Монголын шилдэгүүдээ дэмжие

2012-07-27, 18:45
14,487

”Жалам хар” шар айраг 2009 онд М-Си-Эс Азиа Пасифик Брьюри ХХК-ны 3 дах брэнд болон зах зээлд худалдаанд гарснаас хойш хэдийн 3 жилийг үджээ. Энэ хугацаанд Жалам хар брэнд монгол хүн бүрийн таашаан хүртдэг үндэсний брэнд болж чадсан байна. 2011 оны 12 дугаар сард Жалам хар брэнд маань амт чанар, технологи, өнгө үзэмж логогоо бүрэн шинэчлэн илүү зөөлөн болж хэрэглэгчиддээ хүрсэн билээ.

Монголын шилдэгүүдээ дэмжие


Жалам хар брэнд Монголын түмний оюун сэтгэлгээ, соёлын сор болсон урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг дэмжин ажилласаар ирсэн. Монголчуудын эрч хүч, хүч чадал, аз хийморийн илэрхийлэл Үндэсний Их Баяр Наадмыг Жалам хар брэнд үнэнч хэрэглэгчидтэйгээ хамтдаа тэмдэглэн УЛААНБААТАРЫН ҮДЭШ шоу тоглолтыг хамтран зохион байгуулж өөрийн “САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ” асартаа хэрэглэгч наадамчин олондоо зориулан шоу арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

 

Харин энэ удаад Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл болсон Олимпийн наадмыг хэрэглэгч та бүхэндтэйгээ хамтдаа тэмдэглэж Монголын шилдэг тамирчидаа дэмжихээр өөрийн “САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ” асартаа шоу арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Маднесс, Салхи, Люмино, One way зэрэг  монголын шилдэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөс гадна олон сонин содон бэлгүүдийг хэрэглэгчдээ өргөн барих болно. Та Сүхбаатарын талбайн урд байрлах “САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ” асарт ЖАЛАМ ХАР брэндтэй Монголын шилдэг тамирчдыг дэмжин Олимпийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлээрэй.  

 

Монголын шилдэг тамирчдаа дэмжье
“САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ”- “АЛТЫН ТӨЛӨӨ”

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.