Андерс Брейвик-т 21 жилийн ял оноолоо

2012-08-30, 04:10
23,578

Өнгөрсөн удаад бид та бүхэндээ олон гэм зэмгүй хүний амийг хороосон Норвегийн алуурчин болох Андерс Брейвикийн талаар хүргэж байсан. Тэрээр 77 хүний амийг хороосон боловч ердөө л 21 жилийн хорих ял авсан байх юм. Одоо тэгвэл энэхүү гэмт хэрэгтэн залуугийн амьдрах Осло дахь Ила шоронгийн талаарх дүр зургийг хүлээн авж үзэцгээе. Тэрээр энэхүү шоронд 21 жил амьдрах бөгөөд түүний амьдрах нөхцөл нь бусад ядуу буурай орнуудынхаас хамаагүй илүү байх юм. Түүний хоригдох шорон нь 3 өрөөтэй гэнэ. Эхний өрөө нь унтлагын, дараагийнх нь ажлын өрөө, 3 дахь нь биеийн тамирын өрөө байх гэнэ.

Андерс Брейвик-т 21 жилийн ял оноолоо



Энэхүү зураг дээр бид Андерс Брейвикийн байх унтлагын өрөөг харж байна.




Андерс Брейвикийн шүүх хурал 1.5 цагаар сунгагдсан байна. Түүнийг эрүүл ухаантай хэмээн тогтоосон аж. Түүнд 21 жилийн ял оноосон бөгөөд магадгүй энэ ялыг насан туршид нь сунгах эсвэл хугацаанаас нь өмнө чөлөөлөх ч боломжтой юм. Энэхүү шүүхийн шийдвэрт тэрээр сэтгэл хангалуун байгаа гэнэ. Шүүх хурлыг зурагтаар шууд дамжуулсан бөгөөд ийм амар амгалан оронд яагаад аймшигт гэмт хэрэг гарсныг ард иргэд нь огт ойлгохгүй байгаа ажээ. Норвегийн Утой арал нь Андерс Брейвикийн аллага үйлдсэн гол газар нь байсан байна. Учир нь зуны улиралд энэхүү арал дээр маш олон тооны жуулчид болон шашин шүтлэгийн хүмүүс ирдэг байсан.

Түүний энэхүү аймшигтай аллаганаас азаар амьд гарж чадсан Бьерн Магнус Якобсан Илер мэдүүлэг өгөхдөө: “Би Брейвикийг ой руу зугатах гэж оролдож байсан хөвгүүн рүү буудахыг харсан. Тэрээр 8-9 насны хоёр хөвгүүнийг буудаж хороосон. Би хадан цохио хүртэл гүйсэн. Гэтэл Брейвик бидний араас гүйж “Би чамайг аврахаар ирсэн цагдаа байна” гэсэн. Тэр над руу буудах гээд буугаа шагайхад нь би ус руу орж чадсан. Ингээд би амьд гарж чадсан юм”- гэжээ. Гэвч энэхүү шүүх хурал дээр мэдүүлэг хүн шиг бүгд азтай төгсөөгүй юм. Түүнээс болж амь насаа алдсан 77 хүн байгаа. Ослогийн Засгийн газрын ойролцоо тэрээр тэсрэх бөмбөг дэлбэлсэн бөгөөд энэ үед 6 хүн, Утой аралд 69 хүн түүний гарт амиа алдсан байна. Унни Маркусен 16 настай охиноо энэхүү арал дээр алджээ. Түүний охин нь “Амьдралын баяр баясгалантай, хөгжилтэй нэгэн байжээ. Тэрээр арал руу явахаасаа өмнө ээждээ “Миний амьдралын хамгийн сайхан мөч энэхүү арал дээр өнгөрөх болно гэдэг найдаж байна” -гэж хэлж байсан аж. Охиноо алдсан Унни Маркусен хэлэхдээ: “Би шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна. Гэхдээ түүнийг насан туршдаа суллагдахгүй гэдэгт итгэлтэй байна”-гэжээ. Андерс Брейвикийн өмгөөлөгч хэлэхдээ “Зөвхөн сэтгэцийн өвчтэй хүн л ийм алхам хийж чадна”- гэсэн боловч түүний нотлох баримтууд шүүгчдэд нөлөөлж чадаагүй аж.

“Андерс Беринг Брейвик нь 1979.02.13 төрсөн тэрээр сэтгэл зүйн хувьд эрүүл учир 21 жилийн хорих ял оноов” хэмээн шүүгч Элизабет Арнцен шийдвэрийг уншиж танилцуулжээ. Шүүх хурлын үеэр хохирогчдын болон Андерс Брейвикийн хооронд сум нэвтэрдэггүй шилээр тусгаарлагдсан байсан байна. Шүүгчдийн үзэж байгаагаар Андерс Брейвик шүүхийн шийдвэрийг эсэргүйцэхгүй л болов уу. Учир нь түүний хүссэнээр түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүл ухаантай гэж тогтоосон явдал юм.

Энэхүү шийдвэрийг гарахаас өмнө сэтгүүлчдэд түүний амьдрах шоронгийн зургийг харуулжээ. Түүний өрөө нь: Биеийн тамирын өрөө, ажлын өрөө, унтлагын өрөө болон ноутбуктэй аж. Бусад хоригдлуудыг бодвол тэрээр хатуу дэглэмтэй байх болно. Жишээ нь түүн рүү мэйл бичсэн хүмүүс рүү хариу бичихийн тулд тэрээр заавал хамгаалагчийн хяналтан дор бичнэ. Норвегид ганцаараа нэг өрөөнд хоригдохыг зөвшөөрдөггүй боловч эрх мэдэлтэнгүүд түүнтэй хамт өөр хүмүүсийг оруулахаас айж байгаа бололтой. Цаашдаа түүнтэй шатар тоглох, ярилцах зэрэг түүнийг саатуулах үйл ажиллагаанд тусгай хүмүүсийг хөлсөлж авна гэнэ. Одоогийн байдлаар энэхүү ажлыг шоронгийн ажилчид гүйцэтгэж байна.

“Тийм ээ, Брейвик шоронгийн ажилчидтай харилцаж байгаа. Одоогоор бид хамгаалалтын хүмүүсийг хөлсөлж аваагүй байна. Брейвиктэй харилцсаны төлөө бидэнд нэмэлт мөнгө төлдөггүй” -хэмээн шоронгийн дарга Карл Густав Кнутсен хэлж байна.

Жилд 850 мянган доллар Брейвикт зарцуулагдах гэнэ. Улсын амар амгалан байдлыг хадгалахын тулд Норвегийн эрх мэдэлтэнгүүд энэ их мөнгийг зарцуулахад бэлэн байгаа аж. Харин Утой арлын хувьд хэцүүхэн байгаа гэнэ. Арлыг сэргээн засварлах мөнгийг аль хэдийн цуглуулсан хэдий ч энэхүү арал дахиж олны анхаарлыг татсан гайхалтай газар байж чадах болов уу. Айдаст автсан хүмүүс энэ арлыг сонгох нь юу л бол. Арал дээр 60 жилийн туршид анх удаа 2012 онд хүүхдийн зуслан ажлаагүй тохиолдол болж байна. Дэлбэрэлтийн явцад нэлээд олон байшин сүйрсэн бөгөөд энэхүү арлыг сэргээн босгох талаар төсөл одоохондоо гараагүй байгаа аж.

Үнэгүй эрүүл мэндийн үзлэг болон мэргэжлийн шүдний эмнэлгийн үйлчилгээ.




Асар том номын сан.




Брейвикийг нүүж ирсний дараах түүний унтлагын өрөө.




Түүний ажлын өрөө нэг иймэрхүү.




Биеийн тамирын өрөө.






Шоронгийн дэлгүүр.
Түүний өдөр тутмын жимс жимсгэнэ, жүүс, чихэр шоколаданд зориулж 8 евро өдөр бүр өгөх гэнэ.




Шоронгийн гадна тал.











Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()