Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Владивостокт байгалийн нэгэн аймшигт үзэгдэл болох хар салхи болсон байна. Энэхүү хар салхины улмаас Владивостокийн нэгэн алдартай наран шарлагын эрэг дээр дүүрэн далайн төрөл бүрийн хорхойнуудыг далайгаас түрэн гаргасан байна. Эдгээр амьтдаас гадна далайн од, далайн өт болон зараанууд байсан гэнэ. Нийтдээ далайгаас ойролцоогоор 20 гаруй төрлийн амьтад энэхүү хар салхины улмаас гарч иржээ. Зарим нэг нь амьдаараа байсан бөгөөд буцаад ус руугаа орохыг хичээж байжээ. Харин хүмүүс энэхүү далайн эргээр ууттай алхаж сонирхол татсан зарим нэг далайн амьтдыг түүж цуглуулга хийж, зарим нь бүүр газар дээр нь шарж идэцгээж байв. Ингээд байгалийн үзэгдлээс болж энэхүү наран шарлагын эрэг дээр юу болсныг харцгаая.