Ангараг гаригийн нэг хэсэг. Зураг дээр Гейла галт уулын тогооны чулуужсан суурь болон галт уулын тогооны зах харагдаж байна.
Ангараг гариг дээр хийгдсэн анхны нисдэг тавгийн зураг. Зурган дээр бид 4, 5 метрийн дулааны дэлгэцийг харж байна. Энэхүү дэлгэц нь Ангараг руу буух үед аппаратыг Ангараг дээр буй уур амьсгалаас хамгаалах үүрэгтэй байж. MARDI хэмээх камераар Ангараг руу буух үед дарсан зураг.
Ангараг руу буух роботыг (Mars Reconaissance Orbiter) хэмээх орбитын хаймсуураар хянасан бөгөөд зургийг хэдэн зуун километрийн зайнаас HIRISE хэмээх камераар дарсан байна. Зураг дээр газардаж буй Сониучхан робот. 33.6 см пиксель
Curiosity робот Ангарагын орбит дээрээс 39 см пиксель
Нарны эсрэг зүг рүү харж хийсэн зураг. Энэ нь Curiosity-ийн дагуулын камераар хийсэн анхны зураг. Энэхүү камер нь мөн нарны байршлыг тогтоох чадвартай бөгөөд үүний тусламжтайгаар дэлхийтэй холбогдох болно.
Ангарагын чулуужсан бүрхүүл. Энэхүү зургийг Ангараг дээр газардсаны дараахан MARDI (Mars Descent Imager) камераар даржээ. Энэхүү зургийг 70см-ын ойроос дарсан учраас төдийлөн тод гарч чадаагүй байна. Чулууны хэмжээ нь өргөөшөө 5см аж. Зургийн төв хэсэгт Curiosity-ийн завсраар туссан нарны тусгал.
Шарпа уул руу харж хийсэн зураг. Энэхүү хоёр зургийг HazCam-р хийсэн бөгөөд эхний зураг нь камерыг шороо тоосноос хамгаалсан тагтай хамт, нөгөөх нь тагийг авсны дараах зураг юм.
Ангараг гариг дээр хийгдсэн анхны зургуудын нэг. Шарпа уулын зүг.
Curiosity-ийн хийсэн анхны өнгөт зураг. Камераас хамгаалалтын тагийг аваагүй байгаа учраас зураг бүдэг гарсан байна.
Гейра галт уулын тогооны доворхог хэсгүүд. Mastcam хэмээх камераар хийгдсэн зураг.
Ангараг гариг дээр ирсний хоёр хоногийн дараах зураг. Зурагт роботын дугуй багтсан байна.
Ангарагын бүрхүүл хэсэг нь ихэнхидээ хүрмэн чулуун хаднуудаас тогтдог бөгөөд ихэнхи хэсгийг нь улбар шардуу тоос бүрхсэн байдаг байна.
Шарпа уул. Гейра галт уулын тогооны төв хэсэг. Хаднууд нь цэнхэрдүү өнгийн хүрмэн чулуулагаас бүрдсэн байна. Энэхүү зураг нь Ангараг гаригийн хувьд энгийн л зураг.
Гурав дахь өдөр. Mastcam яг өөрийнхөө урд талын хэсгээс хийсэн зураг. Чулуулгууд нь улаан тоосоор хучигдсан байдаг бөгөөд салхи үлээхээр агаарт хөөрдөг байна. Ангараг гариг дээр ихэнхидээ хуурай агаар зонхилж байдаг.
Зурган дээр өнгөнүүдийг маш ихээр тодосгосон байна. Ангараг дээрх Curiosity робот нь энэхүү тэмдэглэсэн хэсгийг болон Гейра галт уулын тогооны хэсгийг судлах зорилготой юм.