NISSAN JUKE 21-р зууны шинэ спорт давалгаа

2012-09-18, 02:04
15,510
Сүүлийн үед Европ, Азийн зарим орнуудад шуугиан тариад буй нэгэн автомашин Орост орж ирсэн даруйдаа л худалдан авагчдын урт дарааллыг үүсгэжээ. 90-ээд оны машины загвар өнөөгийнхтэй харьцуулахад танк мэт байжээ гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Автомашин үйлдвэрлэгчид бие биеэсээ өрсөн бусдыг алмайруулах загвар бүтээсээр байгаа. Үүний нэгэн жишээ бол Nissan Juke.
NISSAN JUKE 21-р зууны шинэ спорт давалгаа





Автомашин сонирхдог л бол түүнийг гудамжаар зөрөхөд эргэж харахгүй хүн гэж үгүй биз ээ. Үнэхээр дэгжин загвартай, эрч хүчтэй спортлог шинжийг агуулсан хирнээ их хотын жолоодлогод тохиромжтой хэмжээ, ашиглалтын зөв харьцаа, маневарлах чадвар, огцом хурд авалт зэрэг нь энэ автомашинд яахын аргагүй алга таших шалтгаан боллоо.





Nissan Juke нь өнөө үеийн хамгийн загварлаг кроссовер болох нь түүний нэр болон логоноос л шууд харагдана. Juke-ийг анх харахад том биш хирнээ спортлог байдлыг бүрэн илтгэсэн ба унаад явахад яагаад ч юм өөртөө итгэлтэй байдлыг төрүүлэхүйц санагдав.



Эдгээр хэв шинжийг маш гярхай хослуулсан байдал нь Nissan Juke-ийг хамгийн олон хэрэглэгчийн шаардлагыг хангах чадвартай, үнэхээр олон боломжит машин болгож чадсан байна.

Nissan Juke-ийн өвөрмөц гадна төрхөд хэд хэдэн шинэлэг, өвөрмөц хэв маяг ашигласан байна. Үүнд: машины хуванцар оруулгатай нүсэр доод хэсэг нь бартаат замын машины төрөл болохыг илтгэх бол дээд хэсэг нь купе хэлбэрийн загвартай, нарийн цонх, хойд хаалганы нуугдмал бариул зэргээр спорт машиныг илт санагдуулна.







Нэмэлт үлээлгийн ачаар MR16DDT бензин хөдөлгүүр нь 190 морины хүч хүртэл хүчин чадал гаргах ба энэ нь Nissan X-Trail загварын 2,5 литр багтаамжтай хөдөлгүүрээс 21 морины хүчээр илүү юм.





Спортлог загвар нь дотоод тоноглолд мөн ашиглагдана: суудлын хэлбэр, мотоциклийн түлшний савны хэв маягтай төв консоль, хянах самбар, салоны доторлогооны эрс тэс (хар улаантай эсвэл хар сааралтай) өнгөнд гэх мэт. 





Аюулгүйн шалгуурын хувьд Nissan Juke нь хамгийн нэр хүндтэй EuroNCAP аргачлалаар шалгагдаж, 5 таван хошуу авсан гэдгийг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй.

5 зорчигчийн багтаамжтай ба тээшний хэсэг нь 251 л (арын суудлыг эвхсэн үед 550 л) ба шалан доор нөөц дугуй багтана.





Хамгийн их гайхшруулсан зүйл бол түүний гэрлүүд. Ийм гэрэл байж болдог юмуу гэмээр арын гэрэл нь 370Z загварынхтай ойролцоо ба урд гэрлийн шийдэл үнэхээр сонин содон загвартай хирнээ тусгал сайтай болох нь үнэхээр таалагдлаа.







Харин үнийн хувьд бусад өрсөлдөгчдөөсөө хавьгүй бага байгаа нь миний сонирхлыг хамгийн ихээр татлаа.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.