Орон орны оюутнуудын сонирхолтой баримт

2012-09-13, 21:18
21,674

Ихэнх улсуудад хичээлийн шинэ жил эхлэж оюутан залуус бүр хичээл номдоо шамдан орж байгаа билээ. Тэгвэл хичээлийн шинэ жилтэй холбогдуулан та бүхэндээ орон орны оюутнуудын талаарх зарим нэг сонирхолтой баримтуудыг хүргэе. Магадгүй танд нэмэх сонин содон баримт байгаа бол сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэйг.

Орон орны оюутнуудын сонирхолтой баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Японы оюутнууд шалгалтанд орохдоо “Kit Kat”-ыг амжилт дагуулна хэмээн авч ордог гэнэ. Учир нь “заавал ялна” гэдэг үгийг Японоор “kitto katsu” гэдэг бөгөөд энэ нь “Kit Kat”шоколадтай ойролцоо дуудагддаг юм байна.



2. Everest Poker компанийн судалгаагаар онлайн покерт ихэвчлэн оюутнууд ялалт байгуулдаг гэсэн дүн гарчээ. Орон бүрт энэхүү тоо 20%-30%-ийн хооронд хэлбэлздэг байна. Тоглож байх явцдаа сурсан хуурах чадвар нь магадгүй шалгалтан дээр ч хэрэг болж болох юм.



3. 19-р зууны үед Орос улсад цэнгээний газар сууж байгаа оюутнуудын нурууны ард гэрийнхэн хаягийг бичдэг байжээ. Оросын шог зохиолч Чехов хэлэхдээ: «Яр» болон «Стрельна» уушын газрын швейцарууд оюутнуудыг ухаанаа алдахаас нь өмнө хаягийг нь асууж цамцныхан ард талд шохойгоор бичдэг гэнэ. Тэднийг тусгай хүмүүс хүргэж өгдөг бөгөөд цамцан дээрх хаягийг нь хараад хүргэж өгөхөд хялбар байдаг байна.



4. Европын орнуудад хүмүүс нэлээд орой их сургуульд ордог болжээ. Жишээлбэл: Швейцарийн оюутнуудын дундаж нас нь 25.5 юм байна. Гэтэл Монголын хувьд 18-25 насныхан байдаг байна.



5. Өөрсдийнхөө анхааралгүй байдлаас болж заримдаа оюутнууд энгийн бус дүгнэлт хийдэг. Жишээ нь: Математикийн ангийн оюутан Жорж Дацинг хичээлдээ хожигдоод самбар дээр байсан тоог гэрийн даалгавар гэж ойлгожээ. Энэхүү тоог бодохын тулд түүнд хэд хоног шаардагдсан байна. Харин сүүлд нь харахад тэрээр статистикийн хувьд “хариугүй” тоог бодож чадсан байна. Тэрээр амралтын өдрүүдэд л энэхүү тооны хариуг гаргасан байна.



6. Номын санд ном хайж явж байгаа оюутнууд сүүлийн үед ихэд ховор болсон. Найман сарын Олон нийтийн санал асуулгын дүнд оюутнуудын 73% нь электрон ном хэрэглэхийг илүүд үздэг гэсэн дүн гарсан байна. Үүнтэй уялдуулан маш олон техник гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь PocketBook Pro 912 юм. Энэхүү гажетын дэлгэц нь 9.7 дюйм бөгөөд энэ нь номны хэмжээтэй адил юм байна. Үүнийг хэрэглэхэд нүд өвтгөх ямарваа нэгэн гэрэл асдаггүй бөгөөд зайг нь зөвхөн хуудас эргүүлэх зорилготой ашигладаг учраас нэг цэнэглэчихсэн байхад 7000 хуудас уншиж болох гэнэ.



7. Оюутнууд Харвардын гүүрний уртыг хэмжихийг хүссэн бөгөөд метр байгаагүй нь улмаас оюутан Оливер Смутыг ашиглажээ. 170 см-ийн өндөртэй Оливерийг гүүрний хажуугаар хэвтэж 10 Смут болсны дараа оюутнууд тэмдэглэж байсан байна. Ийнхүү тэмдэглэсээр гүүрийг хэмжиж дуусжээ. Оюутнуудын хэмжсэнээр гүүрний урт нь 364.4 метр болон Смутын нэг чихний хэмжээтэй тэнцүү байсан байна.Тэрээр хожим Стандартчилал хэмжил зүйн төвийн захирал болжээ.



8. Пенни-лофер хэмээх эрэгтэй сонгодог гутлын загвар нь оюутнуудын нэгэн бэлгэдэл болжээ. Учир нь энэхүү гутлын хэл дээр зоос хийж болох жижигхэн нүх байдаг гэнэ. Зарим оюутнуудын үзэж байгаагаар энэхүү нүхэнд шалгалтанд орохоосоо өмнө зоос хийвэл амархан билет, сайхан ааштай багш шалгалтыг авах болно хэмээн бэлгэшээдэг байна.



9. Йелын Их Сургуульд нэгэн сайхан уламжлал байдаг байна. Дээд курсын оюутнууд доод курсын оюутнууддаа өөрийн хийсэн бие даалтаа өгдөг гэнэ. Ингээд доод курсын оюутнууд ахлах курсынхэндээ өртэй болж байгаа юм. Гэхдээ тэд ямар ч мөнгө төлөхгүй. Харин хуулсан оюутан нүдээ хөхөрсөн мэт будаж хуулуулсан хүнээ хэдэн цагийн турш үүрдэг байна.



10. Багштайгаа маргах нь нэлээд онцгүй хэрэг. Тэгвэл Оксфордын Их Сургуулийн нэгэн танхай оюутан шалгалтынхаа үеэр багшаасаа шар айраг нэхсэн байна. Энэ нь энэхүү сургуулийн эртний уламжлал байсан учраас багш түүнийг шалгалтнаас хөөгөөгүй гэнэ. Тэр өөрийн хүссэнээр шар айргаа авсан боловч шийтгүүлсэн байна. Гэхдээ түүнийг шалгалтанд юм уусан гэж шийтгээгүй байна. Харин бүр эртний үед суралцаж буй оюутнууд шалгалтанд сэлэмтэй ирэх ёстой байсан аж. Харин энэ залуу сэлэмгүй байсан учраас багш нь түүнийг шийтгэсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()