвхигүй галт уулсын Далайн төвшнөөс дээших 737 метр-ийн өндөр оргил дээр байрладаг. Хийдэд хүрэхийн тулд 777 шатаар өгсөх ёстой ажээ. Энэ л хийд дотор Бурхан Багштай ижил төвшинд гэгээрсэн 37 “нат” буюу ариун гэгээнтний сүнс амьдардаг гэж үздэг байна.
Бутаны Такцанг – Лакханг хийд. Далайн төвшнөөс 3120 метрийн өндөрлөгт байрлах энэхүү хийд нь Паро уулын энгэр дээр буюу газраас 700 метрийн өндөрт баригджээ. 380 жилийн өмнө үүсгэн байгуулагдахдаа зөвхөн эрэгтэй лам нарын залбиралын газар байсан энэ сүм нь 17 жилийн өмнө бараг юу ч үгүй болтлоо шатсан боловч сэргээн засварлалтад орж, урьдны хэвээр сүндэрлэсээр байгаа аж.
Туркийн Трабзон нутгийн хадат цохионуудын нэгэн дээр үнэн алдартны гэгээнтэн Варнава нь манай эриний 4-р зуунд Панагия Сумела хэмээх энэхүү сүмийг бариулжээ. 1200 метрийн өндөрлөгт сүндэрлэх энэхүү сүм нь Алтмдер-ийн хамгийн гол жуулчны соронзон болсон байна.
Сюанькун-Сы буюу “Дүүжлэгдэх хийд” гэдэг нэртэй энэхүү хийд нь хаднаас татсан модон тулгуурууд дээр оршиж, хадат цохиогоор зарим ханаа хийсэн газар юм. Энэхүү архитектурын гайхалтай бүтээл нь Күнз, Дао болон Буддын шашны танхимуудыг хамтатгасан, ардчилсан хийд байжээ. Хийдийн ихэнхи хэсгийг нь Манай Эриний 5-р зуунд бүтээсэн юм байна.