Олимпийн эргэн тойронд болсон 15 томоохон маргаанууд

2012-07-31, 23:28
18,398

Ямар ч олимпийн наадам дээр бүх юм ямар ч маргаангүй, жин тан болдоггүй билээ. Учир нь бүх тамирчид 4 жилийн хүч хөдөлмөр, идэвхи чармайлтаа үнэлүүлэхийг хүсэх нь мэдээж. Одоо та бүхэндээ өнгөрсөн Олимпийн наадмын эргэн тойронд болж байсан томоохон маргаантай асуудлуудын талаар сонирхуулъя.

Олимпийн эргэн тойронд болсон 15 томоохон маргаанууд



2012 оны Олимпийн лого нь эпилепс хэмээх өвчнийг хөдөлгөж байна
2012 оны Олимпийн лого нь хөдөлгөөнт дүрсээр хийгдэн учраас хүмүүсийн дунд эпилепс хэмээх өвчнийг хөдөлгөж байна. Эпилепс гэдэг нь саа өвчин юм байна. Олимпийн хорооныхон энэхүү логогоо тайлж авчээ. Тэд хэлэхдээ логог зохиосон хүн нь бус харин энэхүү хөдөлгөөнт дүрсийг хийсэн хүн нь буруутай гэж үзжээ.




Майкл Фелпс хожигдлоо гэж үү?
2008 оны Олимпийн наадмаар тэрээр 7 алтан медаль авжээ. Тэр үүнийг авах ёстой байсан гэж үү? Хурц хараатай сонирхогчид хэлэхдээ зураг болон видео материалууд нь энэ ялалтын эсрэг байна гэжээ. Тэд хэлэхдээ Фелпс өөрийн хамгийн ойрын өрсөлдөгчөөс 100 доль хожигдож ирсэн гэж үзжээ. Эдгээр үзэгчид Фелпсын ялалтыг худал хэмээн үзэж түүнийг буруутгасан бүхэл бүтэн сайт гаргасан байж. Гэсэн хэдий ч Олимпийн хорооныхон тэр үнэхээр ялсан хэмээн тэднийг эрс үгүйсгэсэн аж.




Бага насны уран гимнастикчид
2000 оны Олимпийн үеэр Хятадын тамирчин Дун Фансяо хүрэл медаль авжээ. Гэвч 10 жилийн дараа түүний энэхүү медалийг хураан авжээ. Учир нь 2000 онд тэрээр 14 настай байсан аж. Тэр үед Олимпийн наадамд 16-аас доош насны хүүхдүүд оролцох эрхгүй байсан байна. Мөн 2008 оны Олимпийн үеэр Хятадын тамирчдын нас мөн л эргэлзээтэй санагдуулсан гэнэ. Дараа нь тэдний хоёр тамирчдын паспортыг Олимпийн хорооныхонд харуулсны дараа тэднийг 16 настай хэмээн итгэж тэмцээнд оруулжээ.




Лого Zion
2012 оны зуны Олимпийн лого олон нийтээр цацагдаж эхэлснээсээ хойш нилээдгүй асуудалд ороод байгаа билээ. Иран хэлэхдээ 2012 гэсэн энэхүү хэлбэрүүдийг сайн харвал Zion хэмээх үг үүсч байна гэнэ. Үүнээс болоод Лондонгийн Олимпийг эсэргүүцэх бодолтой байжээ. 2012 гэхэл 1-ийн тооны дээр ямар ч цэг шаардлаггүй бол Zion гэж бичихэд “i” дээр цэг шаардлагатай юм.

Ганц Иран ч биш хэд хэдэн орнуудад энэхүү лого нь эргэлзэл төрүүлээд байгаа аж. Британичуудад энэхүү логонуудыг хийхэд 650 мянган долларын хөрөнгө зарцуулагдсан юм. Энэ лого-нд хий дэмий мөнгө үрсэн хэмээн шүүмжлэгдэж байжээ. Харин Иран үүнийг “сионын илгээмж” хэмээн нээлттэйгээр зарлаж байна.




Хар зах дээр тасалбар
Английн “Sunday times” сонинд мэдээлснээр Олимпийн тасалбар 20%-ийн нэмэлттэйгээр зарж болно хэмээн мэдээлжээ. Энэ нь зохион байгуулагчдад багагүй ашиг оруулах нь мэдээж. Гэвч энэ нь зарим нэгэнд нь бага санагдаж байгаа бололтой. Тиймээс тэмцээний үеэр тасалбарын томоохон хар зах үүсэн бий болжээ. Жишээ нь: Сербийн ажилчид 1500 тасалбарыг хуурамч паспорт хийж өгнө хэмээн амлаж зарахын оролджээ. Харин Олон Улсын Олимпийн хороо үүнийг шалгана гэж мэдэгджээ.




Куб залуу
Кубын таекводочин залуу Анхель Матос 2008 оны Олимпийн будлианы дараа насаараа Олимпод орох эрхгүй болжээ. Тэмцээнийхээ явцад тэрээр гэмтэл авч эмнэлгийн тусламж авахыг хүсчээ. Дүрмийн дагуу бол энэ үед тамирчид 1 минутын завсарлага авах эрхтэй байдаг байна. Минутын дараа тэрээр дахин тоглож чадаагүй учраас ялалтыг түүний өрсөлдөгчид өгжээ. Уур нь хүрсэн Матос эхлээд шүүгчдийг түлхэж, дараа нь талбайн шүүгчийг өшиглөж эцэст нь хивсэн дээр нь нулимжээ. Фидел Кастро өөрийн тамирчныг дэмжиж Олимпийн хорооныхныг Кубын эсрэг байна хэмээн буруутгажээ.




Хар 9 сар
1972 оны Олимпийн үеэр “Хар 9 сар” хэмээн нэрлэн Палестины хэсэг террористууд Израилийн хөнгөн атлетикийн тамирчдыг барьцаалжээ. Үүнээс болоод Израилийн баг тамирчдаас 11 хүн амиа алджээ. Үүнд: 4 дасгалжуулагч, 5 тамирчин, 2 шүүгч болон Германы нэг цагдаа.

Ингээд Израилийн ерөнхийлөгч тэр халдлагад оролцсон, хамааралтай 13 хүнийг устга хэмээн тушаажээ. Гэхдээ эдгээр хүмүүсийн нэг нь одоог хүртэл амьд байгаа хэмээн яригддаг.




1996 оны Олимпийн дэлбэрэлт нь улс төрийн явуулга байсан уу?
1996.07.27 Атлантад болсон Олимпийн үеэр дэлбэрэлт болжээ. Гар аргаар хийгдсэн хамгийн том тэсрэх бодис \20кг\ Олимпийн хүрээлэнд дэлбэрчээ. Энэ дэлбэрэлтийн уршгаар 2 хүн амиа алдаж, 111 хүн гэмтжээ. Дээд тушаалтангууд энэхүү халдлагыг хийсэн иргэний талаар хэд хэдэн мэдээлэлтэй байсан бөгөөд эцэст нь Америкийн иргэн Эрик Рудольфыг буруутгажээ. Учир нь энэхүү үйл явдлын дараа тэрээр үр хөндөлт хийдэг 2 эмнэлэг мөн ижил хүйтэн эмэгтэйчүүдийн цугладаг шөнийн цэнгээний газрыг дэлбэлжээ. Рудольф 5 жилийн турш зугатаж байсан бөгөөд эцэст нь баригдаж насан туршдаа хоригдох ял авжээ. Мөрдөн шалгалтын үйл явцад үүнийг ямар нэгэн улс төрийн явуулга байж болох юм хэмээн үзжээ.




Хуурамч тэсрэх бодис
Энэхүү Олимпийн үеэр цаашид хуурамч тэсрэх бодис нэлээдгүй байна байх хэмээн албаныхан үзжээ. Дээр дурдсан дэлбэрэлттэй адил ямарваа нэгэн дэлбэрэлт болох магадлатай байсан байна. Энэ олон дэлбэрэлтүүдийн гол зорилго нь дайн зарлаж дэлхийд шинэ хэв маяг тогтоох явдал байв.




Германы Нэгдсэн Улсад шилдэг атлетикчдыг бий болгожээ
Хүйтэн дайны үеэр Германчууд ялалт байгуулахын тулд иргэддээ янз бүрийн эм тариа, бүтээгдэхүүн тарьдаг байжээ. Энэ онолыг Германы алтан медальт тамирчин Хайди Кригер баталжээ. Кригерын хэлж байгаагаар анхандаа энэхүү бүтээгдэхүүнүүд түүниййг сэтгэл санааны байдал нь муудаж эмэгтэй хүний хувьд бусад зарим нэг эрүүл мэндийн асуудал учруулж байжээ. 90 оны үед тэрээр эрэгтэй хүнтэй илүү төстэй болсноор хүйсээ солиулжээ.

Хайди одоо Андреас Кригер болсон бөгөөд тэрээр өөрийг нь медал авахуулах зорилгоор ашиглаж байна хэмээн Германы спортын холбоог буруутгаж байгаа юм.




ОХУ болон АНУ-ын хоорондох сагсны тэмцээн
Энэ нь эрчүүдийн сагсны тэмцээний хамгийн сүүлийн шат байсан юм. Алтын төлөө ОХУ болон АНУ өрсөлдөж байжээ. Тоглоом дуусахад 3 секундын өмнө Америкчууд тэргүүлж байжээ. Гэвч Оросын багийн дасгалжуулагчид завсарлага авжээ. Тэмцээн дахин эхлэхэд Оросын баг бөмбөг оруулж чадсангүй. Америкчууд хугацаанаасаа түрүүлж ялалтаа тэмдэглэж байсан байна.

Тэр үеийг сагсан бөмбөгийн хорооны дарга хэлэхдээ Оросуудын гарт бөмбөг орохоос өмнө цаг эхэлсэн байсан гэжээ. Тиймээс дахин 3 секундын хугацааг тавьжээ. Энэ үед Оросын тамирчид боломжийг алдалгүй нэг онооны илүүтэйгээр Америкийн багийг хожсон юм. Уур нь хүрсэн Америкчууд мөнгөн медал авахыг хүсээгүй бөгөөд хугацаатай холбоотой асуудал цаанаасаа зохион байгуулалттай байсан гэсэн яриа нилээдгүй тарж байв.




Шүүгчийн гэрэлтэй холбоотой заль мэх
1976 онд Оросын тамирчин Борис Онищенко өөрийн сэлэмний бариуланд тусгай төхөөрөмж хийжээ. Тэр даавуугаар нууцлагдсан товчлуур дээр дарахад цохилтыг тэмдэглэж байсан шүүгчийн гэрэл асаж байжээ. Онищенко илт гадуур нь цохиход шүүгчийн гэрэл асаж байсан учраас түүний энэхүү залийг мэдсэн байна. Үүнээс болоод Оросын таван төрлийн уралдааны баг тамирчдыг тэмцээнд оролцох эрхийг нь хасжээ. Мөн үүний дараа тамирчны бүх медал, цолыг хурааж түүнийг тэмцээнд оролцохыг бүр мөсөн хооригложээ.




Шүүгчдийн бульхай
2002 онд Оросын тамирчид болох Елена Бережная болон Антон Сихарулидзе нар Канадын баг болох
Жеми Сале болон Давид Пелльетте нарыг хожсоноор алтан медалийн эзэд болжээ. Ялалтыг шударга бус хэмээн үзсэн юм. Учир нь Оросын тамирчид унахад түүнийг тооцоогүй байна. Урт хугацааны маргалдааны дүнд ялалтыг Канадын тамирчдад өгсөн байна.




2002 оны өвлийн наадмын маргаан
Энэ нь Олимпийн наадмын хээл хахуулийн талаарх хамгийн том маргаан юм. Олимпийн хорооны дээд шатны гишүүдийг 2002 оны өвлийн Олимп хаана зохион байгуулах талаар ярилцахынхаа өмнөхөн Олимпийн хорооны гишүүн Солт-Лейк-Сити-ээс хахууль авсан гэжээ. Энэ маргааны уршгаар 10 хүн ажилгүй болсон байна.




1924 оны Олимпийн наадамд Герман оролцоогүйн улмаас Гитлер хүчтэй болсон
1924 онд Германд Дэлхийн нэгдүгээр дайны уршиг арилаагүй байсан үе. Энэхүү уршигаа тэд Олимпийн наадмын үеэр бага ч болов арилгах зорилготой байжээ. Дайнд оролцсон бусад орнууд Германыг Олимпийн наадамд оруулахгүй гэж саналаа өгсөн нь Германчуудын хувьд ихээхэн хүнд цохилт болжээ.

Жилийн дараа Гитлер хүчээ авж эхэлжээ. Хэрвээ Германчуудыг Олимпийн наадамд оролцуулсан бол энэхүү нацист үйл ажиллагаа болохгүй ч байх байсан юм бил үү.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()