Алдартай кинонуудын 23 баримт

2012-08-24, 22:53
27,087

Кино зураг авалт гэдэг үнэхээр сонирхолтой, бас хөгжилтэй зүйл бололтой. Зарим нэг жүжигчид кинонд тоглохын тулд өөрийгөө золиослох тохиолдол ч гардаг байна. Бидний бэлтгэсэн энэ нийтлэлээс дуртай кинонуудынхоо хэрэгтэй хэрэггүй олон зүйсийг мэдэж авах болно. Одоо ингээд сайн мэдэх 23 киноны зарим нэг бяцхан фактуудтай танилцацгаая.

 Алдартай кинонуудын 23 баримт



1. Scream
Киноны маскийг Эдвард Мункын зурсан “Scream” зурагнаас сэдэвлэн хийжээ. Энэхүү киноны найруулагч нь Уэс Крэйвен юм.




2. The Hangover
Стюгийн шүд хүрдэггүй хэсэг дээр жүжигчин Эд Хелмс юу ч будах шаардлага гарсангүй. Түүний зарим шүднүүд ургаагүй учраас тэр хэсгийн зураг авалтыг хийхэд тэрээр хиймэл шүдээ тайлж авахад л хангалттай байсан байна.




3. Heat
Жүжигчин Лайм Ниссаны хэлж байгаагаар зураг авалт хийж байсан Британийн Колумбид агаарын хэм -40 градусаас буугаагүй байна. Тиймээс кинон дээр гарч буй салхи, шуурга, цас нь бүгд бодит юм хэмээжээ.




4. Slumdog Millionaire
Mercedes- Benz компани нь энэхүү киноны зураг авалтанд орсон өөрсдийн машины логог авахыг хүсчээ. Тэд хэлэхдээ: “Компанийн нэр төрд муугаар нөлөөлж болзошгүй”- хэмээн үзжээ. Учр нь тэрхүү хэсэг нь ядуусын хорооллынх юм байна.




5. Terminator 2: Judgment Day
Энэхүү кинонд тоглосноор Арнольд Шварцнэйгер 15 сая долларын орлого олжээ. Кинонд тоглох явцдаа тэр нийтдээ 700 гаруй үг хэлсэн байна. Үүнээс харахад нэг үг 21,249 доллар болж байна.




6. The Shawshank Redemption
Томми Уильямсийн дүрийг Жилл Белуоз бүтээсэн байна. Уг нь энэхүү дүрийг Бред Питтэд зориулан бичиж байжээ.




7. Casino Royale
Ослын хэсгийн зураг авалтыг хийхийн тулд 3 ширхэг 300 мянган долларын үнэтэй Aston Martin DBS машин эвдэрчээ.




8. Men in Black III
Энэхүү зураг Уилл Смиттийн хувьд 3.5 жил завсарласны дараах анхны зураг байсан юм. 1993 оноос хойшхи хамгийн их завсарласан хугацаа нь энэ байсан аж.




9. The Twilight Saga: Breaking Dawn — Part 1
Белла болон Эдуардын дотно харилцаа гардаг хэсгээс болж кино өндөр рейтингтэй байсан. Тэгэхээр энэ кинонд 17 болон түүнээс дээш насны хүн орох эрхтэй байжээ. Кино найруулагчдад энэхүү хэсэг таалагдаагүй бөгөөд тэд бага зэргийн өөрчлөлт хийж кинонд 13-аас дээш насны хүүхэд орж болох боломжтой болгосон юм.




10. Derelict
Энэхүү кинонд тоглохын тулд жүжигчин Том Хэнкс фитнессийг нэг хэсэгтээ орхиж жин нэмсэн аж. Харин энэ зураг авалтын дараа киноны зураг авалтыг нэг жил зогсоосон байна. Учир нь жүжигчин маань дараагийнхаа зураг авалтанд орохын тулд 20кг турж, үс, сахал ургуулах ёстой болсон аж.




11. Avatar
Энэхүү киноны зөвхөн 40% бодит бөгөөд үлдсэн 60%-ийг нь компьютерийн тусламжтайгаар хийжээ. Анхандаа энэхүү киног 1999 онд бүтээх төлөвлөгөөтэй байсан боловч найруулагч Кэмероны зохиосон тусгай эффектүүдийг хийхэд 400 сая доллар шаардлагатай байжээ. Ганц ч кино студи үүнийг дэмжээгүй учраас киног 8 жилийн турш хийж чадаагүй байна.




12. Knight & Day
Энэхүү кинонд тоглохын тулд Том Круз “The Tourist” кинонд тоглохоосоо татгаллзсан байна. Үүнээс болоод “The Tourist” киноны зохиолч Кристофер МакКуори киноны дүрийг Жонни Деппд зориулан яаралтай бичсэн гэнэ.




13. Transformers: Dark of the Moon
Энэхүү киноны зураг авалтын үеэр 532 машин эвдэрсэн байна. Гэхдээ эдгээр машинууд бүгд даатгалтай байсан учраас даатгалын компани төлбөрийг нь барагдуулжээ.




14. The Passion of the Christ
Есүсийн дүрд тоглож байсан Жеймс Кэвизел зураг авалтын үеэр цахилгаанд цохиулжээ. Аз болоход тэрээр ямар нэгэн бэртэл аваагүй байна.




15. Star Wars Episode I: The Phantom Menace
Энэхүү кинонд холбооны хэрэгслээр гадуур нь бүрсэн эмэгтэй татуурга ашигласан байна.




16. The Bone Collector
Анжелина Жоли хэлэхдээ энэ кинонд нэлээд олон удаа нүцгэн зураг авахуулсан боловч найруулагчид тэр хэсгүүдийг нь оруулаагүй байна. Учир нь тэрхүү хэсгүүд хүмүүсийн анхаарлыг гол зохиолоос нь өөр тийшээ хандуулна гэж үзжээ.




17. The Dark Knight
Нэрэнд нь Бэтмений нэр ороогүй хамгийн анхны Бэтмений талаарх кино.




18. Star Wars Episode V: The Empire Strikes Back
Харрисон Фордыг дараагийн кинонд тоглоно гэдэгт итгэлгүй байсан учраас тэд түүнийг хөлдөөжээ.




19. The girl with the dragon tattoo
Энэхүү киноны зураг авалтыг 20 жилийн дотор анх удаа болсон хамгийн хүйтэн өвөл Швейцарьд хийжээ.




20. When Harry Met Sally
Ресторанд Салли дур тавьж буй хэсгийг Мэг Райан зохиожээ. Киноны зохиолын дагуу бол тэд зөвхөн дур тавьж буй эмэгтэйчүүдийн талаар ярилцах ёстой аж.




21. The Last Samurai
Шинэ Зеландад хийсэн киноны зураг авалтын үеэр 400 гаруй Зеландууд түр ажилтай болсон байна. Мөн 600 японы дагалдан тоглогчдыг урьж киноны сүүлийн хэсэгт Самурайн тулалдаанд тоглуулсан байна.




22. Thor
Энэхүү киноны зураг авалтын хийхийн тулд Нью-Мексикт бүхэл бүтэн хотыг байгуулсан гэнэ.




23. The 40 Year Old Virgin
Эндигийн цээжний үс авдаг хэсгийн зураг авалтыг таван камер нэг зэрэг авсан байна. Үнэмшилтэй болгохын тулд түүний үсийг үнэхээр авсан гэнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()