МЭНДЧИЛГЭЭ

2012-08-27, 02:00
11,900

Ардчилсан Залуучуудын Холбооны бүх шатны мянга мянган гишүүн, дэмжигч залуучууд болон Монголынхоо нийт залуучуудад Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын хүн амын 70 орчим хувийг 36 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм. Аливаа нийгмийн хөдөлгөгч хамгийн гол хүч нь залуучууд байдаг бөгөөд тэднээс тухайн улс орны хөгжил дэвшил ихээхэн хамааралтай байдаг билээ.

МЭНДЧИЛГЭЭ

 



Энэ ч утгаараа залуучууд нь манай улсын хамгийн том баялаг тул тэднийг бүх талаар хөгжүүлэх, энэ чиглэлээр дэвшүүлсэн тодорхой бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал юм.

Ардчилсан Залуучуудын Холбоо нь Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хот, нийслэлийн 9 дүүрэг, бүх сумдад салбар байгууллагатай, 60 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй үндэсний хэмжээний залуучуудын байгууллагын хувьд Монголын залуучуудын хөгжлийн асуудлыг өөрийн бодлого, үйл ажиллагааныхаа гол цөм болгон авч үзэж ажилласаар ирсэн бөгөөд Монголын залуучуудын хөгжлийн асуудлаар тодорхой бодлого, зорилтуудыг дэвшүүлэх, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлох үндсэн зорилго бүхий “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг 2010 онд санаачлан хэрэгжүүлсэн билээ.

Манай холбоо нь Ардчилсан намын дэргэдэх албан ёсны залуучуудын байгууллагын хувьд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зорилтуудыг Ардчилсан намын 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулсан бөгөөд сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам УИХ-д олонхи болж чадсанаар “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөр өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон хэрэгжих боломжтой болсон нь туйлын сайшаалтай хэрэг юм.

Ийнхүү бидний дэвшүүлсэн Монголын залуучуудын хөгжлийн талаарх бодлого, зорилтуудыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх боломжийг олгож, Ардчилсан намыг ялалт байгуулахад залуучууд Та бүхний итгэл үнэмшил, хүч оролцоо маш их байсан гэдгийг энд зориуд онцлон тэмдэглэмээр байна.

 

Бид хамтдаа ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийн дор хүчирхэг Монголын өөдрөг ирээдүйг бүтээж, Монголын залуучуудын агуу их мөрөөдлийг бодит зүйл болгохын төлөө зүтгэх болно.

БИД АЙСУЙ ЦАГИЙН ЭЗЭД
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,
  УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН  Б.БОЛОР




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()