Lada-ийн загвар өөрчлөгдөх болно гэдэг нь Стив Маттины гарт машины загварыг өөрчлөх төсөл орсноор тодорхой болж байна. Учир нь тэрээр 4 жилийн турш Volvo компанийн дизайнераар ажиллаж байсан бөгөөд түүний ачаар Volvo машин сонирхолтой, шинэлэг харагдах болсон билээ. Үүнаас өмнө тэрээр Mercedes Benz-д ажиллаж байсан бөгөөд одоогийн S-class, Maybach болон ML зэрэг олон авто хүлгийн дизайнерыг гаргасан байна. Үүнээс харахад ийм хүмүүс 10 жилийн турш бамперын загварыг бодох биш харин бүтээхээр зориулагдсан байдаг.
Автосалонд ирсний дараа тэрээр Lada-д өөрийн гэсэн нүүр царай, шинэ дизайн хэрэгтэй хэмээн тодорхойлжээ. Түүний үзэж байгаагаар Lada “энгийн” загвараасаа “өвөрмөц” загварт шилжих ёстой хэмээн үзсэн байна. Волжийн автосалоны эзний бүтээсэн энэхүү концепт нь түүний бүтээлийн түлхүүрийг харуулж байна.
Радиатор дээрх тодруулан хийсэн тэмдэглэгээ нь латины “Х” үсэгтэй адил хэлбэртэй бөгөөд энэ нь шинэ Lada-ийн нүүр царай болох юм. Брэндийн лого нь болох “Х” хэмжээгээрээ илүү том болсон бөгөөд яг машин дотроо суурин дээр байрлуулсан нь илүү онцлог болох аж. Энэхүү торыг хар лакан материалаар хийсэн бөгөөд харин “Х”-ийн эргэн тойронд хөнгөн цагаанаар бүрээс хийсэн байна. Энэ нь “Х”-ийг хоёр хэсгээс бүрдэж байгаа мэт харагдуулж, аян замд таны машин хурд хүчтэй, найдвартай болохыг батлаж байна хэмээн Стив Маттин хэлжээ. Гэсэн хэдий ч “Lada XRAY” нь өмнөх загвараасаа бас зарим зүйлийг авч үлдсэн байна. Үүнд: Капот нь хавтгай биш харин өмнөх шигээ угаалтуур маягийн хэлбэртэй болох гэнэ. Мөн заалтууд нь хөмсөг шиг хэлбэртэй өмнөх гэрлийнхээ дээр нь байрлах юм байна. Эдгээр деталиуд нь хуучин Lada 4х4-ийн хэв маягаас бас авч үлдсэн байна.
Эцэст нь энэ нь зөвхөн концепт бөгөөд ийм байдалтайгаар машиныг дэлхий дахинд түгээж зарах боломжгүй юм. Үүнээс гадна Стивен Митт хэлэхдээ: “Ирэх жилүүдэд “Нива” машины шинэхэн загварыг гаргах болно”- гэжээ. Мөн “Chevrolet Niva”- ийн шинэхэн загвар 2015 онд гарах болно гэж хэлжээ.