МУИС-ийн эдийн засгийн сургуулийн Эн Си Си хөтөлбөр оюутан элсүүлнэ

2012-08-28, 20:54
14,365

Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль нь 2009 оноос Англи улсын Эн Си Си Боловсролын Төвтэй хамтран Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын их, дээд сургуулиудын бизнесийн удирдлагын бакалавр, магистрын хөтөлбөрүүдтэй уялдаа бүхий сертификатын сургалтуудыг зохион байгуулж байгаа юм.

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн Эн Си Си хөтөлбөр оюутан элсүүлнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Суралцагч бизнесийн удирдлагын чиглэлээр хоорондоо уялдаа холбоо бүхий дараах 4 хөтөлбөрөөс сонгон МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд суралцаж, үргэлжлүүлэн Их Британи, АНУ, Австралийн гэрээт сургуулиудад суралцан бакалавр, магистрын зэрэг хүртэх боломжтой байдаг. Үүнд:

•    Бизнесийн удирдлагын олон улсын бэлтгэл хөтөлбөр (IFY) – Хугацаа 1 жил

•    Дөрөвдүгээр түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 4 Diploma in Business) – Хугацаа 1 жил (Английн их дээд сургуулиудын бакалаврын сургалтын эхний жилийг дүүргэсэнтэй тэнцэнэ)

•    Тавдугаар түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 5 Diploma in Business) – Хугацаа 1 жил (Английн их дээд сургуулиудын бакалаврын сургалтын хоёр дахь жилийг дүүргэсэнтэй тэнцэнэ)

•    Бакалаврын дараах дипломын хөтөлбөр (Postgraduate Diploma in Business Management) – Хугацаа 1 жил (Английн их дээд сургуулиудын магистрын сургалтын эхний жилийг дүүргэсэнтэй тэнцэнэ)

Эн Си Си Хөтөлбөрийн сургалтыг МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим удирдан явуулдаг бөгөөд хөтөлбөрийн бүх хичээл 100% англи хэл дээр, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, доктор, магистр цолтой багш нар зааж, оюутны мэдлэг, чадварыг системтэй үнэлж сургадаг.

 

МУИС-ийн ЭЗС-ийн Эн Си Си Хөтөлбөрийн үйл ажиллагаа тэлж буйтай холбоотойгоор бид Бизнесийн удирдлагын олон улсын бэлтгэл хөтөлбөр (IFY), Дөрөвдүгээр түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 4 Diploma in Business), Тавдугаар түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 5 Diploma in Business) – үүдийг дараалан амжилттай төгсөгчдөд хос диплом буюу МУИС-ийн ЭЗС-ийн Бизнесийн менежмент мэргэжлийн бакалаврын зэрэг давхар олгох зорилт тавин ажиллаж байна.

 

Бүртгэл: Хөтөлбөрт элсэхийг хүсэгчид дараах хаягаар нэмэлт мэдээлэл авах, биечлэн уулзаж бүртгүүлэх боломжтой.
МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, 216 тоот, Менежментийн тэнхим

Утас/Факс: 77307730-4120, 351940
Цахим хаяг: www.ncc.ses.edu.mn
Цахим шуудан: NCCatSES@gmail.com

FB: www.facebook.com/NCCatSES


 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.