50000 долларын үнэтэй өрөө

2012-09-15, 20:56
24,070

Атлантис буудал Пальма Жумейра хэмээх хиймэл арал дээр байрладаг. Энэхүү буудал нь үнэхээр чамин, тансаг, тав тухтай буудал бөгөөд нэг өрөө нь 50,000 долларын үнэтэй гэнэ. Буудалд 350-50000 долларын үнэтэй өрөөнүүд байдаг байна. Ингээд энэхүү гайхалтай буудлын талаар сонирхоцгооё.

50000 долларын үнэтэй өрөө



1. Хиймэл арал дээр баригдсан хамгийн анхны буудал нь Бурж аль-Араб бөгөөд 2008 он хүртэл дэлхийн хамгийн өндөр буудал байсан байна. Түүний өндөр нь 321 метр юм. Эмиратад одоо маш халуун байгаа. Агаарт тоос болон чийглэгээс үүссэн манан байнга байдаг байна.



2. Бурж аль-Араб буудал нээгдсэний хэдэн жилийн дараа 2001 онд дал модны хэлбэртэй хиймэл арал барих үйл ажиллагаа эхэлсэн байна.



3. Арал нь их бие болон навчнаас бүтсэн бөгөөд арлыг тойроод 11 км-ийн урттай саран арал бас бий. Арлын урт нь 5:5 км бөгөөд нийтдээ 800 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Арал нь 300 метрийн гүүрээр их газартай холбогдсон бол саран хэлбэртэй арал нь усан доорх холойгоор дал модны оройтой холбогдсон юм. Ийм гайхалтай зүйлийг өмнө нь хэзээ ч барьж байгаагүй билээ.



4. Буудлын нээлт 2008 оны 9 сарын 24 албан ёсоор болсон.



5. Хотоос энэхүү арал хүртэл төмөр дүүжин зам байгаа бөгөөд зам нь арлын дээгүүр байгаа аж. Энэхүү том арлыг угаахын тулд 40000 орчим ажилчид ихэд хөдөлмөрлөсөн. Зарим ажилчдыг арлаас холгүй газар байдаг нэгэн тосгоноос авчирсан бол үлдсэнийг нь эргийн нөгөө талаас зориулалтын төмөр замаар авчирсан байна.



6. Бид тусгай хамгаалалттай цахилгаан шатны танхимд орж ирээд байгаа бөгөөд хувийн цахилгаан шатаар хамгийн үнэтэй буудлын өрөө рүү явлаа.



7. Өрөөнд: 3 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө, 16 хүний багтаамжтай үдийн хоолны танхим гэх мэт маш олон зүйл байгаа аж. Өрөөний талбай нь бараг 1000 кв.м юм.



8. Чөлөөт цагаараа шатар тоглож болох юм.



9. Үдийн хоолны танхим.



10. Бид 20-уулаа явсан юм. Гэтэл нэг харахад бүгд өрөөнүүдээр тараад алга болчихсон байв. Тйимээс өрөөний дотоод чимэглэлийн зургийг чөлөөтэй авах боломжтой боллоо.



11. Таазны өндөр нь 6 метр.



12. Харилцаа холбоо.



13. Угаалгын өрөөний дотоод чимэглэл



14. Угаалгын өрөө



15. Танай буудалд улсын тэргүүнүүд буудаллаж байсан уу хэмээн асуухад албаныхан дотоод нууц гээд хариулсангүй.



16.



17. Өрөөний дотоод зохион байгуулалт. Нэг хоноход 50000 долларын үнэтэй гэдгийг дахин сануулъя.
924 кв.м-ийн талбайтай “Royal Bridge Suite” үнэхээр тансаг цогцолбор юм. Энэхүү цогцолбор нь Royal Tower-той аркаар холбогдсон бөгөөд эндээс Пальма арлыг харж болно.
Хэрвээ та тансаг, тав тухтай орчныг хүсэж байвал Royal Bridge Suite нь танд яг тохирно. Өрөө рүү хүрэх тусгай хамгаалалттай цахилгаан шат, үйлчлэгчээсэхлээд ерөнхий тогооч хүртэл таны хүсэлтийг биелүүлэх албан тушаалтангуудыг санал болгож байна.



18. Тагтан дээрээс Пальма арал руу харсан байдал.



19. Хэрвээ цаг агаар сайхан, манангүй байвал тэнгэр баганадсан барилга болох Бурж-Халифаг харж чадна.



20. Урд хэсэгт тосгоны байшингууд харагдаж байна. Энэхүү арал дээр нийт 2000 орчим ийм байшингууд бий. Бүтээн босголтын үйл явц эхлэж байхад “далай дээр” газар худалдаж авах боломжийг олгосон байна. Эдгээр 2000 орчим байшин 3 хоногийн дотор худалдаж авсан байна. Байшин нэг бүрийн үнэ нь 1-1.5 сая доллар байсан гэнэ.



21. Хот руу явах төмөр дүүжин зам.



22. Тагтнаас гараад доод давхар руу бууцгаая.



23. Гайхалтай бүтээн байгуулалт



24.



25. Арай энгийн өрөөг нь сонирхоцгооё. Энэ нь хоногийн 10000 долларын үнэтэй гэнэ. Ийм өрөө энд ердөө л хоёр байдаг аж. Poseidon болон Neptune.



26. Энгийн гурван давхар өрөөний дээрээс харсан байдал.



27. Доод давхарт цонхны оронд гайхалтай Атлантын далайн аквариум.



28. Аквариумыг “Алга болсон ертөнц” гэж нэрлэдэг бөгөөд аквариум дотор 65000 орчим далайн амьтад байгаа аж.



29. Тайван орон дээрээ хэвтэж байтал таныг 50 мянган хос нүд ажиглах болно гээд бод доо.



30. Харин энэ бол бүр энгийн өрөө. Нэг хоноход 350 доллар байдаг.



31. Нэгэн сонирхолтой зүйл нь хаалгыг онгойлгоод усанд орж байгаа хэн нэгнийг харж болох юм.



32. Хэрвээ та зөвхөн аквариум харахыг хүсвэл буудлын гол танхимаар аялан далайн амьтдыг харж болно.



33.



34.



35.



36.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()